Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 315/ШШ2026/00300   

 

  

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,, холбогдох

 

 Ярианы төлбөр 118,738 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2023.06.23-ны өдөр манай компанитай 3735584 тоот "Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ" байгуулан 97100116 дугаарыг дараа төлбөрт нөхцөлөөр авсан. Гэвч тус дугаарын төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж ярианы төлбөр 79,158 төгрөг, гэрээний 8.8-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 39,579 төгрөг нийт 118,738 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ миний бие нэхэмжлэлийн шаардлага 118,738 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 118,738  төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 118,738 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,550 төгрөгийн тал хувь 2,775 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 2,775 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 118,738 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,550 төгрөгийн тал хувь 2,775 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 2,775 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН