2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2026/05634

 

 

 

 

 

 

 

 

 

 

20******* 04 21 191/ШШ20*******/0634

 

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* тоотод барилга, ******* ******* тоотод байрлах, ******* ХХК /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, дугаар хороо, -р хороолол, , 39,37 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо дүүрэг, 4-р хороо, 4а байрны тоотод байрлах, ХХК /РД-6296823/,

хариуцагч- дүүрэг, хороо, бичил хороолол, гудамж байрны тоотод хаягийн бүртгэлтэй, одоо дүүрэг, 4 дүгээр хороо, 4а байр, тоотод оршин суух, Боржигон овогт /РД-/,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, 17-р хороо, эмнэлэг 3-р гудамж тоотод хаягийн бүртгэлтэй, одоо ******* дүүрэг, 17-р хороо, тоотод оршин суух, Сартуул овогт Баярболд-н /РД-ЦЕ81012/,

хариуцагч- ******* дүүрэг, 17-р хороо, тоотод оршин суух, Боржигон овогт -н Батцэнгэл /РД-ЦЕ802/ нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 124,69,670.2 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ариг банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ариг банк ХХК нь хариуцагч Силикон Арт Дизайн ХХК /РД:6296823/, Гэрэлчулуун овогтой Ганхуяг /РД:/ нартай 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр MN080021002981787 дугаар Бизнесийн шугамын зээлийн гэрээ, Гэрэлчулуун овогтой Ганхуяг /РД:/, овогтой Батцэнгэл /РД:ЦЕ802/, Баярболд овогтой /РД:ЦЕ81012/ нартай М№080021002981787 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 190,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй олгосон. Зээлийг хариуцагч Силикон Арт Дизайн ХХК-ийн Ариг банк дахь MN080021002981787 тоот харилцах дансанд шилжүүлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ 2024 оны 02 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн зөрчиж өр үүсэж эхэлсэн бөгөөд зээлийн зөрчлөө арилгах тухай удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Силикон Арт Дизайн ХХК, Гэрэлчулуун овогтой Ганхуяг нарын зээл нь 20******* оны 02 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар үндсэн зээл 112,430,*******0.22 төгрөг, зээлийн үндсэн хүү 11,03,979.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,193,430.0 төгрөг, нийт 124,69,670.2 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 41.1, 43.1 дүгээр зүйл, зээлийн гэрээний 6.3 дахь зүйлүүдийг тус тус үндэслэн зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, 124,69,670.2 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-1-3/.

 

2. Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Ариг банк ХК-ний нэхэмжлэлтэй, ХХК, Г.Ганхуяг, Ч.Батцэнгэл, Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 124,69,670.2 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Уг төлбөрийг дараах графикийн дагуу төлж барагдуулах төлөх хүсэлтэй байна. 20******* оны 4-р сарын 30-ны өдөр 20,776,611.7 төгрөг, 20******* оны -р сарын 30-ны өдөр 20,776,611.7 төгрөг, 20******* оны сарын 30-ны өдөр 20,776,611.7 төгрөг, 20******* оны 7-р сарын 30-ны өдөр 20,776,611.7 төгрөг, 20******* оны 8-р сарын 30-ны өдөр 20,776,611.7 төгрөг, 20******* оны 9-р сарын 30-ны өдөр 20,776,611.7 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-80/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ариг банк ХХК нь хариуцагчаар ХХК, иргэн Г.Ганхуяг, Ч.Батцэнгэл, Б. нарыг тодорхойлон татаж, тэдгээрт холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан MN080021002981787 дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 112,430,*******0.22 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 11,03,979.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,193,430.0 төгрөг, нийт 124,69,670.2 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-3/.

 

2. Ариг банк ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2, *******-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 20******* оны 2-р сарын 27-ны өдрийн Б-13/896 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч Э.Болдбаярт нэг жилийн хугацаатай олгосон байна /хх-/.

 

3. Хариуцагч ХХК-ний төлөөлөгч хариуцагч Г.Ганхуяг, хариуцагч Б. нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 20******* оны 03 дугаар сарын 23-ны өдөр гардан авч /хх-64-66/, хариуцагч Ч.Батцэнгэл нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 20******* оны 04 дүгээр сарын 1-ны өдөр гардан авч /хх-79/, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 124,69,670.2 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20******* оны 4-р сарын 30-ны өдрөөс 20******* оны 9-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр тус бүр 20,776,611.7 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна /хх-80/.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.

 

. Хэрэгт авагдсан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бизнесийн шугаман зээлийн MN080021002981787 дугаартай гэрээнд хариуцагч ХХК нь зээлдэгчээр, хариуцагч Г.Ганхуяг нь хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан /хх-31-32/, мөн өдрийн огноотой үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны МN080021002981787 дугаартай гэрээнд хариуцагч Б., Г.Ганхуяг нар барьцаалуулагчийг төлөөлөн тус тус гарын үсэг зурсан, хариуцагч Ч.Батцэнгэл нь хамтран барьцаалуулагчийг төлөөлөн гарын үсэг зурсан байна /хх-34-36/.

 

6. Түүнчлэн барьцааны зүйл болох Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 хороо, байрны 1 тоот хаягт байршилтай, 113,41 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220402630 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч Ч.Батцэнгэл, Б. нар бүртгэлтэй /хх-44/,

Нийслэлийн дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол /1602/, П.Жасрай гудамж 3а байрны зоорийн давхар 40 тоот хаягт байршилтай, 13 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22006684 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч Г.Ганхуяг нэг иргэний өмчөөр /хх-38/ бүртгэгдсэн байх бөгөөд энэхүү барьцааны гэрээ нь улсын бүртгэлд 2024 оны 02 дугаар сарын 7-ны өдөр бүртгэгдсэн байна /хх-34/.

 

7. Хариуцагч ХХК-ний захиралаар -г томилсон бүртгэл 2018-4-11-ний өдөр хийгдсэн /хх-63/ байх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчийн шаардсан 124,69,670.2 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.

 

9. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,448 төгрөг /781,248+70,200/-ийн тал хувь болох 42.724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 42.724 төгрөгийг, хариуцагч нараас 42.724 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ариг банк ХК /РД-*******/-ний зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт шаардсан 124,69,670.2 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХХК /РД-6296823/, хариуцагч Боржигон овогт /РД-/, хариуцагч Сартуул овогт Баярболд-н /РД-ЦЕ81012/, хариуцагч Боржигон овогт -н Батцэнгэл /РД-ЦЕ802/ нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

зээлийн гэрээний үүрэгт шаардсан 124,69,670.2 төгрөгийг 20******* оны 4-р сарын 30-ны өдөр 20,776,611.7 төгрөгөөр, -р сарын 30-ны өдөр 20,776,611.7 төгрөгөөр, сарын 30-ны өдөр 20,776,611.7 төгрөгөөр, 7-р сарын 30-ны өдөр 20,776,611.7 төгрөгөөр, 8-р сарын 30-ны өдөр 20,776,611.7 төгрөгөөр, 9-р сарын 30-ны өдөр 20,776,611.7 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх,

дээрх графикт хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч /РД-/-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22006684 дугаартай, Нийслэлийн дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол /1602/, П.Жасрай гудамж, 3а байр, зоорийн давхар 40 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

хариуцагч -н Батцэнгэл /РД-ЦЕ802/, хариуцагч Баярболд-н /РД-ЦЕ81012/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220402630 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 хороо, С.Данзан гудамж, 31-р байр, 1 тоот хаягт байршилтай, 113,41 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,448 төгрөгийн тал хувь болох 42,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 42,724 төгрөгийг, хариуцагч ХХК, Г.Ганхуяг, Ч.Батцэнгэл, Б. нараас 42,724 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж заасан тул хариуцагч ХХК, Г.Ганхуяг, Ч.Батцэнгэл, Б. нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ