| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2026/04409/И |
| Дугаар | 191/ШШ2026/04923 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2026/04923
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: ******** давхар ******* ******* ХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 17,523,113.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******ийн ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025-05-30-нд 6000606531 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 16,140,000 төгрөгийн зээлийг сарын 2.2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000606531 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 167 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000606531 тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-11-29- нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000606531 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 15,350,723.8 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 2,119,690.14 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 34,699.94 төгрөг, нотариатын төлбөрт 18,000, Нийт 17,523,113.92 төгрөгийг Зээлдэгч *******ийн *******аас гаргуулах. Улсын тэмдэгтийн хураамжинд 245,566.0 төгрөг төлсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 17,523,113.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2027 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,250,000 төгрөгөөр 2027 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,273,113.92 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.
2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 17,523,113.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2027 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,250,000 төгрөгөөр 2027 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,273,113.92 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,783 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 122,783 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас, 122,783 төгрөгийг хариуцагч Н.*******аас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА