| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00214/И |
| Дугаар | 315/ШШ2026/00291 |
| Огноо | 2026-04-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2026/00291
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******ад холбогдох
Бярууны үнэ 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь ,,, төрж өссөн бөгөөд өнөөг хүртэл төрөлх сумандаа ажиллаж амьдарч байна. Миний бие 2019 оны 7 сарын 31-ний өдөр малчин 350,000 /гурван зуун тавин мянган төгрөг/ бэлнээр, мөн оны 8 сарын 23-нд 400,000 / дөрвөн зуун мянган төгрөг/ дансаар, 9 сарын 30-нд 400,000 /дөрвөн зуун мянган төгрөг/ дансаар, 10 сарын 21-нд 400,000 /дөрвөн зуун мянган төгрөг/ дансаар тус тус малчин шилжүүлсэн болно. Эдгээр мөнгийг бяруу өгнө гэсэн аман тохиролцооны үндсэн дээр аман байдлаар тохиролцож өгсөн байдаг. 2020 онд тай уулзахад 4 шүдлэн үхэр болгож өгнө гэж хэлээд хэл чимээгүй, сураггүй алга болж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг маань урвуулан ашиглаж намайг, хууран, залилан мэхэлж, өнөөдрийг хүртэл надад учруулсан хохирлыг барагдуулаагүй байна. Иймд дээрх үйлдлийг залилангийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэж байгаа тул надад учирсан хохирлыг барагдуулж, өнөөгийн зах зээлийн ханшаар тооцоход 4 бярууны үнэлгээ нь 4,000,000 /арван сая төгрөг/-өөр нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж, бусад холбогдох заалтаар шалгаж, хуульд заасан арга хэмжээг авч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж, нийт 3,000,000 төгрөгийг 3 хувааж буюу 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгөөр *******д тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******ы нэхэмжлэлтэй хариуцагч холбогдох “Бярууны үнэ 4,000,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж, нийт 3,000,000 төгрөгийг 3 хувааж буюу 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгөөр *******д тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийн тал хувь 39,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 39,475 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж, нийт 3,000,000 төгрөгийг 3 хувааж буюу 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгөөр *******д тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийн тал хувь 39,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 39,475 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН