2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2026/04910

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ************давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.******* 2022 оны 05 сарын 03-ны өдөр ЗГ2221971X дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 2,099,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, манай компанийн зүгээс зээл олгосон. Зээлдэгч нь зээл авахдаа ********** тоот сууж байсан боловч 2025-10-16-ны өдрийн шатны тойргийн шүүгчийн Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан 197/ШЗ2025/64314 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул Н.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагуудад үүрэг болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажилллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 197/ШЗ2025/64314 дүгээр захирамж, зээлийн гэрээ Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2026/17593 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн лавлагаагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, *******ын ******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /утас: , / нарт мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА