Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 315/ШШ2026/00283

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох

 

23,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  хүлээн авч,  2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие ******* нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс -ийн төлөөлөгч 15,400,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж сар бүр хөрөнгө оруулсан төгрөгийн 10 хувийг буцаан авахаар гэрээ хийсэн. Гэрээ хийснээс хойш өдийг хүртэл гар дээр ганц ч сарын ашиг хүртээгүй тул 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 06-ны хүртэлх таван сарын ашиг 7,700,000 төгрөг, хөрөнгө оруулсан мөнгө болох 15,400,000 төгрөг, нийт 23,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 23,100,000 төгрөгийг 6 хувааж буюу сар бүрийн 15-ны өдөр 3,850,000 төгрөгөөр *******д тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 23,100,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 23,100,000 төгрөгийг 6 хувааж буюу сар бүрийн 15-ны өдөр 3,850,000 төгрөгөөр *******д тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,450 төгрөгийн тал хувь 136,725 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 136,725 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 23,100,000 төгрөгийг 6 хувааж буюу сар бүрийн 15-ны өдөр 3,850,000 төгрөгөөр *******д тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,450 төгрөгийн тал хувь 136,725 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 136,725 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН