2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2026/05758

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 23 191/ШШ2026/05758

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* чөлөө-6, ******* Оргил-1, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж тоотод оршин суух, овогт /РД-/-д холбогдох,

зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 31,102,288.2 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Энхжаргал нь банктай 2024 оны *******-р сарын 21-ны өдрийн ЗГ/58631362 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 32,250,000 төгрөгийг жилийн 19.00 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч Н.Энхжаргал нь тус онлайн цалингийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн гэрээний үүрэгт 2026-03-16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5,329,471.8 төгрөг, хүүгийн төлбөрт 2,980,785 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,300 төгрөг, нийт 8,3*******,556.8 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Н.Энхжаргал нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн байна.

Мөн талууд Иргэний хуулийн 421 дүгээр зүйл цахим хэлбэрээр хийх хэлцлийн 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх, 7.1-д банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно гэж, мөн хуулийн 7.2-т энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.

Иймд хариуцагч Н.Энхжаргалд холбогдуулан 2024 оны *******-р сарын 21-ны өдрийн ЗГ/58631362 тоот гэрээний үүрэгт 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөрт 26,920,528.2 төгрөг, хүүгийн төлбөрт 4,050,414.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 131,345.9 төгрөг, нийт 31,102,288.2 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ /хх-1-2/.

 

2. Хариуцагч Н.Энхжаргал шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: *******ны нэхэмжлэлтэй надад холбогдох нийт 31,102,288.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Уг мөнгийг төлж барагдуулна гэжээ /хх-32/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК нь Н.Энхжаргал-д холбогдуулан ээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 26,920,528.2 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4,050,414.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 131,345.9 төгрөг, нийт 31,102,288.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна /хх-1-2/.

 

2. ******* ХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2024 оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн 01/7*******7 дугаар итгэмжлэлээр гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа-с төлөөлөгч -д 2027-*******-19-ний өдрийг дуусталх хугацаагаар, 2026 оны 03-р сарын 4-ний өдрийн 29/1279 дугаартай итгэмжлэлээр төлөөлүүлэгч -с төлөөлөгч 2027-*******-19-ний өдрийг дуусталх хугацаагаар, 2026 оны 03-р сарын 10-ны өдрийн 61/04/606 дугаар итгэмжлэлээр төлөөлүүлэгч П.Ганжаргалан-с төлөөлөгч ,, нар 2027-*******-19-ний өдрийг хүртэлх хугацаагаар тус тус олгосон байна /хх-4-6/.

 

3. Хариуцагч Н.Энхжаргал нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гардан авч /хх-25/, нэхэмжлэлийн шаардлага болох 31,102,288.2 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар, хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна /хх-32/.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.

 

5. Хэрэгт авагдсан 2024 оны ******* дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/58631362 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ-нд зээлдэгч Н.Энхжаргал гэж бичигдсэн байх боловч гарын үсэг зурагдаагүй /хх-9-*******/, цахим гарын үсэгийн баталгаа бүхий баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлээгүй байх боловч хариуцагч Н.Энхжаргалын *******инд эзэмшдэг тоот дансанд 2024-*******-21-ний өдөр 32,250,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, гүйлгээний утга хэсэгт зээл олголт шилжүүлгээр гэж бичигдсэн /хх-12, 19/, нэхэмжлэгчийн дээрх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт шаардсан 31,102,288.2 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Энхжаргал хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж зохицуулсан.

 

7. Иймд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,461 төгрөгийн тал хувь болох *******6,730.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс *******6,730.5 төгрөгийг, хариуцагчаас *******6,730.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХК /РД-*******/-ний онлайн цалингийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт шаардсан 31,102,288.2 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч овогт /РД-/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,461 төгрөгийн тал хувь болох *******6,730.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс *******6,730.5 төгрөгийг, хариуцагч Н.Энхжаргал-с *******6,730.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Н.Энхжаргал нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ