2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2026/05624

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 21 191/ШШ2026/05624

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* төв ******* тоотод байрлах, ******* ББСБ ХК /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, *******, тоотод оршин суух, овогт -н /-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 18,669,963.14 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тандэм Инвэст ББСБ ХК нь хариуцагч А.Амармэндтэй 2025 оны 04-р сарын 30-нд тоот зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн, жилийн 30.0 хувь хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон.

Мөн тус зээлийн гэрээний хүрээнд улсын бүртгэлийн дугаартай, УБ, БЗД, ******* хороо, б.доржийн гудамж 18/2 байр зоорийн давхар 11/2 тоот авто зогсоол, мөн улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, б.доржийн гудамж 18/2 байр зоорийн давхар 11/1 тоот авто зогсоолыг зээлийн гэрээ фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2025 оны 04-р сарын 30-нд дугаартай, барьцааны гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан.

Гэвч зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчсөн ба зээл авсан өдрөөс 2026 оны 0******* сарын 24 өдөр хүртэл нийт 6 удаагийн гүйлгээгээр 3,745,000 төгрөгийн төлөлт хийсэн байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний , дугаарын утсаар холбогдож, 2026 оны 02 сарын 24-нд цуцлах тухай мэдэгдэл шуудангаар явуулсан боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан фидуцын гэрээний дагуу барьцаа хөрөнгийг шаардахад шаардлагыг биелүүлээгүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 2026 оны 0******* сарын 24-ний өдөр зээлийн гэрээ болон фидуцын гэрээг цуцалж баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Хариуцагч А.Амармэндээс зээлийн үлдэгдэл нийт 19,669,963.14 төгрөг ба үүнээс үндсэн зээл 16,697,147 төгрөг, зээлийн хүү 1,918,539.88 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 54,276.26 төгрөг болсон байна. Тандэм Инвэст ББСБ ХК болон А.Амармэнд нарын хооронд 2025 оны 04-р сарын 30-нд байгуулсан тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,669,963.14 төгрөгийг хариуцагч А.Амармэндээс гаргуулж өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Хариуцагч А.Амармэнд шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Тандэм инвест ББСБ ХК-ний нэхэмжлэлтэй, А.Амармэнд-д холбогдох 18,669,963 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-39/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч А.Амармэнд-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,697,147 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,918,539.88 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 54,276.26 төгрөг, нийт 18,669,963.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.

 

2. ******* ББСБ ХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хуулийн 63, 64-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх эрхийг 2026 оны 3-р сарын 03-ны өдрийн 26/199 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч Ц.Сугармаад 6 сарын хугацаатай олгосон байна /хх-3/.

 

3. Хариуцагч А.Амармэнд нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гардан авч /хх-32/, нэхэмжлэлийн шаардлага болох 18,669,963.14 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар, хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байна /хх-39/.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.

 

5. Хэрэгт авагдсан 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай зээлийн гэрээнд хариуцагч А.Амармэнд нь зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан /хх-6-7/, 2025 оны 4-р сарын 30-ны өдрийн барьцааны гэрээнд хариуцагч А.Амармэнд нь барьцаалуулагчийг төлөөлөн гарын үсэг зурсан /хх-9-11/ байх бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт шаардсан 18,669,963.14 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.

7. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,299.81 төгрөгийн тал хувь болох 125,649.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 125,649.5 төгрөгийг, хариуцагчаас 125,649.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК /РД-*******/-н зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт шаардсан 18,669,963.14 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч овогт -н / нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,299.81 төгрөгийн тал хувь болох 125,649.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 125,649.5 төгрөгийг, хариуцагч А.Амармэнд-с 125,649.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч А.Амармэнд нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ