2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/09720

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 11 191/ШШ2025/09720

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* өргөн чөлөө, ******* төвийн 6 давхарт байрлах, *******-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* оффис *******, тоотод байрлах, ХХК-д холбогдох,

даатгалын нөхөн төлбөрт 63,247,984.5 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2022 оны 12-р сарын 26-ны өдөр Агула Даатгал ХХК-тай дугаартай Тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ажилтаны буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас гарах зардлыг даатгасан байдаг. Манай компаний зохион байгуулсан 2023-8-30-ны өдөр ачигдсан экспортын тээвэрлэлтийн явцад манай компаний оператор нь мэдээллийг буруу өгснөөр даатгалын тохиолдол гарч хариуцагч ХХК-тай байгуулсан гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр авахаар 2024 оны 3-р сарын 12-ны өдөр хандсан боловч хариуцагч компани нь 8 сарын хугацаанд манай хүсэлтийг судалснаар 2024 оны 1******* сард татгалзсан хариу өгсөн байдаг. Уг шийдвэрийг эс зөвшөөрч манай компаний зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаснаар санхүүгийн зохицуулах хороо манай гомдлыг хүлээн авч 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн боловч хариуцагч нь манай болон Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагыг биелүүлээгүй, нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа тул иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Даатгалын тохиолдол бий болсноор даатгалын гэрээний үндсэн үүрэгт 42,165,323 төгрөг, гэрээгээр тохиролцсон алдангийн төлбөрт 21,082,661 төгрөг, нийт 63,247,984.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа. Үндсэн үүргийн 42,165,323 төгрөгт 6 төлбөрийн үүрэг багтсан буюу улсад хийгдсэн гаалийн бүрдүүлэлтийн зардалд 1100 еврог компанид төлсөн тул 2024-03-19-ний өдрийн Монголбанкны зарласан ханш 3677.79 төгрөгөөр тооцож 4,045,569 төгрөгийг, Lantimar гэх испаний компаний агуулахын хадгалалт транзит бүрдүүлэлтийн зардалд 5060.11 еврог төлсөн тул 2024-01-27-ны өдрийн Монгол банкны зарласан ханш 3683,1 төгрөгөөр тооцож 18,636,429 төгрөгийг, компанид ачааны зардалд 4950 еврог төлсөн тул 2024-03-12-ны өдрийн Монгол банкны зарласан ханш 3693.68 төгрөгөөр тооцож 18,283,716 төгрөгийг, гээд германы компанид ачааны шинэ кг, тонн жингээр бичиг баримт бүрдүүлэхэд 280 еврог төлсөн тул 2024-6-5-ны өдрийн Монгол банкны зарласан ханш 3681.08 төгрөгөөр тооцож 1,030,702 төгрөгийг, компанид бичиг баримт хүргүүлсэн зардалд 168,900 төгрөг 2024-3-18-нд төлсөн тул эдгээр төлбөрийг даатгалын тохиолдол бий болсон гэж үзээд гэрээний үүрэгт хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа гэж тайлбарласан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдсан. Эл Би Карго ХХК нь тээвэр зуучлагчийн үйлчилгээний үйлдэл эс үйлдэхүйн алдаанаас үүссэнтэй холбоотой гэрээ байгуулсан, гэрээний эх хувийг манайх шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Эл би карго ХХК нь ХХК-с монгол гэр тээвэрлүүлэхээр болж 2023-8-29-ний өдөр тээвэрлэлтийг гүйцэтгэсэн байдаг. Гэр ачуулсан үйлчлүүлэгчид үнийн санал хүргүүлэхдээ монгол гэр 1000 кг жинтэй, испани улсад 2000 еврогоор тээвэрлэлт хийхээр үнийн санал өгч, компани хүлээн авснаар тээвэрлэлтийн ажил хийгдсэн байгаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг тухайн компаний ажилтаны санамсар, болгоомжгүйн алдаанаас болж зардал гарсан гэх тайлбар нь үндэслэлгүй байгаа. Өөрөөр хэлбэл тус байгууллагын хэн гэдэг ямар ажилтаны буруутай үйл ажиллагааны улмаас уг зардал гарсан болох нь тодорхойгүй, ачаа тээвэрлүүлэх компани нь ямар тоо хэмжээний ачаа тээвэрлүүлэх тухай мэдээллээ нэхэмжлэгчид гаргаж өгөх үүрэгтэй. 1000 кг жинтэй ачааг тээвэрлүүлэх гэж байж холбогдох баримтуудад кг жинг 600 гэж бичсэн байдаг, үүнийг нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлдээ ажилтан шалгаагүй талаар дурдаж байгаа боловч бодит байдал дээр тээвэрлүүлэх ачаа жингийн зөрүүтэй байгаа тохиолдолд тухайн ачаа гаалиар нэвтрэх боломжгүй байгаа. Манай компани яагаад даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан бэ гэхээр 2024-11-23-ны өдрийн албан бичигт үндэслэлээ тодорхой дурдсан байгаа, гэрээнд тээвэр зуучлалд хийж байгаа Эл би карго ХХК нь ХХК-ний мэдээ мэдээллээр хангах, жингийн зөрүүтэй асуудал үүссэн талаараа үнийн санал хүргүүлэхэд нэхэмжлэгч тал мэдэж байсан. -н хил дээр байхад буюу хилийн шалгалтаар нэвтрэх явцад нэхэмжлэгчийн явуулсан тээврийн опертор жингийн зөрүүтэй талаар мэдэгдсэн байдаг, энэ талаар манайх албан бичигт тодорхой дурдсан байгаа, хариуцсан ажилтан жингийн зөрүүтэй асуудал үүсэхгүй тээвэрлэлтийг үргэлжлүүлье гээд зөвшөөрөл өгснөөр тухайн ачаа улс хүртэл тээвэрлэгдсэн байдаг.

Олон улсаа ачаа жингийн зөрүүтэй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй гэдгийг Эл би карго ХХК нь сайн мэдэж байгаа. Яагаад ямар үндэслэлээр олон улсын тээвэрлэлтийг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн нь тодорхойгүй, хадгалалтын зардал улсын хил дээр очсоноор гарсан талаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Эл би карго ХХК нь олон улсын ачаа тээврийн баримт материалыг буруу дутуу бүрдүүлснээр улсын хил дээр ачаа очсны дараа баримт бичгийг дахин бүрдүүлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэхээр байна. -н хил дээр тухайн ачааны жингийн зөрүүтэй талаар мэдэгдсэнээр ойлгомжтой тодорхой асуудал байхад Эл би карго ХХК нь тээвэрлэлтийг цааш үргэлжлүүлснээр энэ зардлууд гарсан байгаа. Талуудын байгуулсан тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлийг тохирч, гэрээний 2-р хэсэгт дурдсан нөхцөлүүд, Даатгалын тухай хуулийн 8.5.1-д нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдийг хуульчилаад заачихсан байгаа.

Олон улсын ачаанд жингийн зөрүүтэй асуудал үүссэн, гарах үр дагаварын талаар Эл би карго ХХК мэдсээр байж тээвэрлэлтийг үргэлжлүүлсэн, талуудын байгуулсан гэрээнд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тохиролцож дурдсан үндэслэл бий болсон тул манай компани нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа.

Алдангийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй. лсын хил дээр ачаа очсон байхад Эл би карго ХХК нь арга хэмжээ авч гарч болох зардлыг багасгах бууруулах боломжтой байхад жингийн зөрүүтэй ачаа олон улсын хилээр гарч чадахгүй гэдгийг мэдсээр байж тээвэрлэлтийг үргэлжлүүлэн хийлгэсэн байгаа тул нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байгаа ижил үндэслэлээр алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа. Тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа компани олон улсын ачаа тээврийг ямар дүрэм журам баримтлах, ямар арга хэмжээ авах талаар дагаж мөрдөхөөр батлагдсан дүрэм журам байгаа, ачаа буруу мэдээлсэнтэй холбоотой зардал гарсан, эрсдэлтэй байсан талаар мэдсээр байж тээвэр үргэлжлүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, Эл би карго ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, төлөөлөгчөөр томилсон итгэмжлэл /хх-8/, ачаа хүлээн авсан тухай баримт /хх-15/, ХХК-ийн экспортын тээвэрт гарсан зардлын дэлгэрэнгүй хүснэгт /хх-16/, гадаад шилжүүлэгийн мэдээлэл нэртэй хүснэгт /хх-17-20, 23/, Эл би карго ХХК-иас ХХК-д хаягласан нөхөн төлбөр гаргуулах тухай 2024-03-12-ны өдрийн дугаартай албан бичиг /хх-24-25/, Эл би карго ХХК-с ХХК-д хаягласан нэмэлт тайлбар хүргүүлэх тухай 2024-9-03-ны өдрийн 1141/24 дугаартай албан бичиг /хх-26-28/, Санхүүгийн зохицуулах хорооны ХХК-д хаягласан даатгалын нөхөн төлбөрийн тухай 2025-03-19-ний өдрийн дугаартай албан бичиг /хх-29-30/, ХХК-с Эл би карго ХХК-д хаягласан нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай 2024-11-12-ны өдрийн 01/323 дугаартай албан бичиг /хх-31-32/, төлөөлөгчөөр ийг томилсон итгэмжлэл /хх-48/, 2024-02-20-ны өдрийн герман хэлнээс орчуулсан нэхэмжлэх /хх-104/, англи хэлнээс орчуулсан баримт /хх-105/, ханшийн тооцоолол хүснэгт /хх-106/, эрсдэл үүссэн ачааг шалгах, дүгнэх хуудас /хх-107-108/, ханшийн тооцоолол /хх-109/, нэхэмжлэлийн багасгасан шаардлага /хх-120-121/, 2024-01-27-ны өдрийн 5060.11 еврогийн шилжүүлгийн мэдээлэл /хх-122/, 2024-03-12-ны өдрийн 4950 еврогийн шилжүүлгийн мэдээлэл /хх-123/, 2024-03-18-ны өдрийн 168,900 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл /хх-124/, 2024-03-19-ны өдрийн 3677.79 еврогийн шилжүүлгийн мэдээлэл /хх-125/, 2024-6-5-ны өдрийн 10,443.99 еврогийн шилжүүлгийн мэдээлэл /хх-126/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

3б. Хариуцагчаас төлөөлөгчөөр , нарыг томилсон итгэмжлэл /хх-34/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-49/, хариу тайлбар /хх-54-55/, ХХК-с Эл би карго ХХК, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн 2025-03-31-ний өдрийн хариу тайлбар хүргүүлэх тухай 01/116 дугаартай албан бичиг /хх-60/, 2022-12-26-ны өдрийн тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээ /хх-96-101/ зэрэг баримтыг шүүхэд гаргасан.

 

3в. Хэрэгт авагдсан 2022-12-26-ны өдрийн тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээ /хх-9-14/, англи хэл дээрх баримт /хх-21/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-35-36/, ханшийн мэдээ /хх-110/, хэргийн 127-130-р талд авагдсан баримтууд бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 42,165,323 төгрөг, гэрээний дагуу тооцсон алдангийн төлбөрт 21,082,661.5 төгрөг, нийт 63,247,984.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ ...компаний ажилтаны буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас гарах зардлыг даатгасан, манай компаний 2023-8-30-ны өдөр ачигдсан олон улсын ачаа тээвэрлэлтийн явцад манай компаний оператор нь ачааны мэдээллийг буруу өгснөөр даатгалын тохиолдол гарсан тул ХХК-нд гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр авахаар 2024 оны 3-р сарын 12-ны өдөр хандсан боловч 8 сарын хугацаанд манай хүсэлтийг судалснаар 2024 оны 1******* сард татгалзсан хариу өгсөн тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаснаар санхүүгийн зохицуулах хороо манай гомдлыг хүлээн авч 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн боловч хариуцагч нь биелүүлээгүй, нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа тул иргэний шүүхэд хандсан гэж тодорхойлон тайлбарласан.

 

3. Хариуцагч тал тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдсан, Эл би карго ХХК нь жингийн зөрүүтэй ачааг олон улсын хилээр нэвтрүүлэхгүй гэдгийг сайн мэдсээр байж ямар үндэслэлээр олон улсын ачаа тээвэрлэлтийг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн нь тодорхойгүй, хадгалалтын зардал улсын хил дээр очсноор гарсан талаар тайлбарлаж байх боловч Эл би карго ХХК нь олон улсын ачаа тээврийн баримт материалыг буруу дутуу бүрдүүлснээр улсын хил дээр ачаа очсны дараа баримт бичгийг дахин бүрдүүлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэхээр байна. Талуудын байгуулсан тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлийг тохирч, гэрээний 2-р хэсэгт нөхцөлүүд дурдсан, Даатгалын тухай хуулийн 8.5.1-д нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг хуульчилсан тул гэрээгээр тохирсон нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл бүрдүүлсэн. Тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа компани олон улсын ачаа тээврийг ямар дүрэм журам баримтлах, ямар арга хэмжээ авах талаар дагаж мөрдөхөөр батлагдсан дүрэм журам байгаа, ачаа буруу мэдээлсэнтэй холбоотой зардал гарсан, эрсдэлтэй байсан талаар мэдсээр байж тээвэр үргэлжүүлсэн гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Эл би карго ХХК нь Агула Даатгал ХХК-тай 2022 оны 12-р сарын 26-ны өдөр харилцан тохиролцож, нэг жилийн хугацаатай, Тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулж, гэрээгээр даатгуулагч нь тээвэр зуучийн үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ үзүүлэх явцдаа даатгуулагч, түүний эрх бүхий ажилтны санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйн алдаанаас үүдсэн үйлчлүүлэгчийн ачааг дахин тээвэрлэх, тээвэр зохион байгуулахтай холбоотой хадгалалтын зардлын хохирол, даатгуулагчийн үндсэн ажилтаны гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үзүүлэх явцдаа санамсар болгоомжгүйн улмаас алдаа гарган хохирол учруулах, даатгуулагчийн үндсэн ажилтаны гаалийн хяналтын талбайд ачааг ачих, буулгах, хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд санамсар болгоомжгүй буруутай үйл ажиллагаа гаргаж захиалагчийн ачаа бараанд хохирол учруулах, гүний гаалийн баталгаат талбайгаас харилцагчийн эзэмшлийн талбайд даатгуулагчийн өөрийн болон гэрээт тээврийн хэрэгслээр хүргэх үед гарах эрсдэлээс хамгаалахаар, даатгалын үнэлгээ 1 тэрбум төгрөг байх, даатгалын хураамж 0,7 хувь буюу 7,000,000 төгрөг байхаар талууд тохиролцож гэрээ байгуулсан байна /хх-96-101/.

 

4б. Ландбридж ХХК-ний ачаа хүлээн авсан тухай 2023-8-27-ны өдрийн баримтад илгээгчийн нэр ХХК, ачааны нэр төрөлд монгол гэр, 1000т, эвдрэл гэмтэлгүй ачааг хүлээн авав гэжээ /хх-15/.

 

4в. Ландбридж ХХК эрсдэл үүссэн ачааг шалгах, дүгнэх хуудас 2024-12-24 огноотой, Эл би карго ХХК нь зуучлагч байгууллага, харилцагчийн нэр ХХК, ачаа талбайд буусан огноо 2024-01-30, эрсдэл бүртгэгдсэн огноо 2024-03-11, ачаа тээврийн даатгалын эрсдэлд хамаарах эсэхэд үгүй гэж тэмдэглэсэн, бодит хохирлын дүн 49,679,700 гэж бичигдсэн байна /хх-107-108/.

 

4г. Худалдаа хөгжлийн банкны 2024-01-27-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэлд илгээгч Эл би карго ХХК, хүлээн авагч Y гээд 5060,11 евро, гүйлгээний утга хэсэг Freight charge 5060.11 eur LB Cargo LLC гэж бичигдсэн /хх-122/,

2024-03-12-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэлд илгээгч Эл би карго ХХК, хүлээн авагч service S.L, 4950 евро, гүйлгээний утга хэсэгт гэж бичигдсэн /хх-123/,

2024-03-18-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэлд илгээгч Эл би карго ХХК, хүлээн авагч Гэрэл Чинбаатар, 168,900 төгрөг, гүйлгээний утга хэсэгт шуудангийн төлбөр Эл би карго ХХК гэж бичигдсэн /хх-124/,

Хаан банкны 2024-03-19-ний өдрийн гадаад шилжүүлгийн мэдээлэлд шилжүүлэгч Эл би карго, хүлээн авагч Genguunjav hunjav zamzam, 3677.79 евро,төлбөрийн ангилалд ачаа тээвэр, төлбөрийн утга хэсэг Freight charge 1100 eur LB Cargo LLC гэж бичигдсэн /хх-125/,

Худалдаа хөгжлийн банкны 2024-6-5-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл баримтад илгээгч нь Эл би карго ХХК, хүлээн авагч spedition gmbh go kg, 10,443.99 евро, гүйлгээний утга хэсэг Freight charge 10,443.99 eur LB Cargo LLC гэж бичигдсэн /хх-126/ байна.

 

4д. Нэхэмжлэгч Эл би карго ХХК-ний нөхөн төлбөр гаргуулах тухай хариуцагч ХХК-нд хаягласан 2024-03-12-ны өдрийн тоот албан бичигт /хх-24-25/ хариуцагч ХХК нь 2024-11-12-ны өдрийн 01/323 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан /хх-31-32/ хариу өгсөн байна.

 

4е. Нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандснаар тус байгууллагын 2025-03-19-ны өдрийн тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй тул нөхөн төлбөрийг олгох тухай хариуг хариуцагч ХХК-нд мэдэгдсэн /хх-29-30/ байх бөгөөд ХХК-иас даатгуулагч Эл би карго ХХК-д хаягласан 2025-03-31-ний өдрийн 01/116 тоот албан бичигт СЗХороо нь даатгуулагчийн даатгалын нөхөн төлбөрийг үндэслэлгүй шийдвэрлэсэн талаар дурдаж, хувийг СЗХороонд гэж хаягласан /хх-60/ байна.

 

5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

5а. Талуудын байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээгээр даатгуулагч нь тээвэр зуучийн үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ үзүүлэх явцдаа даатгуулагч, түүний эрх бүхий ажилтны санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйн алдаанаас үүдсэн үйлчлүүлэгчийн ачааг дахин тээвэрлэх, тээвэр зохион байгуулахтай холбоотой хадгалалтын зардлын хохирол, даатгуулагчийн үндсэн ажилтаны гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үзүүлэх явцдаа санамсар болгоомжгүйн улмаас алдаа гарган хохирол учруулах, даатгуулагчийн үндсэн ажилтаны гаалийн хяналтын талбайд ачааг ачих, буулгах, хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд санамсар болгоомжгүй буруутай үйл ажиллагаа гаргаж захиалагчийн ачаа бараанд хохирол учруулах, гүний гаалийн баталгаат талбайгаас харилцагчийн эзэмшлийн талбайд даатгуулагчийн өөрийн болон гэрээт тээврийн хэрэгслээр хүргэх үед гарах эрсдэлээс хамгаалахаар, даатгалын үнэлгээ 1 тэрбум төгрөг байх, даатгалын хураамж 0,7 хувь буюу 7,000,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон.

 

5б. Хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан шаардлагад нийцсэн, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болсон, хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т зааснаар бичгээр хийх шаардагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

6. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан тул зохигчид гэрээ байгуулсан, даатгуулагч хураамжийг төлсөн үйл баримтад маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан маргаан бүхий нөхцөл байдал нь даатгалын тохиолдол мөн эсэхэд маргасан.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар эрсдэл үүссэн ачааг шалгах, дүгнэх хуудсанд ...ТЗБМ С АБТ-ын 6-д заасан үүрэг болох гадаад тээвэр зохион байгуулалтын явцыг хянах, аливаа гарсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, холбогдох хумүүст мэдээллэх, 11 -т заасан үүрэг болох бичиг баримт, гэрчилгээний иж бүрэн байдал, үнэн зөв байдлыг хангаж ажиллах, тээврийн бичиг баримт дээр хүлээн авагч /логистик мэргэжилтнээс имэйлээр баталгаа авч дагалдуулах, ачаатай холбоотой бичиг баримтыг транзит гаалийн бурдүүлэлт хийгдэх боомт, өртөөнд ирэхээс 7 хоногийн өмнө бүрдүүлж, харилцагч агентад өгөх, 19-т заасан үүрэг болох ачааны хэмжээг тодорхойлох, харилцагч болон илгээгчээс бичгээр баталгаа авсны үндсэн дээр тээврийн захиалга өгсөн харилцагчтай тохирсон тээврийн хэрэгслийг ачилтад илгээнэ, зохион байгуулж буй ачааны тээвэрлэлт эхлэхээс өмнө тээврийн хэрэгсэлд ачигдах ачааны хэмжээ, тоо ширхгийг харуулсан зургийг авч баталгаажуулан, харилцагчид хүргүүлэх" зэрэг ажил үүргийн дагуу ажиллаагүй,

Этом Г.Мөнхбат нь АБТ-ын ******* заалт "Экспортын ачааг илгээгчээс бүрэн бүтэн тоолж, шалгаж хүлээн авах", 3.4-р заалт тухайн ачаа барааг экспортод гаргахад шаардагдах бичиг баримтын бүрдлийн талаар хүлээн авагчид зааварчилгаа өгөх, шаардлагатай бичиг баримтын бүрдлийг цуглуулах", 6-р заалт "ачилт, бэхэлгээний явцад өөрийн биеэр хяналт тавих, зураг авч баталгаажуулах, зураг баталгаа болохгүй ачаан дээр видео бичлэг хийж баталгаажуулах", 9-р заалт гаалийн мэргэжилтнүүд ачилтын захиалга болон хүлээн авагчтай холбогдон авсан мэдээллийн дагуу тухайн ачааны гаалийн бүрдүүлэлтэд анхаарах зүйл байгаа эсэх, асуудал гарсан үед хэнтэй хэрхэн холбогдох талаар ГБМ-д урьдчилан зааварчилгаа өгсөн байх" гэх тус тус ажил үүргийн дагуу ажиллаагүй. Мөн ачаа ачигдахаас өмнө илгээгчийн зүгээс бичиг баримт дээрх мэдээлэл зөрүүтэй байгааг мэдэгдсэн боловч тээвэрлэлтийн явцад гарах эрсдэлийг тооцоолоогүй, холбогдох ажилтнуудтай зөвшилцөөгүй, эрсдэлээс сэргийлж ажиллаагүй дур мэдэн тээвэрлэлтийг эхлүүлсэн. Тухайн үеийн ахлах менежер А.Биндэряа болон гүйцэтгэх захирал Н.Жагварал нар асуудлын талаарх мэдээлэл хүлээн авснаас хойш боломжит арга хэмжээг авч харилцагчийн ачаа барааг бүрэн хүлээлгэн өгсөн. Мөн гарсан нэмэлт зардлын дүнгээс 2363 еврогийн үнийн дүнг хүлээн авагчаар төлүүлэн нэмэлт зардлыг бууруулан ажилласан талаар дурдсан байх бөгөөд ачаа тээврийн даатгалын эрсдэлд хамаарах эсэхэд үгүй гэж тэмдэглэсэн байна /хх-107-108/.

 

8. Нэхэмжлэгч Эл би карго ХХК нь нөхөн төлбөр гаргуулах тухай хариуцагч Агул даатгал ХХК-д хаягласан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичигт ...манай компани ХХК илгээгчтэй монгол гэрийн экспортын тээврийг Улаанбаатар хотоос улс хүртэл зохион байгуулах захиалга хүлээн авсан. Энэхүү ачааны тээврийн замнал нь Улаанбаатар хотоос ачааны автомашинаар ачигдан , , улсаар дамжин улсад хүргэгдэхээр төлөвлөгдсөн. улс дахь агуулахад ачааны автомашинд ачигдсан түүвэр ачаа задарч тус тусын хүлээн авагч нар гаалийн бүрдүүлэлт хийж эцсийн хүлээн авах улс руугаа илгээдэг. Энэ ачааны хувьд улсаар дамжин тээвэрлэгдэж улсад хүргэгдэж эцсийн хүлээн авагч нь хүлээж авах юм. Гэтэл өнөөдрийг хүртэл хүлээн авагч тал ачаагаа хүлээж аваагүй байна.

...Хиагт боомт дээр үзлэгт оруулж автомашинд ачигдсан ачаа барааг пүүлдэг бөгөөд үзлэгээр монгол гэрний цэвэр жин 1064,5 кг, бохир жин буюу ачмагт ачсан нийт жин 1228 кг байгаа тул бичиг баримт дээрх мэдээлэл зөрүүтэй байгааг тээвэрлэгч агент бидэнд анх мэдэгдсэн. Энэ үед тээвэр зохион байгуулалтын мэргэжилтэн ачааг буцаах буюу цаашид гарах эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч ажиллаагүй бөгөөд ачааны дагалдах бичиг баримтыг ирсэн мэдээллийн дагуу өөрчлөлт хийн агентад илгээснээр автомашин цааш хөдөлж тээвэр үргэлжилсэн.

...автомашин улсад 2023 оны 9-р сарын 9-ний өдөр очиж гаалийн үзлэгт ороход тухайн гэрийг ачсан ачмаг поддон нь ариутгалын тамгагүй байсан тул ачааг задгайгаар үргэлжлүүлэн тээвэрлэх болсон.

...автомашин 2023 оны 09-р сарын 23-ны өдөр улс дах агуулахад очсон ба хүлээн авагчийн төлөөлөгч компани тус агуулахаас ачааг хүлээн авсан. Харин улсад ачаа очиж гаалийн бүрдүүлэлт хийх гэтэл Европын холбооны улсаар дамжин тээвэрлэгдэж байгаа ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнс бараа нь буюу Европын холбооны худалдааны хяналтын системд заавал бүртгэгдсэн байх шаардлагатай ба үүнд 660 кг ачаа гэж анхны мэдээллээр бүртгэсэн байсан тул улсын гаалийн газраас бүрдүүлэлт хийхгүй тухайн ачаа барааг буцаа гэж мэдэгдсэн... талаар дурдсан /хх-24-25/.

 

9. Эл би карго ХХК-ний 2024 оны 9-р сарын 3-ны өдрийн 1141/24 тоот ХХК-д хаягласан нэмэлт тайлбар хүргүүлэх тухай албан бичигт ...анхны ачилтаар 1 ширхэг модон поддон/ачмагт ачсан 1064,5 кг цэвэр жинтэй, 1228 кг бохир жинтэй байсан ч ачаа бодит байдалд 3 ширхэг задгай ачаа болсон, ...дахин бичиг баримтыг засварлаж европын холбооны худалдааны хяналтын систем болох Ched-PP-д засварлуулах хүсэлт өгсөн, ТЗБМ болон ЭТОМ нар ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хэд хэдэн ажил мэргэжлийн алдаа гаргасан, асуудлыг удирдлагуудад мэдэгдэлгүй дур мэдэн шийдвэрлэхээр цаг хугацаа алдсан, тэдгээрээс үүдэн ачааг буцаах аргагүй болсон зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний дагуу нөхөн төлбөрийг шийдвэрлэж өгнөүү гэж дурдсан /хх-27-28/.

 

10. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус зохицуулсан. Тайлбарлавал, талууд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй бөгөөд энэ нь гагцхүү хуулийн хүрээнд байх учиртай.

 

11. Талуудын байгуулсан гэрээний даатгалын эрсдэл хэсэгт олон улсын болон дотоодын тээвэр зуучлалын үйлчилгээнд даатгуулагчийн үндсэн ажилтны санамсар болгоомжгүй буруутай үйлдэл гаргаж ачаа бараа буруу хаяглагдах, илгээх, захиалгыг буруу гүйцэтгэх, ачааг ачих, тээвэрлэх горим алдагдуулах, зориулалтын чингэлэгний талаар болон ачаатай холбоотой тусгай нөхцөлийн талаар буруу заавар өгөх, түүнтэй холбоотой захиалагчид тээвэрлэлттэй холбоотой нэмэлт зардал гарах, даатгуулагчийн үндсэн ажилтны гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үзүүлэх явцдаа санамсар болгоомжгүйн улмаас алдаа гарган буруу мэдүүлснээр гаалийн талбайд хадгалалтын нэмэлт зардал гаргах, даатгуулагчийн үндсэн ажилтан болон гэрээт ажилтан гаалийн хяналтын талбайд ачааг ачих, буулгах, үйлчлүүлэгчид хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд санамсар болгоомжгүй буруутай үйл ажиллагаа гаргаж захиалагчийн ачаа бараанд хохирол учруулах эс үйлдэхүйн алдаанаас болж хохирлыг багасгах байсан боломж алдагдах, даатгуулагчийн өөрийн буруугаас үүдсэн зам тээврийн ослоос үүдэлтэй эрсдлүүд хамаарахаар гэрээнд тусгагдсан.

 

12. Харин гэрээний 2-т нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийн талаар тохиролцож, гэрээний 2.5-д даатгагчийн зөвшөөрөлгүйгээр даатгуулагч нь аливаа нэхэмжлэлийг дур мэдэн шийдэх, санал гаргах, төлбөр хийх, эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх замаар өөрийн бурууг ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрсөн, 2.6-д даатгуулагчийн харилцагч, үйлчлүүлэгч буюу ачаа тээвэрлүүлэх гэрээ байгуулсан этгээдийн буруугаас гарсан аливаа зардал, 2.9-д даатгуулагчийн зааврын дагуу стандартын дагуу бэхэлгээ сав, баглаа боодлыг хийгээгүйгээс үүдсэн хохиролд, 2.15-д гэрээнд заасан эрсдлээс бусад тохиолдолд ачаа саатсанаас болж учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар тохиролцсон байна.

 

13. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Эл би карго ХХК-ний үйл ажиллагааны чиглэл нь авто машинаар ачаа тээвэрлэх, бараа бүртгэлтийн үйлчилгээ, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа үйл ажиллагаа байх бөгөөд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь захиалагч ХХК-нд төлбөр төлөөгүй байна.

 

14. Харин, нэхэмжлэгч нь ХХК-ний монгол гэр экспорлох тээврийг зохион байгуулахдаа автомашинд ачигдсан ачааны цэвэр болон бохир жинг шалгаагүй, бичиг баримт дээрх мэдээлэл зөрүүтэй байгааг лсын Хиагт хилийн боомт дээр нэхэмжлэгчийн тээвэрлүүлсэн ачаа очиход тээвэрлэгчээс нэхэмжлэгчид мэдэгдсэн байхад ачааны дагалдах бичиг баримтад өөрчлөлт хийж илгээснээр ачаа цааш хөдөлж тээвэр үргэлжилснээр улсын хил дээр очиход тухайн ачаа ариутгалын тамгагүй байснаар ачааг задгайгаар үргэлжлүүлэн тээвэрлэж улс дахь агуулахад очиж улс руу ачуулах гаалийн бүрдүүлэлт хийхэд Европын холбооны улсаар дамжин тээвэрлэгдэж байгаа ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнс бараа нь буюу Европын холбооны худалдааны хяналтын системд заавал бүртгэгдсэн байх шаардлага хангаагүй улмаас ачааг буцаан улс руу тээвэрлэж, бичиг баримтын бүрдүүлбэрийг хангаснаар ачааг дахин улс руу тээвэрлэсэн байна. Энэхүү үйл явцад нэхэмжлэгч тал маргаагүй.

 

15. Гагцхүү, даатгуулагч Эл би карго ХХК-р үйлчлүүлсэн компани тээвэрлүүлэх ачааны кг жинг зөрүүтэй мэдээлсэн, жингийн зөрүүтэй асуудал гарахад даатгуулагч нь даатгагчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шийдэж, төлбөр хийснээр өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гаргаснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

 

16. Түүнчлэн, Эл би карго ХХК-ний даатгагчид бичгээр гаргасан тайлбар, хэргийн баримтаас үзэхэд олон улсын ачаа жингийн зөрүүтэй, олон улсын ачаа тээврийн баримт материалыг дутуу бүрдүүлсэн буюу ариутгалын тамгаггүй, тухайн ачаа нь Европын холбооны улсаар дамжин тээвэрлэгдэж байгаа ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнс бараа нь буюу Европын холбооны худалдааны хяналтын системд заавал бүртгэгдсэн байх шаардлага зэргийг хангаагүй шалтгаан нөхцлийн улмаас компаний тээвэрлүүлсэн ачааны дагалдах бичиг баримтыг бүрдүүлснээр ачааг улс руу дахин тээвэрлүүлсэн нь даатгуулагч өөрөө даатгалын тохиолдол бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

 

17. Мөн Эл би карго ХХК нь ямар үндэслэлээр олон улсын тээвэрлэлтийг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн болох нь, хэн гэдэг ямар ажилтаны ямар буруутай үйл ажиллагаа байсан болохыг шалгаж шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, Ландбридж ХХК-ний эрсдэл үүссэн ачааг шалгах дүгнэх хуудсанд компаний ачааны маршрутын талаар дурдсан байх бөгөөд ямар компаний хэн гэдэг ажилтаны ямар буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан, тухайн ажилтанд ямар арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдал тусгагдаагүй байна.

 

18. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д зааснаар даатгуулагч өөрөө даатгалын тохиолдол бий болох нөхцлийг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж болохоор заасан бөгөөд энэ талаар зохигчийн байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл гээд 2.5, 2.6-д даатгуулагч нь төлбөр хийх, аливаас саналыг хүлээн зөвшөөрөх замаар өөрийн бурууг ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрсөн, даатгуулагчийн харилцагч буюу үйлчлүүлэгч этгээдийн буруугаас гаргасан аливаа зардал гэжээ.

 

19. Тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээний зүйлд зааснаар даатгуулагч тээвэр зуучийн үйлчилгээг үзүүлэх явцдаа түүний эрх бүхий ажилтаны санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйн алдаанаас үүдсэн үйлчлүүлэгчийн ачааг дахихн тээвэрлэх, тээвэр зохион байгуулах, хадгалахтай холбоотой зардал, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үзүүлэх явцдаа санамсар болгоомжгүйн улмаас алдаа гарган хохирол учруулах тохиолдолд даатгалын тохиолдол гэж, харин даатгуулагч өөрөө даатгалын тохиолдол бий болох нөхцлийг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийг олгохоос татгалзах агуулгатай байна.

 

Өөрөөр хэлбэл, *******-ний тээвэрлүүлсэн олон улсын ачаа нь жингийн зөрүүтэй байдал лсын Хиагт хилийн боом дээр мэдэгдсэн үед эрсдлийг бууруулах арга хэмжээг авахгүйгээр ачааг тээвэрлүүлсэн, үйлчлүүлэгч ХХК-с олон улсын ачааны дагалдах баримт бичгийн бүрдэлийг хангуулах арга хэмжээ авч ажиллаагүй шалтгаан нөхцлийг даатгалын тохиолдолд хамруулах нь учир дутагдалтай байна.

 

20. Түүнчлэн хэргийн 122-126-р талд авагдсан шилжүүлгийн мэдээлэл бүхий баримтаар ХХК-ний ачуулсан монгол гэр бүхий ачаа олон улсын хил дээр саатсан, саатсан ачааг хадгалах, дахин тээвэрлэхтэй холбоотой нэмэлт зардал Эл би карго ХХК-с бодитоор гарсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй.

 

Учир нь Эл би карго ХХК-ний тээвэрлүүлсэн экспортын ачаа Монгол Улс, Улаанбаатар хотоос 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хөдөлсөн, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр -н Хиагт боомт, 2023 оны 9-р сарын 9-ний өдөр улсад, 2023 оны 9-р сарын 23-нд улсад очсон, улсын хемиллкрон хотод байрлах агуулахад ачаа задарч, тус агуулахаас хүлээн авагчийн төлөөлөгч компани ачааг хүлээн авч улсы руу тээврлэлт хийсэн болохыг нэхэмжлэгч тал бичгээр болон шүүх хуралдаанд тайлбарласан ба нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх гэж орчуулагдсан баримтууд нь 2024 оны 2-р сарын 20, 2024 оны 0******* сарын 27, 2024 оны 3 дугаар сарын 12, 2024 оны 3 дугаар сарын 18, 2024 оны 3 дугаар сарын 19, 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн огноотой байх тул цаг хугацааны хувьд зөрүүтэй байна /хх-104-105, 122-126/.

 

21. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж зааснаар нэхэмжлэгч Эл би карго ХХК нь санхүүгийн зохицуулах хороонд хандсан байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр ...даатгагч ХХК нь даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлбөр олгохыг мэдэгдсэн байх боловч хороо нь даатгагч, даатгуулагч нарын хооронд үүссэн даатгалын тохиолдол үүссэн эсэх талаарх маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн байна.

 

Дээрх санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хариуцагч ХХК нь хүлээн авч, нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн талаараа 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/116 дугаар албан бичгээр даатгуулагч болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдснээр даатгуулагч болох нэхэмжлэгч шүүхэд хандсан байх тул гэрээний талуудын хооронд үүссэн нөхөн төлбөрийн талаарх маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэргийн нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх журамтай тул Санхүүгийн зохицуулах хорооны нөхөн төлбөр олгохыг мэдэгдсэн шийдвэрийг шууд баримтлах боломжгүй.

 

22. Иймд дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл гадаад шилжүүлгийн мэдээлэл бүхий баримтаар ХХК-ний ачуулсан монгол гэр бүхий ачаа олон улсын хил дээр саатсан, саатсан ачааг хадгалах, дахин тээвэрлэхтэй холбоотой зардал, төлбөр нэхэмжлэгчээс гарсан гэх байдал бүрэн тогтоогдохгүй, даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болох нөхцлийг бүрдүүлсэн, даатгуулагч аливаа төлбөр хийх, саналыг хүлээн зөвшөөрөх замаар өөрийн бурууг ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрсөн үйлдэл, үйлчлүүлэгч этгээдийн буруугаас гаргасан аливаа зардалд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг талууд гэрээрээр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2025-8-20-ны өдөр төлсөн 517,808 төгрөгийг /хх-6/ улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч  ХХК-нд холбогдох 63,247,984.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 517,808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЯНЖИНДУЛАМ