Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2026/07923

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: дүүрэг, ,, т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбадорж, Н.Барсболд, гэрч Ц.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нарыг оролцуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК-ийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-11-07-ны өдрийн дугаар шийдвэрээр ХХК, Б.Эрдэнэбаатар, *******,******* нараас 3,733,617,002 төгрөг гаргуулж Төрийн банк ХК-д олгох шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагaa явуулахдаа үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох ы эрхийн улсын бүртгэлийн Ү-31753, Y-27718, Y-33536, Y-33539, Y- 33631, Y-33538, Y-32122 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр Болор үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсноор 11,921,865,000 төгрөгөөр үнэлсэн. Болор үнэлгээ ХХК тухайн объектийг үнэлэхдээ ижил материалаар хийгдсэн, адил элэгдэл хорогдолтой хөрөнгүүдийг ялгамжтайгаар м.кв-ын үнэлгээг бууруулж зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлжээ. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн 1 м.кв -ыг 9,500,000 төгрөгөөр үнэлсэн ба 8,500,000 төгрөгөөр тооцоход л нийт үнэлгээ 13,241,895,000 болно. Өөрөөр хэлбэл, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс 1,300,000,000 төгрөгөөр хямд үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх. Аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх зохицуулалттай байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглээгүй, 8 дугаар зүйлийн 8.3.10, 8.3.12 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, холбогдох хууль тогтоомжид заасан үнэлгээний арга, аргачлал, журмыг зөрчиж зах зээлийн үнээс доогуур үнэлсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Болор үнэлгээ ХХК-ийн үнэлсэн ны эрхийн улсын бүртгэлийн Y-31753, Y-27718, Y-33536, Y-33539, Y-33631, Y-33538, Y-32122 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийтэд нь 11,921,865,000 төгрөгийн үнэлгээтэй санал нийлэхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-11-07-ны өдрийн 4396 шийдвэр, 2025-01-31-ний өдрийн 251 дүгээр магадлалаар ХХК, Б.Эрдэнэбаатар, *******,******* нараас 3,733,617,002 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХК-д олгож, дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2025-09-09-ний өдрийн 25361815 дугаар тогтоол гарч, ажиллагааг эхлүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******, Б.Эрдэнэбаатар нарын өмчлөлийн дүүргийн *******,*******,,ны 2 давхарын 01 тоот, улсын бүртгэлийн Ү-27718 гэрчилгээтэй, 387.12 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүргийн *******,*******,,ны 2 давхарын 02 тоот, улсын бүртгэлийн Y-33536 гэрчилгээтэй, 155 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүргийн *******,*******,,ны 2 давхарын 03 тоот, улсын бүртгэлийн Y-33539 гэрчилгээтэй, 355 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүргийн *******,*******,,ны 3 давхарын 02 тоот, улсын бүртгэлийн Y-33538 гэрчилгээтэй, 76 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүргийн *******,*******,,ны 3 давхарын 11 тоот, улсын бүртгэлийн Y-33631 гэрчилгээтэй, 68 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүргийн *******,*******,,ны 5 давхарын 14 тоот, улсын бүртгэлийн Ү-32122 гэрчилгээтэй, 75 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2025-11-25-ны өдрийн 25361815/07 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 2026-01-15-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч ХХК, *******,*******,******* нарт болон төлбөр авагч Төрийн банк ХК-д 2026-01-20-ны өдрийн *******5, *******6, *******7 дугаар албан бичгээр үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч ХХК 15,000,000,000 төгрөг, төлбөр авагч Төрийн банк ХК 6,448,179,717 төгрөгөөр тус тус үнэлснийг мэдэгдэж бусад өмчлөгч нар мэдэгдэлд заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу 2026-02-04-ний өдрийн 02/05 дугаар тогтоолоор шинжээч томилж, 2026-02-11-ний өдрийн *******69, *******70, *******71, 9-9/972, *******73 дугаар албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг мэдэгдсэн.

Шинжээчийн дүгнэлтээс зах зээлийн мэдээллийг тухайн байрлалд ижил төсөөтэй байдлаар судлан үзэхэд давхарын хувьд үнийн хувьд зөрүүтэй байсан тул давхрын байдлаас шалтгаалан зах зээлийн судалгааг давхар бүрээр судлан жишиг хөрөнгүүдтэй харьцуулан үнийн тооцоолол хийж дүгнэлт гаргасан харагдаж байна.

 

Иймд хуульд заасан хугацаанд талуудад мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгч ХХК-ийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-11-07-ны өдрийн 4396 шийдвэр, 2025-01-31-ний өдрийн 251 дүгээр магадлалаар ХХК, ******* нараас 3,733,617,002 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХК-д олгохоор шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болж, Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025-04-28-ны өдөр 1734 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Банкны төлбөр барагдуулах газраас 2025-09-09-ний өдрийн 25361815 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг гаргаж, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн боловч ХХК, ******* нар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байдлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлоогүй.

Дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна.

5. Шинжээч Ц.Энхжаргал үл хөдлөх эд хөрөнгийг 11,921,865,000 төгрөгөөр үнэлсэн байх ба шийдвэр гүйцэтгэгчээс энэ талаар талуудад 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *******69, *******70, *******71, *******72, *******73 дугаар мэдэгдлүүд хүргүүлжээ.

6. Үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлон тусгаж, өртгийн хандлагын, зах зээлийн хандлагын болон орлогын хандлагын аргаар үнэлсэн, үүнээс зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтойд тооцжээ.

Үнэлгээнд үнэгүй.мн (www.unegui.mn) сайтад байршсан мэдээллүүдэд үндэслэн, дүүргийн *******нд байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөхүүдийг хамтад нь 11,921,865,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангажээ.

Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байна гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

7. Нэхэмжлэгч ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлого болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч т холбогдуулан гаргасан дүүргийн *******,*******,,ны 2 давхарын 01 тоот, улсын бүртгэлийн Ү-27718 гэрчилгээтэй, 387.12 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүргийн *******,*******,,ны 2 давхарын 02 тоот, улсын бүртгэлийн Y-33536 гэрчилгээтэй, 155 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүргийн *******,*******,,ны 2 давхарын 03 тоот, улсын бүртгэлийн Y-33539 гэрчилгээтэй, 355 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүргийн *******,*******,,ны 3 давхарын 02 тоот, улсын бүртгэлийн Y-33538 гэрчилгээтэй, 76 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүргийн *******,*******,,ны 3 давхарын 11 тоот, улсын бүртгэлийн Y-33631 гэрчилгээтэй, 68 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүргийн *******,*******,,ны 5 давхарын 14 тоот, улсын бүртгэлийн Ү-32122 гэрчилгээтэй, 75 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ХХК-иас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА