| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2026/04253/И |
| Дугаар | 191/ШШ2026/04943 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2026/04943
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **********байрлах, ******* ******* дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.******* нь 14,007,950.46 вонийн авлагын бүртгэлтэйгээр Банкны эрх хүлээн авагчийн тайлан тэнцэлд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шилжин ирсэн.
Иргэн О.******* нь "******* ******* ХХК-ийг төлөөлөн Солонгос улсад дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байх хугацаандаа 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Солонгос дахь Төлөөлөгчийн газартай холбоотой нийт зардал 36,694,150 вон гарсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,013,169.54 вонийн авлагыг О.*******ын цалингийн суутгал хийж төлүүлсөн байна.
Иргэн О.*******оос 14,007,950.46 вон /2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 35,720,273.68 төгрөгийг гаргуулах Монгол *******ны ханш 1 вон 2.55 төгрөг/ нэхэмжлэлийн шаардлагыг ******** тоот хаягаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024 тоот захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт иргэн О.*******ын хаяг тодруулахаар Банкны эрх хүлээн авагчаас удаа дараа лавлагаа авах хүсэлт гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 9/1644 тоот албан бичгээр *********** тоот хаягийн өөрчлөлтгүй лавлагаа гарсан.
******* овгийн *******гийн ******* /Регитстрийн дугаар: *******/-ын хаяг тодорхойгүй, олдохгүй байгаа тул Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг барагдуулах ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа бөгөөд Банкны эрх хүлээн авагч нь иргэдийн хаяг тодруулах хууль эрх зүйн хувьд эрхгүй тул эрэн сурвалжлах шийдвэр гарган өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т төлбөрийн чадваргүй болсон *******инд томилогдсон *******ны бүрэн эрхт төлөөлөгч, *******ны эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* дахь эрх хүлээн авагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэрэгсэхгүй болгох тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/09049 дүгээр захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2026/17613 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн лавлагаагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, *******гийн ******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар *******гийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, *******гийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. *******гийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* дахь эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /утас:, /-т мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА