| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2026/04038/И |
| Дугаар | 191/ШШ2026/04908 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2026/04908
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********** тоотод оршин суух, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.******* нь манай компанитай 2022 оны 08-р сарын 24-ний одор Т- БЗГ/2022-54478 барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,299,900 тогрогийг сарын 2.79%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар гар утас, бичил долгионы зуух худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч Д.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple Iphone 13 Pro Max Sierra Blue 256GB загварын гар утас "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлборийг хугацаанд нь толох үүрэг хүлээсэн билээ.
Зээлдэгч Д.******* нь Т-БЗГ/2022-54478 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2026 оны 02-р сарын 24-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 11,872,701.79 /Арван нэгэн сая найман зуун далан хоёр мянга долоон зуун нэг тогрог далан ссон монго/ тогрог толох байснаас зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 1,029,000 /Нэг сая хорин ссон мянган төгрөг/ төгрөг төлж, үлдэгдэл 10,843,701.79 /Арван сая найман зуун дочин гурван мянга долоон зуун нэг тогрог далан есон монго/ тогрог толборийг толоогүй хугацаа хэтэрч гэрээний үүргээ зорчин 1197 хоног хугацаа хэтрүүлсэн богоод барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн ********** тоот хаягаар хаягаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хаягаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 197/ШЗ2025/51085 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Д.*******г бид өөрсдийн боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Д.******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Д.*******г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 197/ШЗ2025/51085 дугаар захирамж, зээлийн гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/17615 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн лавлагаагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд *******ын ******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар *******ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, *******ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. *******ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Капитрон банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , /утас:, / нарт мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА