Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01019

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01019

 

2022 05 27 210/МА2022/01019

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ы дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/00917 дугаар шийдвэртэй

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н, М ХХК, Ү.Х, Ж.Б, М.ЦФ, С.Б, Ш.О, Я.Й нарт холбогдох

Талуудын хооронд байгуулагдсан ЗГ9101/190319 тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлах, зээлдэгч Б.Нгээс үндсэн зээлийн төлбөр 3,399,990,000 төгрөг, зээлийн хүү 687,567,380.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 825,438.57 төгрөг, нотариатын зардал 103,500 төгрөг, нийт 4,088,486,318.84 төгрөг гаргуулах, хариуцагч нарын зээлийн барьцаанд барьцаалсан 21 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө болон данснуудын орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах, мөн талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ9101/190328 тоот Зээлийн барьцааны гэрээ-ээр баталгаажсан нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Б 0 дугаар гудамж, 863 тоотод байрлах, 481 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж барьцаанд бүртгүүлэхийг хариуцагч Я.Йд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Нгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэмбаяр, хариуцагч Б.Н, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч Ү.Хгийн өмгөөлөгч Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхмэнд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэмбаяр нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Зээлдэгч Б.Н нь баатар хотын банк ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ9101/190319 тоот зээлийн гэрээ, ЗБГ9101/190319 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ЗБГ9101/190328 тоот, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗБГ9102/190628 тоот, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ЗБГ9101/191009 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗБГ9103/191101 тоот Зээлийн барьцааны гэрээ-үүдийг тус тус байгуулж, 3,400,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ9101/190319 тоот Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, дээр дурдсан Зээлийн барьцааны гэрээ-нүүдээр:

1. Ү.Х, Ж.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 000004022462 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 55 тоот хаягт байрлах, 3691,06 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2. М ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн 00006001051 дугаартай, нэгж талбарын 1780800507 дугаартай, Ы дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 56 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар,

3. Ж.Бын эзэмшлийн, улсын бүртгэлийн 00006000916 дугаартай, нэгж талбарын 1780800513 дугаартай, Ы дүүрэг, 2 дугаар хороонд байрлах, 72 м.кв талбай бүхий үйлвэрлэлийн зориулалттай газар,

4. М ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн 00006000911 дугаартай, нэгж талбарын 1780800506 дугаартай, Ы дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 134 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

5. Ж.Бын эзэмшлийн улсын бүртгэлийн 00004003030 дугаартай, нэгж талбарын 1330801027 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудламжны 55 тоотод байрлах, 540 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,

6. М ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 000006018749 дугаартай, Ы дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, ХД-51/4 тоот хаягт байрлах, 56 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

7. Б.Нгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 000004036684 дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 145 дугаар байрны 30/4 тоот хаягт байрлах, 63 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

8. М ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 000006000068 дугаартай, Ы дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 2 тоотод байрлах, 44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц,

9. Б.Нгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 000006002737 дугаартай, Ы дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, АШ19 дүгээр байрны 46 тоотод байрлах, 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

10. Б.Нгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 000006027203 дугаартай, Ы дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити 1/22 дугаар байрны 3-6 тоотод байрлах, 20,2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,

11. М.ЦФ, С.Б нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн 000005049321 дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 16 дугаар байрны 22 тоотод байрлах, 61,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

12. Д.ы өмчлөлийн улсын бүртгэлийн 00000103900 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан овоо, 30 дугаар гудамж, 36 тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий хувийн орон сууц,

13. Д.ы өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201026803 дугаартай, нэгж талбарын 00033312364916 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан овоо, 30 дугаар гудамж, 36 тоотод байрлах, 501 м.кв талбай бүхий газар,

14. Д.ы өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201023197 дугаартай, нэгж талбарын 00000012386916 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан овоо, 30 дугаар гудамж, 35 тоотод байрлах, 617 м.кв талбай бүхий газар,

15. М ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 000006002107 дугаартай, Ы дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, ХД-51/4 тоот хаягт байрлах, 402 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

16. Ж.Бын өмчлөлийн, улсын бүртгэлийн 000006051819 дугаартай, Ы дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 51/1 тоот хаягт байрлах, 68 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

17. Ш.Оийн эзэмшлийн, улсын бүртгэлийн Г-2206005370 дугаартай, нэгж талбарын 00027296895721 дугаартай, Ы дүүрэг, 14 дүгээр хороо, Барилга 3 дугаар гудамж, 48Б тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий газар,

18. Ш.Оийн эзэмшлийн, улсын бүртгэлийн Г-2206005371 дугаартай, нэгж талбарын 1701600852 дугаартай, Ы дүүрэг, 14 дүгээр хороо, Барилга 3 дугаар гудамж, 000 тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий газар,

19. Я.Йгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 000003029682 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Б 0 дугаар гудамж, 863 тоотод байрлах, 50 м.кв талбай бүхий хувийн орон сууц,

20. Я.Йгийн эзэмшлийн, нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Б 0 дугаар гудамж, 863 тоотод байрлах, 481 м.кв талбай бүхий газар,

21. Монгол Улсын арилжааны банкууд дахь Б.Н болон М ХХК-ийн харилцах данснуудын орлого зэргийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

Мөн зээлдэгч Б.Н нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд түүний өмнөөс зээлийн гэрээний үүргийг бүрэн хариуцаж төлөх баталгаа болгож М ХХК нь баатар хотын банк ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ЗБДГ9101/190319 тоот Зээлийн батлан даалтын гэрээ-г байгуулсан. Хариуцагч буюу барьцаалуулагч Я.Й өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Б 0 дугаар гудамж, 863 тоотод байрлах, 481 м.кв талбай бүхий газрыг ЗБГ1901/190328 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний дагуу барьцаанд бүртгүүлэхгүй эс үйлдэхүй гаргасаар байна. Зээлдэгч Б.Н нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс зөрчиж эхэлсэн. Зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахыг банкны зүгээс зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 8 дугаар зүйл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг баримтлан банкны зүгээс нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Иймд талуудын хооронд байгуулагдсан ЗГ9101/190319 тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлах, зээлдэгч Б.Нгээс үндсэн зээлийн төлбөр 3,399,990,000 төгрөг, зээлийн хүү 687,567,380.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 825,438.57 төгрөг, нотариатын зардал 103,500 төгрөг, нийт 4,088,486,318.84 төгрөг гаргуулах, хариуцагч нарын зээлийн барьцаанд барьцаалсан 21 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө болон данснуудын орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах, мөн талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ9101/190328 тоот Зээлийн барьцааны гэрээ-ээр баталгаажсан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Б 0 дугаар гудамж, 863 тоотод байрлах, 481 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж барьцаанд бүртгүүлэхийг хариуцагч Я.Йд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Нгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Би тус банктай 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулж, 3,400,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан нь үнэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад 2014-2019 оны хооронд огт ашиглаагүй барилга байсан болохоор хөлдөөхгүйн тулд даа маш бага хэмжээгээр өгч байсан боловч биднийг худалдаж авсан жил паарнууд нь задарсан. Ашиглагдаагүй удсан учир дотоод засал ихтэй, лифт байхгүй гэх мэт маш олон асуудлуудтай байсан учир бид 90,000,000 төгрөгөөр лифт суулгаж, орох гэж байтал дээвэрт асуудал үүсч, аадар борооны улмаас бороо тэр чигтээ дотогш асгарч, дахин засвар хийгдсэн. Мөн өвөл бүх давхарын паар задарч дахин засвар хийлгэсэн. Энэ мэтчилэн бидэнд маш их олон асуудлууд зэрэгцэн гарч, мөн цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоосны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй. Үүнээс болж орлого олж чадаагүй, улмаар зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээлийг төлж барагдуулах болно гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 3, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар баатар хотын банк ХХК болон иргэн Б.Н нарын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ9101/190319 дугаартай Зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч Б.Нгээс зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3,399,990,000 төгрөг, зээлийн хүү 687,567,380.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 825,438.57 төгрөг, нотариатын зардал 103,500 төгрөг, нийт 4,088,486,318.84 /дөрвөн тэрбум наян найман сая дөрвөн зуун наян зургаан мянга гурван зуун арван найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд

2.1. Иргэн Ү.Х, Ж.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000004022462 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 55 тоотод байрлах, 3691,06 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

2.2. М ХХК-ийн эзэмшлийн Нийслэлийн Ы дүүргийн 2 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1780800507, эзэмших эрхийн 00006001051, гэрчилгээний 000013002 дугаартай, 56 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар,

2.3. Ж.Бын эзэмшлийн Нийслэлийн Ы дүүргийн 2 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1780800513, эзэмших эрхийн 00006000916, гэрчилгээний 000049944 дугаартай, 72 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

2.4. М ХХК-ийн эзэмшлийн Нийслэлийн Ы дүүрэг, 2 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1780800506, эзэмших эрхийн 00006000911, гэрчилгээний 000012520 дугаартай, 134 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

2.5. Иргэн Ж.Бын эзэмшлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 55 тоотод байрлах, 540 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1330801027, эрхийн улсын бүртгэлийн 00004003030, гэрчилгээний 000046812 дугаартай эзэмших эрхтэй газар,

2.6. М ХХК-ийн өмчлөлийн Нийслэлийн Ы дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, ХД-51/4 тоотод байрлах, 56 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн 000006018749 дугаартай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.7. Иргэн Б.Нгийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам гудамж, 145 дугаар байрны 30/4 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 000004036684 дугаартай, 63 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

2.8. М ХХК-ийн өмчлөлийн, Нийслэлийн Ы дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 2 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 000006000068 дугаартай, 44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц,

2.9. Иргэн Б.Нгийн өмчлөлийн, Нийслэлийн Ы дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, АШ-ны 19 дүгээр байр, 46 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 000006002737 дугаартай, 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

2.10. Иргэн Б.Нгийн өмчлөлийн, Нийслэлийн Ы дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны 1/22 дугаар байрны 3-6 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 000006027203 дугаартай, 20,2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,

2.11. Иргэн М.ЦФ, С.Б нарын өмчлөлийн, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 16 дугаар байрны 22 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 000005049321 дугаартай, 61,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

2.12. М ХХК-ийн өмчлөлийн Нийслэлийн Ы дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, ХД-51/4 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 000006002107 дугаартай, 402 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга,

2.13. Иргэн Ж.Бын өмчлөлийн Нийслэлийн Ы дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 51/1 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 000006051819 дугаартай, 68 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

2.14. Иргэн Ш.Оийн өмчлөлийн Нийслэлийн Ы дүүрэг, 14 дүгээр хороо, Барилга 3 дугаар гудамж, 000 тоотод байрлах, нэгж талбарын 1701600852, эрхийн улсын бүртгэлийн Г-2206005371 дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

2.15. Иргэн Ж.Оийн өмчлөлийн Нийслэлийн Ы дүүрэг, 14 дүгээр хороо, Барилга 3 дугаар гудамж, 48Б тоотод байрлах, нэгж талбарын 00027296895721, эрхийн улсын бүртгэлийн Г-2206005370 дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, газар,

2.16. Иргэн Я.Йгийн өмчлөлийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Б 0 дугаар гудамж, 863 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 000003029682 дугаартай, 50 м.кв талбай бүхий хувийн орон сууц,

2.17. баатар хотын банк дахь Б.Нгийн 2600097576 тоот харилцах данс, М ХХК-ийн 2600097566 дугаар харилцах дансны орлого болон бусад арилжааны банкууд дахь харилцах дансны бүх орлогоос тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасныг баримтлан хариуцагч Я.Йд холбогдох Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ9101/190328 тоот Зээлийн барьцааны гэрээ-ээр баталгаажсан нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Б 0 дугаар гудамж, 863 тоотод байрлах, 481 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж барьцаанд бүртгүүлэхийг хариуцагч Я.Йд даалгах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан гаргасан Д.ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 00000103900 дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан овоо, 30 дугаар гудамж, 36 тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий хувийн орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2201026803 дугаартай, нэгж талбарын 00033312364916 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан овоо, 30 дугаар гудамж, 36 тоотод байрлах, 501 м.кв талбай бүхий газар, эрхийн улсын бүртгэлийн Г-2201023197 дугаартай, нэгж талбарын 00000012386916 дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан овоо, 30 дугаар гудамж, 35 тоотод байрлах, 617 м.кв талбай бүхий газраас тус тус үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.740.782 /хорин сая долоон зуун дөчин мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК, Б.Н, Ү.Х, Ж.Б, М.ЦФ, С.Б, Ж.О, Я.Й нараас 20.740.782 /хорин сая долоон зуун дөчин мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4 . Хариуцагч Б.Нгийн давж заалдах гомдлын агуулга: ... Би Х ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 3,400,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад 2014-2019 оны хооронд огт ашиглаагүй барилга байсан болохоор, хөлдөөхгүйн тулд даа маш бага хэмжээгээр өгч байсан учир биднийг худалдаж авсан жил паарнууд нь задарсан. Ашиглагдаагүй удсан байсан учир дотоод засал ихтэй, лифт байхгүй гэх мэт маш олон асуудлуудтай байсан учраас бид 90 сая орчим төгрөгөөр лифт суулгаж, мөн дотоод бүх засвар үйлчилгээг хийж дуусаад 2019 оны намар яг ашиглалтад орох гэж байтал дээвэрт асуудал үүсэж аадар борооны улмаас бороо тэр чигтээ дотогш асгарч дахин засвар хийгдсэн. Мөн өвөл Ковид цар тахалтай зэрэгцээд бүх давхрын паар задарч мөн л дахин урсгал засвар хийгдсэн. Энэ мэтчилэн бидэнд маш олон асуудлууд зэрэгцэж улмаар Ковид цар тахлын улмаас Улсын онцгой комиссоос 2020 оны 11 сарын дугаар 12 тоот тогтоолоор Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын үйл ажиллагааг түр зогсоох тухай, 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 04 тоот тогтоол Короновирист халдвараас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай, УОК-н 2020 оны 05 дугаар сарын 01-ний дугаар 03 тоот Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх, зарим арга хэмжээ авах тухай, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар А/48 тоот Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай, Улсын онцгой комиссын 2020 оны 03 сарын 10-ны дугаар 6 тоот тогтоол Иргэд зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай, Монгол улсын засгийн газрын 2 тоот тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний дугаар 2 тогтоол Халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай, 2021 оны 02 дугаар сарын 10-ны дугаар 27 тоот Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай , Монгол улсын засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний дугаар 226 тоот Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай зэрэг хэд хэдэн удаагийн хатуу болон хэсэгчилсэн хөл хорио тогтоосонтой холбогдуулан бид үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Үүний улмаас бид ямар ч орлого олж чадахгүй явсаар зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй нэмэгдүүлсэн хүү болох 825,438.57 төгрөгийг хасалгүй нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болох болох 825,438.57 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Ү.Хгийн өмгөөлөгч Д.Болормаагийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Миний үйлчлүүлэгч өмнө нь өмгөөлөгч авах эрхээр хангаагүйгээс эрх ашиг нь зөрчигдсөн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг анхаарч үзээрэй. Мөн Монгол улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 108 дугаар тогтоол байгаа энд иргэд аж ахуйн нэгжүүд үндсэн зээлийн төлбөрийн хүүг төлж чадахгүй байгаа тул хугацааг хойшлуулах, торгууль алдангаас чөлөөлөх тухай тогтоолыг үүрэг болгож банкуудад хүргүүлсэн байдаг .Иймд Х ХХК нь энэ чиглэлийн хүрээнд ямар ч арга хэмжээ аваагүй байдаг. Өнөөдөр Б.Н эгч мөн энэ тал дээр ягаад маргаагүй вэ гэхээр 2020 оны 03 дугаар сараас тасралтгүй төлсөн гэдэг баримтаа гаргаж өгөөгүй ягаад гэхээр тэр талаар өөрөө мэдэхгүй байсан гэдэг. Иймд Хийг арай хатуудсан үйл ажиллагаа явуулсан гэж бодож байна гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэмбаярын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Х ХХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан түүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй нэг жил найман сарын хугацаанд хүү зогссон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг тодруулбал ковид-19 цар тахлын улмаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол дээр төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн нөхцөлтэй зээлийн хүүг хойшлуулах шийдвэр гаргасан. Талууд хариуцагчийн гаргасан нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой гомдолд нэмэгдүүлсэн хүү бодсон нь Иргэний хуулийн 452 дүгээр зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан хувь хэмжээнээс хэтрээгүй. Мөн тухайн нэмэгдүүлсэн хүүгийн хувьд Монгол банкны зээлийн хүү бодох аргачлалд хүү шимтгэл, хураамж нь мэдээллийн ил тод байдлын журамд заасны дагуу Х ХХК бодсон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5, 3.4 дахь хэсгүүд нь хууль болон журамд заасны дагуу нийцсэн гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Н, М ХХК, Ү.Х, Ж.Б, М.ЦФ, С.Б, Ш.О, Я.Й нарт холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан ЗГ9101/190319 тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлах, зээлдэгч Б.Нгээс үндсэн зээлийн төлбөр 3,399,990,000 төгрөг, зээлийн хүү 687,567,380.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 825,438.57 төгрөг, нотариатын зардал 103,500 төгрөг, нийт 4,088,486,318.84 төгрөг гаргуулах, хариуцагч нарын зээлийн барьцаанд барьцаалсан 21 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө болон данснуудын орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах, мөн талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ9101/190328 тоот Зээлийн барьцааны гэрээ-ээр баталгаажсан нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Б 0 дугаар гудамж, 863 тоотод байрлах, 481 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж барьцаанд бүртгүүлэхийг хариуцагч Я.Йд даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ. /1хх.1-7, 184/ Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

4. Хэрэгт авагдан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч баатар хотын банк ХХК нь хариуцагч Б.Нтэй 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,400,000,000 төгрөгийг, жилийн 18%-ийн хүүтэй, сарын 1,5%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр баатар хотын банк ХХК, М ХХК-тай Зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан, М ХХК, Ү.Х, Ж.Б, М.ЦФ, С.Б, Ш.О, Я.Й нарын өмчлөлийн гэрээнд нэрлэн заагдсан үл хөдлөх эд хөрөнгө, дансны орлого зэргийг тус тус барьцаалсан байна. /хх.20-83/ Энэ асуудлаар зохигчид маргаагүй байна.

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд эдгээр гэрээнүүд нь бичгийн хэлбэрээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

6. Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 6/5615 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 6/6153 тоот, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 6/942, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 6/5391 тоот мэдэгдлээр хариуцагч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж байжээ. /хх.84-88/ Нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн гэсэн тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно.

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

8. Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч нарыг гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээгээ цуцлахаар шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

9. Анхан шатны шүүх баатар хотын банк ХХК болон иргэн Б.Н нарын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ9101/190319 дугаартай Зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагчийн төлбөр төлөх хугацааг гэрээний үүрэг зөрчсөн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар тооцож үндсэн үндсэн зээл 3,399,990,000 төгрөг, зээлийн хүү 687,567,380 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 825,438 төгрөг, нийт 4,088,382,818 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

10. Хэргийн 15 дугаар талд авагдсан Зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэсэн баримтаас үзэхэд зээлдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй байх бөгөөд нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тооцоолж, 825.438,57 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрээгүй байна гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

11. Мөн шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталж нотариатын зардал 103,500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу биш байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

12. Хариуцагч Б.Н ...цар тахлын улмаас хэд хэдэн удаагийн хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй нэмэгдүүлсэн хүү 825,438.25 төгрөгийг хасалгүй нэхэмжлэлийг хангасанд гомдолтой гэсэн үндэслэл заажээ. Нэмэгдүүлсэн хүү төлөх тохиролцоо нь хууль зөрчөөгүй, хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг байх бөгөөд шүүхээс нэмэгдүүлсэн хүүг хасч тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

13. Банк, эрх бүхий этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, зээлийн гэрээний 3.3-т ...Зээлийн дансны үлдэгдлээс энэхүү гэрээний 3.3 дугаар зүйлд үндсэн хүүг, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн төлбөрийн дүнгээс зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцож төлүүлнэ гэж тус тус заасан байх тул анхан шатны шүүх талуудын дээрх тохиролцоог үндэслэн нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болжээ.

14. Шүүх гэрээгээр барьцаалаагүй, барьцаалбарт бүртгэгдээгүй хөрөнгийг бүртгүүлэхийг хариуцагч Я.Йд даалгах, мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Б 17 дугаар гудамж, 863 тоотод байрлах, 481 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд бүртгүүлэхийг хариуцагч Я.Йд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

15. Анхан шатны шүүх хариуцагч Б.Н төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүд, М ХХК-ийн харилцах дансны орлого болон бусад арилжааны банккууд дахь харилцах дансны бүх орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалттай нийцжээ.

16. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ы дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/00917 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 55,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО