Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2026/06080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,,,,*******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,,,, Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох хохирол 1,355,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн төлөөлөгч Н.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нарыг оролцуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.*******ы нэхэмжлэл 1,355,000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Г.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 2025-10-14-ний өдөр хотхоны 6с байрны зогсоолд өөрийн өмчлөлийн, ******* улсын дугаартай LX450 машиныг байршуулсан. Тус өдрийн 11 цаг 47 минутын үед СӨХ-ноос залган машины арын шил дээр юм унаж, арын шил хагарсан тухай мэдэгдсэн. Тухайн үед очиход хотхоны нийтийн эзэмшлийн цонх хагарч машин дээр унасан байсан. СӨХ тус цонхыг скочдож тогтоосон байдалтай олон хоног болсныг нотолсон. Тухайн үед Хан-Уул дүүргийн цагдаагийн 01 дүгээр хэлстэст дуудлага өгсөн, Прокурорын газраас х-1-******* дугаар хэргийг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ингээд Арвижих эстимейт үнэлгээ ХХК-иар машинд учирсан хохирлын үнэлгээг гаргуулахад 1,250,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гаргасан зардал 105,000 төгрөг, нийт 1,355,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч СӨХ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. 2025-10-14-ний өдөр 6с байрны 6 давхарын дундын өмчлөлийн тагтны /балконы/ цонх хагарч Г.*******аагийн авто машины цонх хагарсан. Тухайн өдөр салхины хүч ихтэй байсан, тухайн үед СӨХ-ноос арга хэмжээг авч *******,******* тээврийн хэрэгслүүдийг эзэдтэй нь холбогдож машины зогсоолоос холдуулж чадсан. Харин Г.******* манай байрны оршин суугч биш, 2025-10-14-ний өдөр цонхны шил хагарч ******* дугаатай тээврийн хэрэгслийн эзэнтэй холбогдох арга хэмжээг авсан боловч чадаагүй. Сууц өмчлөгчдийн холбоо уг үйлдлийг санаатайгаар үйлдээгүй бөгөөд санаатай хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар ******* улсын дугаартай Lexus,RX450h-AL20 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.******* болох нь Ү ******* дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. Өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг 2025-10-14-ний өдөр Арвижих эстимейт үнэлгээ ХХК-иар хийлгэсэн байна. Үнэлгээгээр хохирлыг 1,250,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 105,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч СӨХ *******,*******ны 6А, 6В, 6С, 6D, 6Е дугаар байруудыг хариуцан СӨХ-ны үйл ажиллагааг явуулдаг, 2025-10-14-ний өдөр *******,*******,, 6с байрны дундын өмчлөлийн 6 давхрын тагтны /балконы/ шил хагарсны улмаас Г.*******ы өмчлөлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажны шил хагарсан үйл баримт дээр талууд маргаагүй.

5. Хариуцагч Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8. Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй буюу дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг хийх үүрэгтэй.

5.1. Мөн СӨХолбоо нь энэ хуулийн 15.1-д дундын өмчлөлийн эд хөрөнгөд 15.1.1 Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарна гэж заасны дагуу тухайн орон сууцны 6 давхрын тагтны цонхны ашиглалтын хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээг хийх үүрэгтэй.

6. Нэхэмжлэгч СӨХ нь *******,*******,, 6с байрны 6 давхрын тагтны цонхонд засвар үйлчилгээг хийх боломжгүй ямар нөхцөл байдал үүссэн, салхи ихтэй байсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч Г.******* Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулгахаар хариуцагч СӨХ-оос шаардах эрхтэй байна.

8. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 36,630 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч СӨХ-оос 36,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Сууц өмчлөгчдийн холбооноос 1,355,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 36,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сууц өмчлөгчдийн холбооноос 36,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА