Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/337

 

2026            03             25                                                                      2026/ДШМ/337

 

 

Т.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Амарзаяа,

Шүүгдэгч Т.Г-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, У.Цэцэгсүрэн

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Г-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Г-д холбогдох 2505006280932 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт Т-ын Г-, ......,

урьд: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 494 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:ТТ-).

Шүүгдэгч Т.Г- нь 2025 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн ..............

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Г-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.

2. Шүүгдэгч Т.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                           П.ГАНДОЛГОР