| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2026/04744/И |
| Дугаар | 191/ШШ2026/04911 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2026/04911
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************ байрлах, ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Болддөш овогтой ******* нь 2024 оны 07 дугаар сарын 25-нд "******* *******" ХХК-аас IPhone 15 pro max 256gb загварын, 6,449,900 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авсан, ингэхдээ Голомт банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 6,449,900.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн боловч банкнаас авсан зээлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ.
Тус компани Б.*******аас зээлийн төлбөрт нийт 9,417,312.42 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэвч Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 308/ШЗ2025/00574 дугаар шүүгчийн захирамжаар, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд манай нэхэмжлэлийн хариуцагч ******* овогтой *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.
Зээлийн гэрээнд заасан мэдээллээр Б.******* нь ********** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, түүний регистрийн дугаар *******, утасны дугаар ******* болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* *******" ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэрэгсэхгүй болгох тухай Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 308/ШЗ2026/00574 дүгээр захирамж, зээлийн гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2026/17596 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн лавлагаагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, *******ийн ******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар *******ийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, *******ийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. *******ийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* *******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /утас: *******/-д мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА