| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 197/2025/40001/И |
| Дугаар | 197/ШШ2026/05353 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2026/05353
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: *******,*******,,,*******, ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,**************, ******* ХХК-д холбогдох 10,647,878 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Хариуцагч ******* ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үнэ 7,098,585 төгрөг, алданги 3,549,293 төгрөг, нийт 10,647,878 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын 4,647,878 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч ******* ХХК-ийн төлөх хугацаанд эвлэрч байна гэв.
Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийг 2026 оны 03 сарын 31-ний өдөр төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК нэхэмжлэлийн шаардлагын 4,647,878 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийг дэмжиж, хариуцагч ******* ХХК-ийн төлөх хугацаанд эвлэрэх хүсэлт гаргасан.
2. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийг 2026 оны 03 сарын 31-ний өдөр төлөхийг зөвшөөрч, зохигч хугацаа тохиролцон эвлэрсэн нь хуульд заасан бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 185,317 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ******* ХХК-иас 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК нэхэмжлэлийн шаардлагын 4,647,878 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК төлөхийг зөвшөөрч, 2026 оны 03 сарын 31-ний өдөр төлж биелүүлэхээр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар 185,317 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ******* ХХК-иас 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ХХК сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА