Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 627

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ц.Ц-э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С-гийн Ч-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000000дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 5, эхнэр, 3 охины хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00000 тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо “i” хамтлагт дуучин хийдэг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар хойшлуулсан.

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2007.4.30-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг биечлэн эдэлж 2008 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 520 дугаартай захирамжаар үлдсэн 4 сар 29 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг биечлэн эдэлж 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Б овгийн С-гийн Ч

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ч нь 2018 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0,6 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрээс олж авсан улмаар Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт ГССҮТ-н орчимд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч С.Ч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр би дүүгийнхээ машинтай хүүхдийн 100-ийн ойролцоо явж байх үед D гэх залуу надтай таараад таны утсаар хүнтэй яриад өгье гэхээр нь би өөрийнхөө 00000000 дугаартай утсыг өгөхөд тухайн залуу миний утаснаас 2-3 дугаар руу залгаж миний хажууд хүнтэй ажил төрөл ярьж байсан ба нэг дугаар руу залгаад “Чи арай мөс зарж борлуулаад байгаа юм биш биздээ” гэсэн утгатай мессежийг 00000000 дугаарын утас руу явуулсан байсан утсаар ярих гээд залгаад байсан боловч тухайн хүн нь утсаа авахгүй байсан. Ингээд машинаас буугаад явсан. Харин би машинтайгаа гадуур явж байх үед надруу 00000000 дугаараас залгаад утсаа автал эмэгтэй хүн надаас D байна уу гэхээр нь байхгүй байна машинаас буугаад явсан талаар нь хэлэхэд над руу яах гээд залгаад байсан юм бол та мэдсэн үү гэхээр нь “чамд мөс байгаа юм уу байгаа л юм шиг яриад байсан даа байвал ахдаа нэг хэрэглэхийг өгөөч” гэж хэлэхэд тухайн эмэгтэй би таныг танихгүй ш дээ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би мессежээр “нэг хэрэглэхийг ахдаа өгчих” явуулсан ч надруу ямар нэгэн хариу ирээгүй ба удаж байгаад нэг хариу бичихдээ “тэгэж байгаад би таньд өгье” гэж хэлсэн. Ингээд тухайн өдөр өнгөрсөн ба 2018 оны 5 сарын 04-ны орой гэртээ байх үедээ 00000000 дугаар руу залгахад утсаа авахгүй нэлээн хэд дуудуулж байгаад нэг удаа аваад та байж ба тэгэж байгаад би тань руу мессеж бичье гэж хэлсэн. Мөн тэр үедээ та харин надруу битгий байн байн залгаад мессеж бичээд бай би хүнтэй явж байна гэж байсан. Ингээд түүнээс залгаагүй мессежээр юу болж байгаа талаар нь асуухад 04-ны орой 22-23 цагийн үед над руу та Гийн тэнд байдаг шар ТҮЦ-ний хойно P тамхины хайрцаг дотор хийгээд үлдээсэн байгаа та ахиж битгий надруу залгаарай гэж хэлэхээр нь би түүнийг очиж авах санаатай гэрээсээ гараад явган такси барих гээд явж байх үед надруу дуучин Э /Б/ 00000*000 дугаарын утаснаас залгасан ба тухайн үедээ намайг та хамтлагийнхантайгаа Х төв дээр тоглолттой байгаа юм уу би бас очиж байна ш тээ гэж хэлэхээр нь үгүй хамтлаг ямар ч тоглолт байхгүй гэж хэлсэн чинь танай хамтлагийн гишүүд чинь байна гэсэн хоёулаа хамт очих уу гэхээр нь чи хаана яваа юм бэ гэж асуутал би машинтайгаа хороололд явж байна дуудлагын жолоочоор машинаа бариулчихсан байна гэхээр нь гэрийнхээ ойролцоо Бенз засварын хажууд зогсож бай би одоо очлоо гэж хэлээд яваад очтол Б машиндаа ганцаараа сууж байсан. Тухайн үедээ нэлээд архи уучихсан согтолттой байсан. Ингээд би машиныг нь бариад Б-д ах нь нэг хүнтэй очиж уулзах хэрэгтэй байна уулзчихаад Х оръё манайхан тоглолт байхгүй би чиний машиныг бариад яваад өгье гэж хэлээд машиныг нь бариад Г руу очиж машиныг нь зогсоолд зогсоогоод ганцаараа бууж шар ТҮЦ-ыг хайхад ямар нэгэн ТҮЦ харагдахгүй болохоор нь хаана байрлалтай ямар түц байгаа тодруулахаар залгаж мессеж бичиж асуухад ямар ч хариу өгөхгүй байж байгаад автобусны буудал дээр гэсэн утгатай мессеж ирэхээр нь машинаас буугаад зам гараад харахад машинаас нэлээн зайтай замын урд хэсэгт шаравтар өнгийн ТҮЦ харагдаж байхаар нь очтол ТҮЦ-ний ард тамхины хайрцаг байхаар нь аваад үзтэл дотор нь зиплок түгжээнд хийсэн мөс гэх мансууруулах бодис байсан түүнийг нь аваад машинд буцаж суух үед Б жолоочийн хажуу талын суудал дээр толгойгоо хойш нь налсан унтсан байдалтай хэвтэж байхаар нь хажууд нь өөрт байсан шилэн гансанд мөс гэх бодисноос хийж хуванцар гуурсаар утааг нь сорж хэрэглэсэн энэ үед Б намайг мөс хэрэглэж байгааг мэдээгүй. Ингээд нэлээд хэрэглэж байгаад машинтайгаа хөдлөөд гэртээ очъё гэж бодоод хөдлөөд явж байх үедээ Гэмтлийн эмнэлэгийн ойролцоо цагдаа нарт баригдсан. Тэр үед би өөрт байсан зиплок түгжээ бүхий ууттай мөсөө өмдний дотор талаар өмссөн байсан шортныхоо халаасанд хийчихсэн байсан юмаа” гэжээ. /хх 72-74/

 

Гэрч Т.Б мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 4-ны өдөр 19 цагийн үед Ч зочид буудал дээр очоод арга хэмжээнд орж 3 цаг болоод найзуудтайгаар юм ярьж суунгаа архи уугаад 21 цагийн үед тэндээс гараад дуудлагын жолооч дуудаж машинаа бариулаад К ах руу залгаад тэ хэд юу болж бйана хонхны баярын арга хэмжээн дээр очсон уу гэхэд тийм юм яриагүй ш дээ за ахын дүү хүрээд ир тэгвэл нөгөө хэдээ аваад яваад очъё гэхээр нь би модны 2 орж К ахыг аваад дуудлагын жолоочоо явуулаад миний машиныг К ах бариад Х рүү чиглээд явж байтал К ах замдаа Г руу явдаг замаар зүүн эргээд нэг газар зогсоод ах нь буучихаад ирье гээд машинаас буугаад нэг их удалгүй буцаж ирээд тэдндээсээ хөдлөөд явж байтал цагдаа нарт баригдсан...” гэжээ. /хх 47-48/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 5178 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 0.6 грамм гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, ямар нэгэн хаяггүй гялгар уут, шилэн гаанс мэт зүйл, №1 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар гуурс зэргээс метафетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. №2 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар гуурснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэжээ. /хх 51/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 5181 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. С.Ч 2018.05.05 гэсэн хаягтай шээснээс метафетамин /methamphetamine/ болон тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна” гэжээ. /хх 57/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 490 дугаартай дүгнэлтэнд: “1. С.Ч нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. 3. С.Ч нь одоогоор Сэргээгч эм бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна. 4. С.Ч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. С.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018.5.01-02-нд шилжихэд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. 6. С.Ч нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 7. С.Ч нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 8. С.Ч-т эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 9. С.Ч нь одоогоор мансуурах донтой эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэжээ. /хх 63-65/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...машины жолоочийн суудлын хажуу хэсэгт тамхины хайрцаг дотор шилэн гаанс гуурс байгаа гэсний дагуу машины хаалгыг нээж үзлэгийг явуулахад P тамхины хайрцагтай шилэн гаанс, 1 ширхэг цагаан гуурс, мөн залгай 1 ширхэг цагаан хуванцар гуурс байсныг тэмдэглэлд тусган хураан авлаа” гэжээ. /хх 14-15/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт: /хх 16-17/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...өөрийн өмдний дотор талаар өмссөн улаан өнгийн шортны халааснаас 00-ийн цаасны хамт 2 ширхэг 4х6 см-ийн хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар уут гаргаж ирэх ба ширээн дээр тавьсан дараа дэлгэж үзэхэд нэг уут нь хоосон, нэг уутанд нь цагаан өнгийн мөс мэт зүйл байсныг жинлэхэд уутны хамт 0.6 грамм болж байв. Уг мөс мэт зүйлийг албаны Trunarc багаж ашиглан шалгахад метафитамины агууламжтай болох нь тогтоогдож байсныг бичлэг хийж баталгаажуулав. /хх 18/

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 19/

 

С.Ч-ын биед үзлэг хийж, биенээс биологийн дээж авч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-22/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 35/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-38/

Утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 21/ 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 96, 104/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 143/

Шийтгэх тогтоол / хх 148-149, 150-154, 155-162, 163-169, 170-171/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Ч нь 2018 оны 5 сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтанд багтсан метафетамин /methaphetamine/-ний агууламжтай гялгар уутны хамт 0.6 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрээс олж аван улмаар Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр ГССҮТ-ийн орчимд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Т.Б-гын мэдүүлэг /хх 47-48/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 5178 дугаартай дүгнэлт /хх 51/, 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 5181 дугаартай дүгнэлт /хх 57/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 490 дугаартай дүгнэлт /хх 63-65/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-17/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 19/, С.Ч-ын биед үзлэг хийж, биенээс биологийн дээж авч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-22/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 35/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-38/, утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 96, 104/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 143/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.

           

            Шүүгдэгч С.Ч-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон байх тул мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч С.Ч нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдэлж дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч С.Ч-ын цагдан хоригдсон 1 хонгийг түүний эдлэх ялаас хасах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.6 грамм жинтэй цагаан өнгийн тунгалаг мөс мэт зүйл, метафетамины агууламж илэрсэн зиплок түгжээ бүхий уут, шилэн гаанс, хуванцар өнгийн гуурс, тамхины хайрцаг, метафетамины агууламжгүй цагаан өнгийн хуванцар гуурс, 00 цаасны хэлтэрхий зэргийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, биед үзлэг хийсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалах, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

 

            Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Ч-ын хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон түүнийг цагдан хорьж шийдвэрлэлээ.