Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 711

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч Ж.О- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ж-ын О-т холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо 00 дугаар гудамж 000 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ж-ын О-

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ж.О- нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 тоот” хашааны гадаа архины шил шидэн Э.О-гийн толгой тус газарт онож эрүүл мэндэд нь дагзны хуйханд няцарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Э.О- мэдүүлэхдээ: “..Би 2018 оны 7 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед аавындаа буюу Баянгол дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод очиж уулзах гэж очоод 22 цагийн үед буцаад харих гээд машиндаа суух гээд явж байтал машины хойд талд баахан архины шил байхаар нь хөлөөрөө холдуулж байсан чинь нэг согтуу эмэгтэй ирээд яагаад хог хаяад байгаа юм бэ гэхээр нь би хог хаяагүй гэдгээ хэлээд машиндаа суух гэтэл хойноос нэг юм шидээд хагалчихсан. Тэгээд шууд цагдаа дуудсан. Эмчилгээний зардлаа авсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэжээ. /хх 6 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 8497 дугаар дүгнэлтэд: “1. Э.О-гийн биед дагзны хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана” гэжээ. /хх 12 хуу/

 

   Иргэний үнэмлэхийн лавалгаа /хх 16/

   Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 19/

   Хохирогч Э.О-гийн гомдол саналгүй гэх баримт /хх 29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.О- нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 тоот” хашааны гадаа архины шил шидэн Э.О-гийн толгой тус газарт онож эрүүл мэндэд нь дагзны хуйханд няцарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 29/ гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Э.О- нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.О-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 29/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ж.О- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Э.О-гийн мэдүүлэг /хх 6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 8497 дугаар дүгнэлт /хх 12/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч Ж.О-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Ж.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.