Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2026/00306

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,446,933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч,  2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2023 10.05-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ (дугаар 56086) байгуулсан. Тус гэрээг үндэслэн 1. 2023.11.18-ны өдөр 640,000 төгрөгийн дүнтэй, 3.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай. 30707 дугаартай зээлийн гэрээ байгуулсан ББСБ нь 640,000 төгрөгийг олгож, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нь нэг ч удаа зээлийн эргэн төлөлт хийгээгүй ББСБ-тай байгуулсан Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2026.03.15-ны өдрийн байдлаар 666 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 30707 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 640,000 төгрөг, 2026.03.15-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү 806,933 төгрөг, нийт 1,446,933 /нэг сая дөрвөн зуун дөчин гурван мянга есөн зуун гучин гурав/ төгрөгийг хариуцагч өөр гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,446,933 төгрөгийг 2 хувааж буюу 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 723,466 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 723,466 төгрөг*******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч д  холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,446,933 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,446,933 төгрөгийг 2 хувааж буюу 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 723,466 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 723,466 төгрөг*******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,101 төгрөгийн тал хувь 19,050 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19,050 төгрөгийг хариуцагч өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,446,933 төгрөгийг 2 хувааж буюу 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 723,466 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 723,466 төгрөг*******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,101 төгрөгийн тал хувь 19,050 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19,050 төгрөгийг хариуцагч өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН