Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 00111

 

    Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Д.Н , Т.Г ,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г ын А  т холбогдох эрүүгийн 1715002600088 дугаартай, 132/2018/0108/Э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г ын А

Холбогдсон хэргийн талаар:

Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын Өрнөх цайны газрын урд талд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан /цагдаагийн албан хаагч Д.Н , Т.Г  нарыг/ хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А  өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын Өрнөх цайны газарт манай сурын холбооны шинэ жил болсон. Тус газраас гараад тамхилах гээд зогсож байтал Прокурорт ажилладаг Одхүү гэх хүн ирээд надаас тамхи асуусан. Тэгэхэд нь би байхгүй гэж хэлэхэд надаас удаа дараа асуусан. Тэгэхээр нь би байхгүй гэж хэлээд байхад яах гээд байгаа юм бэ? гэхэд би хууль сахиулах байгууллагын ажилтан байна. Тиймээс би захиран зарцуулах эрхтэй, чи надад гаргаж өгөх үүрэгтэй гэж надад агсам тавиад байсан. Тэгэхэд нь би цаашаа бай гээд чангахан дуугарахад ар талд Д.Н , Т.Г  гэх хоёр цагдаа машинтай зогсож байсан. Хоёр цагдаа араас ирээд гарыг минь мушгиж, гар татах үед нь яагаад намайг барьж аваад байгаа юм бэ?, хүн надад агсам тавиад байхад би яахлаараа агсам тавьж болдоггүй юм бэ? гэж хэлэхэд араас тэврээд намайг боох оролдлого хийсэн. Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлж жаахан ноцолдоход хоёр цагдаа хамжиж байгаад боогоод машин руу оруулсан. Хэсэг хугацааны дараа би сэргээд босоод ирсэн. Оюунбат гэх хүн бид нар дээр ирээд та нар зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм бэ? би энэ залуусыг хариуцаж байгаа холбооны нарийн бичиг нь байна гэж хэлж байсан. Саатуулах байранд очсон хойно намайг яагаад энд авч ирэх болов, би ямар хэрэг хийсэн юм бэ? ямар хуулийн ямар зүйл заалтаар баривчилж энд авч ирэх болов гэж зөндөө асуусан. Өглөө нь босоод камер шүүлгэх гэтэл бүтэн сайн өдөр байсан болохоор шүүлгэж чадаагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг цагдаагийн газар дуудаж надаас байцаалт авсан. Би байцаалт өгөхдөө гомдолтой байна хэдэн удаа хэлж байсан ба надаас 2-3 сар гаруй хугацаанд байцаалт авсан. Байцаагч надад хэлэхдээ би цагдаа нартай уулзсан. Санал, гомдолгүй гэж байна лээ, хэрэгсэхгүй болчих байх, та санаа зоволтгүй гэж хэлж байсан. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон хэргийг 1 сарын дараа эмчийн дүгнэлт гаргуулсан байсан. Тэгтэл 2018 оны 06 дугаар сард Булган аймгийн Прокурорын газраас энэ хэрэг мөн гэсэн бичиг ирж надад танилцуулж, байцаалт авсан. Тухайн үед миний бие Т.Г , Д.Н  гэх хоёр цагдаагийн биед санаатай гар хүрээгүй. Нүүрийг нь маажъя, гарыг хөшье гэж санаатай үйлдэл огт хийгээгүй. Намайг цагдаа нараас салгах гэж манай хамт олон татаж чангаасан гэсэн. Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэрчүүдийн мэдүүлгүүд 70-80% зөрүүтэй байна. Намайг саатуулах байранд очиж хүлээлгэж өгөхдөө гар гэмтсэн, нүүр шалбарсан гэж юу ч яриагүй. Намайг өөрийгөө өмөөрч үг хэлж хашхирсны төлөө ингэж байгаад их гомдолтой байна. Би өөрийгөө өмөөрч зодолдож ноцолдоогүй гэх мэдүүлэг,   

Шүүхийн хэлэлцүүлэг хохиогч Д.Н гийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан тухайн үед Булган аймгийн Булган сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Өрнөх цайны газрын урд талбайд 23 цаг 30 минутын орчим олон тооны хүмүүс хэрүүл маргаан хийж байхаар нь тараах зорилгоор “харьж А  цгаа” гэж хэлтэл Г.А гэх иргэн та муу пиздаагийн цагдаа нар энэ хүмүүсээ аваач зайл гэж хэлсэн тэгэхээр нь чи яахаараа албан үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг хэл амаар доромжилдог юм бэ чи хүрээд ир өөрийн чинь согтолтын зэргийг тогтооно гэж хэлээд аваад явах гэтэл Оюунбат гэх иргэн миний урдуур ороод чи яах гээд байгаа юм бэ би чамд өгч явуулахгүй гээд байсан тэгээд би Г.А гэх иргэнийг авч явах гэтэл олон хүмүүс ирсэн тэгээд би Г.А гэх хүнтэй ноцолдож байтал Г.А миний нүүрэн тус газар гараараа маажсан тэгээд би албаны 28-60 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд А  , Оюунбат гэх 2 хүнийг суулгаад Булган аймаг дахь Цагдаагийн газрын албадан саатуулах байранд ирж согтолтын зэргийг шалгахад Оюунбат 0.97%, Г.А 0.57%-ын согтолттой байсан тухайн үед Г.А гэх иргэн Цагдаагийн алба хаагч нарыг хэл амаар доромжилсоор байсан. Тэгээд А  , Оюунбат гэх 2 иргэнийг албадан саатуулах байранд хүлээлгэн өгөөд гарсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэг хохиогч Т.Г ын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд Д.Н , Б.Энхсайхан нарын хамтаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тухайн үед Булган аймгийн Булган сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Өрнөх цайны газрын урд талбайд 23 цаг 30 минутын орчим олон тооны хүмүүс хэрүүл маргаан хийж байхаар нь тараах зорилгоор харьж А  цгаа гэж хэлтэл Г.А гэх иргэн та муу пиздаагийн цагдаа нар энэ хүмүүсээ аваач зайл гэж хэлсэн тэгэхээр д/а Д.Н , Г.А гэх хүний согтолтын зэргийг тогтоох зорилгоор авч явах гэтэл А  , Оюунбат нар нь д/а Д.Н тэй ноцолдож эхэлсэн тэгээд би очоод албаны машинд хийх гэтэл Оюунбат болон тухайн үед байсан хүмүүс нь намайг татаж миний гарыг хөшиж гэмтээсэн тэгээд Булган аймаг дахь Цагдаагийн газрын албадан саатуулах байранд ирж согтолтын зэргийг шалгахад Оюунбат 0.97%, Г.А 0.57%-ын согтолттой байсан тухайн үед Г.А гэх иргэн цагдаагийн алба хаагч нарыг хэл амаар доромжилсоор байсан. Тэгээд А  , Оюунбат гэх 2 иргэнийг албадан саатуулах байранд хүлээлгэн өгөөд гарсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг

1715002600088 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Д.Н гийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд хөдөлгөөнт эргүүийн үүргийг гүйцэтгэж байсан тухайн үед Булган аймгийн Булган сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Өрнөх цайны газрын урд талбайд 23 цаг 30 минутын орчим олон тооны хүмүүс хэрүүл маргаан хийж байхаар нь тараах зорилгоор “харьж А  цгаа” гэж хэлтэл Г.А гэх иргэн та муу пиздаагийн цагдаа нар энэ хүмүүсээ аваад зайл гэж хэлсэн тэгэхээр нь чи яахаараа албан үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг хэл амаар доромжилдог юм бэ чи хүрээд ир өөрийн чинь согтолтын зэргийг тогтооно гэж хэлээд аваад явах гэтэл Оюунбат гэх иргэн миний урдуур ороод чи яах гээд байгаа юм бэ би чамд өгч явуулахгүй гээд байсан тэгээд би Г.А гэх иргэнийг авч явах гэтэл олон хүмүүс ирсэн тэгээд би Г.А гэх хүнтэй ноцолдож байтал Г.А миний нүүрэн тус газар гараараа маажсан тэгээд би албаны 28-60 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд А  , Оюунбат гэх 2 хүнийг суулгаад Булган аймаг дахь Цагдаагийн газрын албадан саатуулах байранд ирж согтолтын зэргийг шалгахад Оюунбат 0.97%, Г.А 0.57%-ын согтолттой байсан тухайн үед Г.А гэх иргэн Цагдаагийн алба хаагч нарыг хэл амаар доромжилсоор байсан. Тэгээд А  , Оюунбат гэх 2 иргэнийг албадан саатуулах байранд хүлээлгэн өгөөд гарсан гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

Хохирогч Т.Г ын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд д/а Д.Н , д/а Б.Энхсайхан нарын хамтаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тухайн үед Булган аймгийн Булган сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Өрнөх цайны газрын урд талбайд 23 цаг 30 минутын орчим олон тооны хүмүүс хэрүүл маргаан хийж байхаар нь тараах зорилгоор харьж А  цгаа гэж хэлтэл Г.А гэх иргэн та муу пиздаагийн цагдаа нар энэ хүмүүсээ аваач зайл гэж хэлсэн тэгэхээр д/а Д.Н  Г.А гэх хүний согтолтын зэргийг тогтоох зорилгоор авч явах гэтэл А  , Оюунбат нар нь д/а Д.Н тэй ноцолдож эхэлсэн тэгээд би очоод албаны машинд хийх гэтэл Оюунбат болон тухайн үед байсан хүмүүс нь намайг татаж миний гарыг хөшиж гэмтээсэн тэгээд Булган аймаг дахь Цагдаагийн газрын албадан саатуулах байранд ирж согтолтын зэргийг шалгахад Оюунбат 0.97%, Г.А 0.57%-ын согтолттой байсан тухайн үед Г.А гэх иргэн цагдаагийн алба хаагч нарыг хэл амаар доромжилсоор байсан. Тэгээд А  , Оюунбат гэх 2 иргэнийг албадан саатуулах байранд хүлээлгэн өгөөд гарсан гэх мэдүүлэг /хх-24-25 тал/

Гэрч Б.Энхсайханы өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд д/а Д.Н , д/а Т.Г  нарын хамтаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд Өрнөх цайны газрын урд талбайд 23 цагийн орчимд олон хүмүүс хэрүүл маргаан хийж байхаар нь тараах зорилгоор харьж А  цгаа гэж хэлтэл Г.А гэх иргэн та муу пиздаагийн цагдаа нар энэ хүмүүсээ аваач зайл гэж хэлсэн тэгэхээр д/а Д.Н , Г.А гэх хүний согтолтын зэргийг тогтоох зорилгоор авч явах гэтэл А  , Оюунбат нар нь д/а Д.Н тэй ноцолдож эхэлсэн тэгээд д/а Т.Г  бид 2 очоод албаны машинд хийх гэтэл Оюунбат болон тухайн үед байсан хүмүүс нь бид 2-ыг татаж чангааж байгаад Т.Г ын гарыг хөшиж гэмтээсэн тэгээд арай хийж суулгаад Цагдаагийн газрын албадан саатулах байранд ирж согтолтын зэргийг шалгахад Оюунбат 0.97%, Г.А 0.57%-ын согтолттой байсан ба тухайн үед Г.А гэх иргэн Цагдаагийн алба хаагч нарыг хэл амаар доромжилсоор байсан. Тэгээд А  , Оюунбат гэх 2 иргэнийг албадан саатуулах байранд хүлээлгэн өгөөд гарсан гэх мэдүүлэг /хх-28-29 тал/

Гэрч Г.Жаргалсайханы өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр уагдаагийн газрын албадан саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байхад Г. А  , Б.Оюунбат гэх хүмүүсийг хүлээлгэж өгөхөд цагдаагийн албан хаагчдыг  хэл амаар доромжилсон. Ялангуяа Г.А нь д/а Д.Н г хэл амаар их доромжилсон чамайг байнга ийм явахыг харнаа маргааш чамайг хоолгүй болгоно гэх мэтээр доромжлоод байсан. Б.Оюунбат нь орж эрүүлжүүлэхэд орж ирээд нээх юм яриагүй камерт орохгүй гэж жаахан эсэргүүцсэн гэх мэдүүлэг /хх-30-31 тал/

Гэрч Д.Б өгсөн :Г.А нь тавьсан шаардлага эсэргүүцэж урдаас хэрэлдэж хэл амаар доромжилсон үйлдэл гаргаад надад хандаж эд зүйлс бүрэн гүйцэд хадгалж аваад идчихгүйхэн шиг маргааш хүлээлгэж өгөөрэй хүн баяраа хийж байхад ямар учиртай юм би архи уугаагүй гэх мэтээр эсэргүүцэж байсан. Оюунбат нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй камерт орсон гэх мэдүүлэг /хх-32-33 тал/

Гэрч Б.О өгсөн: Булган сумын шагайчдын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан, дуусаад Халиун булагийн үүдэнд манай хамт олон зогсож байсан. Тэгээд зогсож байтал прокурорын нэг залуутай Г.А муудалцсан. Тэгээд салгаад  зогсож байтал эргүүлийн цагдаа нар ирээд А  ыг авч явна гэхээр нь бид нар ажил зохион байгуулж байгаа учраас би өөрөө хариуцаад аваад явья гэх хүсэлтийг цагдаа нарт тавьтал хүлээж аваагүй А  т хүч хэрэглэн машиндаа суулгаад аваад явсан. Би хамт явж учрыг ольё гэж хэлээд хамт явсан. Тэгээд цагдаа дээр ирсэн гэх мэдүүлэг /хх-35 тал/

Гэрч Д.М өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган суманд оршин суудаг шагай тоголдог хүмүүсийн шинэ жилийн баяр болсон. Уг шинэ жилий арга хэмжээ миний санаж байгаагаар 22 цагийн үед дууссан. Тэгээд л манай шагайчид нэг нэгээрээ цуваад гарсан би хойноос нь тооцоогоо хийчихээд гадаа гараад иртэл Халиун Булаг зоогийн газрын гадаа Г.А гэх залуу үл таних нэг залуутай тамхины асуудлаас болоод маргалдаж байсан. Тухайн үед А  ын дэргэд Батбагана, Оюунбат нөгөө маргалдаж байсан залуутай хамт явж байсан хэд хэдэн залуучууд зогсож байсан. Би тэгэхээр нь тэнд яваад очсон очтол тэнд тамхи өгсөнгүй барьсангүй гээд л маргаан болж байсан. Тэгтэл замаар явж байсан цагдаагийн машин зогсоод бид нар дээр 3 цагдаагийн алба хаагч хүрч ирсэн. Хүрч ирээд гудамжинд хэрүүл маргаан үүсгэлээ хэрүүл маргаан үүсгэсэн согтуу А  ыг цагдаа руу авч явна гэж хэлсэн. Тэгтэл Оюунбат дарга А  ыг цагдаагийн байгууллага руу явуулахгүй гээд цагдаа нарыг эсэргүүцэж зууралдсан. Тэгэж байтал нөгөө маргалдаж байсан хүмүүс яваад өгсөн. Цагдаа нар А  ын толгой дээр дараад машин руу авч явах гэтэл би наад хүнийг хариуцая та нар битгий цагдаа руу авч яв гээд А  ыг барьсан байсан цагдаа нараас зуурч байсан би хэн гэж цагдаагаас яаж зуурч байсныг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-41-42 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дугаартай дүгнэлтэнд: Д.Н гийн биед хоншоор, баруун хацарт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-48 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай дүгнэлтэнд:Т.Г ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-51 тал/

Яаралтай тусламжийн хуудас /хх-54 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67 тал/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.А  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын Өрнөх цайны газрын урд талд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан /цагдаагийн албан хаагч Д.Н , Т.Г  нарыг/ хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн хохирогч Д.Н , Т.Г  нарын мэдүүлгүүд, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч Д.Н гийн биед хоншоор, баруун хацарт сорви гэмтэл  тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн  2018 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн 31 тоот дүгнэлт, хохирогч Т. Т.Г ын биед гэмтэл тогтоогдоогүй гэх 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 30 тоот дүгнэлт, тохойгоор хүчтэй өвдөнө хүнд хөшүүлсэн гэх зовиуртай 2017 оны 12 дугаар сарын 17-ны 00 цаг 30 минутын яаралтай тусламжийн хуудас зэргээр нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.     

Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Г.А нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль сахиулагч Д.Н , Т.Г  нарыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргажээ.

Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл ойшоон, үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан цохих, түлхэх, хувцасыг урах зэрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж хүч хэрэглэхийг ойлгодог.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи  нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г. А  ын ... хууль сахиулагч Д.Н , Т.Г  нарыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн хохирогч Д.Н гийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан тухайн үед Булган аймгийн Булган сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Өрнөх цайны газрын урд талбайд 23 цаг 30 минутын орчим олон тооны хүмүүс хэрүүл маргаан хийж байхаар нь тараах зорилгоор “харьж А  цгаа” гэсэн шаардлагыг тавьсан. Тэгтэл тэнд байсан хүмүүсийн үгэнд орохгүй хашгираад агсарсан байдалтай Г.А гэх иргэн та муу пиздаагийн цагдаа нар энэ хүмүүсээ аваад зайл гэж хэлсэн тэгэхээр нь чи яахаараа албан үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг хэл амаар доромжилдог юм бэ чи хүрээд ир өөрийн чинь согтолтын зэргийг тогтооно гэж хэлээд аваад явах гэтэл Оюунбат гэх иргэн миний урдуур ороод чи яах гээд байгаа юм бэ би чамд өгч явуулахгүй гээд эсэргүүцсэн.  Би Г.А гэх хүнтэй ноцолдож байтал Г.А миний нүүрэн тус газар гараараа маажсан, мөн цагдаагийн албан хаагчдын өвлийн хүрэмний баруун ханцуйны ард хэсгийг урсан тэгээд би албаны 28-60 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд  суулгаад албадан саатуулах байранд хүлээлгэн өгөөд гарсан гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

Хохирогч Т.Г ын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд д/а Д.Н , д/а Б.Энхсайхан нарын хамтаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тухайн үед Булган аймгийн Булган сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Өрнөх цайны газрын урд талбайд 23 цаг 30 минутын орчим олон тооны хүмүүс хэрүүл маргаан хийж байхаар нь тараах зорилгоор харьж А  цгаа гэж хэлтэл Г.А гэх иргэн та муу пиздаагийн цагдаа нар энэ хүмүүсээ аваач зайл гэж хэлсэн тэгэхээр д/а Д.Н  Г.А гэх хүний согтолтын зэргийг тогтоох зорилгоор авч явах гэтэл А  , Оюунбат нар нь д/а Д.Н тэй ноцолдож эхэлсэн тэгээд би очоод албаны машинд хийх гэтэл Оюунбат болон тухайн үед байсан хүмүүс нь намайг татаж миний гарыг хөшиж гэмтээсэн . Тухайн үед Г.А гэх иргэн цагдаагийн алба хаагч нарыг хэл амаар доромжилсоор байсан гэх мэдүүлэг /хх-24-25 тал/

 Гэрч Б.Э өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд д/а Д.Н , д/а Т.Г  нарын хамтаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд Өрнөх цайны газрын урд талбайд 23 цагийн орчимд олон хүмүүс хэрүүл маргаан хийж байхаар нь тараах зорилгоор харьж А  цгаа гэж хэлтэл Г.А гэх иргэн та муу пиздаагийн цагдаа нар энэ хүмүүсээ аваач зайл гэж хэлсэн тэгэхээр д/а Д.Н , Г.А гэх хүний согтолтын зэргийг тогтоох зорилгоор авч явах гэтэл А  , Оюунбат нар нь д/а Д.Н тэй ноцолдож эсэргүүцсэн  гэх мэдүүлэг /хх-28-29 тал/

Гэрч Г.Ж өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн газрын албадан саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байхад Г.А  , Б.Оюунбат гэх хүмүүсийг хүлээлгэж өгөхөд цагдаагийн албан хаагчдыг  хэл амаар доромжилсон. Ялангуяа Г.А нь д/а Д.Н г хэл амаар их доромжилсон чамайг байнга ийм явахыг харнаа маргааш чамайг хоолгүй болгоно гэх мэтээр доромжлоод байсан гэх мэдүүлэг /хх-30-31 тал/

Гэрч Д.Б өгсөн :Г.А нь тавьсан шаардлага эсэргүүцэж урдаас хэрэлдэж хэл амаар доромжилсон үйлдэл гаргаад надад хандаж эд зүйлс бүрэн гүйцэд хадгалж аваад идчихгүйхэн шиг маргааш хүлээлгэж өгөөрэй гэж хэл амаар доромжилсон гэх мэдүүлэг /хх-32-33 тал/

Гэрч Б.О өгсөн: ...прокурорын нэг залуутай Г.А муудалцсан. Тэгээд салгаад  зогсож байтал эргүүлийн цагдаа нар ирээд А  ыг авч явна гэхээр нь бид нар ажил зохион байгуулж байгаа учраас би өөрөө хариуцаад аваад явья гэх хүсэлтийг цагдаа нарт тавьтал хүлээж аваагүй А  т хүч хэрэглэн машиндаа суулгаад аваад явсан гэх мэдүүлэг /хх-35 тал/

Гэрч Д.М өгсөн: ...Шинэ жилий арга хэмжээ миний санаж байгаагаар 22 цагийн үед дууссан. Тэгээд л манай шагайчид нэг нэгээрээ цуваад гарсан би хойноос нь тооцоогоо хийчихээд гадаа гараад иртэл Халиун Булаг зоогийн газрын гадаа Г.А гэх залуу үл таних нэг залуутай тамхины асуудлаас болоод маргалдаж байсан. Тэгтэл замаар явж байсан цагдаагийн машин зогсоод бид нар дээр 3 цагдаагийн алба хаагч ирээд гудамжинд хэрүүл маргаан үүсгэлээ хэрүүл маргаан үүсгэсэн согтуу А  ыг цагдаа руу авч явна гэж хэлсэн. Тэгтэл Оюунбат дарга А  ыг өгч явуулахгүй гэж цагдаа нараас зуурч байсан би хэн гэж цагдаагаас яаж зуурч байсныг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-41-42 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дугаартай дүгнэлтэнд: Д.Н гийн биед хоншоор, баруун хацарт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-48 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай дүгнэлтэнд:Т.Г ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-51 тал/

Яаралтай тусламжийн хуудас /хх-54 тал/ хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-19, 20 тал/,гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-17 тал/ зэрэг нотлох  баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.А нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.А  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н , Т.Г  нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.   

Шүүгдэгч Г.А  т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:  

1. Б овогт Г ын А  ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А  ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгийн торгуулийг  сар бүр 450000 төгрөг төлж 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 5. Шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЦЭРЭНДУЛАМ