| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00416/И |
| Дугаар | 315/ШШ2026/00317 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2026/00317
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,955,043.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь 2025-09-17-ний өдөр 61916 тоот "Цахим зээлийн эрх нээх" гэрээг "Үнэт кредит ББСБ" ХХК-тай байгуулж нийт 2000000 төгрөгийн зээлийн эрх нээгдсэн. Зээлдэгч нь дээрх гэрээний дагуу дараах зээлүүдийг авсан байна. Зээлдэгч нь дээрх зээлүүдийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тул зээлдэгчид зээлийн төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Банзрагч-ын Ариунбаатар-аас "Үнэт кредит ББСБ" ХХК-тай байгуулсан 61916 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд нийт 1,955,043.37 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж нэхэмжлэгч "Үнэт кредит ББСБ" ХХК-д олгуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,955,043.37 төгрөгийг 2 хувааж буюу 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 977,521.68 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 977,521.68 төгрөг*******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,955,043.37 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,955,043.37 төгрөгийг 2 хувааж буюу 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 977,521.68 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 977,521.68 төгрөг*******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,231 төгрөгийн тал хувь 23,115.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 23,115.5 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,955,043.37 төгрөгийг 2 хувааж буюу 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 977,521.68 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 977,521.68 төгрөг*******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,231 төгрөгийн тал хувь 23,115.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 23,115.5 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН