Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 315/ШШ2026/00272

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

            *******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

            ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би 1973 онд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Сургуульд сураагүй. Аав маань ******* малчнаар ажиллаж байсан учир тухайн үеийн жишгээр 1988 оноос эхлэн 15 наснаасаа 1989 оныг дуустал аавынхаа эм хонины суурьт туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Энэ үед зав өрхөд байж, цалин хөлс авч байсан нь Үндэсний архивын лавлагаа, Дарьганга нэгдлийн цалингийн тооцооны хүснэгтээр нотлогдож байгаа юм. 1990 оны өмч хувьчлалаар ХАА нэгдэл тарахад аав, ээжийн хамт хувийн мал аж ахуй эрхэлсэн. онд тус сумын 2-р бригадын малчин Я Төмөрчулуунтай гэр бүл болж 1996, 1997, 1998 онуудад жил дараалан гурван хүүхэд төрүүлж өсгөсөн. Гэрлэлтээ батлуулаагүй байсан тул дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 169 дүгээр шийдвэрээр хамтын амьдралтай байснаа тогтоолгосон. Одоог хүртэл мал маллан амьдарч байна. Гэвчын 2-р багийн -2002 оны архив, бичиг хэрэг галд өртөж шатсаны улмаас тухайн үеийн малчдын малын А данс, өрхийн бүртгэл, хурлын тэмдэглэл гээд бүх бичиг баримт устаж үгүй болсон. Ажилласан жил нөхөн тооцох хуулиар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр малчнаар ажилласан жилээ тооцуулсан боловч зөвхөн хүүхэд төрүүлсэн 1996, 1997, 1998 онуудыг тооцож, түүнээс өмнөх болон хойших хугацааг тооцоогүйгээс ажилласан жил хүрэхгүй хохироход хүрээд байна.

******* 2-р багийн 2003 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд малчин өрхөөр бүртгэгдсэн байгаа нь манайхыг малчин өрх гэдгийг нотолж байгаа юм. Манайх 2017 оноос эхлэн эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан малчин өрх учраас аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс зарласан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Мах сүүний чиглэлийн үхэр өсгөх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх" төсөлд 2019-2022 онд хамрагдан малаа маллан, төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байсан нь ч малчин өрх байсныг нотолно. Ийнхүү бид хоёр гэр бүл болсон цагаасаа эхлэн хөдөө мал маллан амьдарсаар байхад тухайн үеийн мал тооллогын комисс 2019-2024 оны малын "А" дансанд малчин өрх гэхийг "мал бүхий өрх" гэж буруу тэмдэглэсэн байна. Би төрийн болон хувийн хэвшлийн аль нэгэн байгууллагад ажиллаж байгаагүй, насаараа л малаа маллан хөдөө амьдарч байсныг нутгийн ард түмэн бүгд мэднэ. Харин бичиг баримт галд өртөж устаж үгүй болсон, ажилласан жилийг дутуу тооцсон, А дансны бүртгэлийг буруу хөтөлж тэмдэг, тэмдэглээг буруу хийсэн зэрэг төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас ажилласан жилээ тооцуулж, өндөр насны тэтгэврээ тогтоолгоход хүндрэл учруулаад байна.

Иймд үндэсний архивын лавлагаа, аймгийн архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт, 169 дугаартай шүүхийн шийдвэр, 15, 52, 185 дугаартай төрөлтийн болон өвчний түүхийн хуулбар, 2003 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, 2019-2024 оны малын "А" дансны хуулбар,ын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, хэрэгжүүлсэн төслийн баримт бичиг, тухайн үед хамт ажиллаж байсан гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Сайхнаа намайг 1988 оны 7 сараас 1989 оныг дуустал ******* малчнаар, -2024 он хүртэл Д******* тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Үндэсний архивын сан хөмрөгийн 2026.01.08-ны өдрийн 03-02/161 тоот архивын лавлагаа, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026.03.02-ны өдрийн 35 тоот лавлагаа, Цалингийн тооцооны хүснэгт, дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.17-ны 147/ШШ2024/00169 дугаар шийдвэр, Төрөлтийн түүх, өвчтөний түүх, ******* Засаг даргын Тамгын газрын 2026.02.26-ны өдрийн 4/27 дугаар албан бичиг, 2023 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019, 2021, 2022, 2023 , 2024 оны тооллого, ******* 2 дугаар багийн Засаг даргын 2025.11.04-ний өдрийн 10/126 дугаар тодорхойлолт, Мах, сүүний чиглэлийн үхэр өсгөн үржүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнес төсөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019.11.08-ны өдрийн 1/60 дугаар тушаалын хавсралт, Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх  ,,,, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь 1988 оны 7 сараас 1989 оныг дуустал ******* Дарьганга нэгдлийн 2 дугаар бригадад туслах малчнаар, -2024 он хүртэл ******* 2 дугаар багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч нь 1988 оны 7 сараас 1989 оныг дуустал ******* Дарьганга нэгдлийн 2 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,

Үндэсний архивын сан хөмрөгийн 2026.01.08-ны өдрийн 03-02/161 тоот архивын лавлагаа,

Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026.03.02-ны өдрийн 35 тоот лавлагаа,

******* Дарьганга нэгдлийн 1988 оны 09 дүгээр сарын Цалингийн тооцооны хүснэгт/ Онгон сумын 10 жилийн дунд сургуулийн сурагчид/,

дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.17-ны 147/ШШ2024/00169 дугаар шийдвэр,

  Сайхнаагийн 1996 оны 15 дугаартай,1997 оны 52 дугаартай Төрөлтийн түүх,

******* Засаг даргын Тамгын газрын 2026.02.26-ны өдрийн 4/27 дугаар албан бичиг,

 

гэрч гийн шүүхэд өгсөн “ Б.Сайхнаа 15 настай мал дээр гарч байсан. Тэр үед саальчин, хоньчноор тус бригадад ажиллаж байсан.1988-1989 онд ******* 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан. 1990 онд хувьчлалаар аав хамт мал маллаж байсан. яг хэдэн онд гэр бүл болсон талаар сайн мэдэхгүй байна. Б.Сайхнаа нь одоо хүртэл мал маллаж амьдарч байгаа. Би тухайн үед ******* 2 дугаар бригадын дарга, тоо бүртгэгчээр ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би улсад 43 жил, багийн даргаар 20 жил ажилласан. багийн дарга, зоотехникч зэрэг ажлуудыг хийж байсан” гэх,

 

гэрчын “ аав нь ******* 2 дугаар бригадын малчин өрх байсан. Хонин суурь малладаг байсан. Б.Сайхнаа нь сургуульд сурч байгаагүй. Эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. Б.Сайхнаа нь онд гэр бүл болж ******* 2 дугаар багийн нутгийн нутагт мал маллаж амьдарч байсан. Одоог хүртэл мал маллаж байгаа. Би тухайн үед малчин байсан. Би 2013 оны 01 дүгээр сардын 2 дугаар багийн Засаг даргаар томилогдон ажилласан. Тус багийн даргаар ажиллаж байсан учраас мал маллаж амьдарч байсан талаар сайн мэднэ. 1988 онд сургууль болон цэргийн албанд яваагүй хүүхдийг хөдөлмөрийн насанд хүрэхээр нь бригадад туслах малчнаар ажилд авдаг байсан. Б.Сайхнаа нь 1988-1989 онуудад ******* 2 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байсан. Би 2013 оны 01 дүгээр сараас эхлэн 2021 оны 11 дүгээр сар хүртэл ******* 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан учраас мал маллаж амьдарч байсныг нь сайн мэднэ. Намайг багийн даргаар ажиллаж байхад Б.Сайхнаа түүний нөхөр нар Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс 2019 онд саалийн үнээ буюу сүүний чиглэлийн үнээ авч байсан. Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс төсөл авч байсан. Түүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлж байсан. Малын А дансыг багийн дарга, мал тоолох комисс хэрэгжүүлдэг. Комисс нь 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байсан. Малын А дансыг багийн дарга хөтөлнө. Комисст орсон хүмүүс хөтөлнө. Комисст тухайн багийн засаг дарга, төрийн алба хаагч нараас 2-3 хүн, багийн эмч гэх мэт хүмүүс. А дансыг өөр өөр хүмүүс хөтөлсөн байгаа. Ихэнхийг нь би бичсэн. Би хуулж бичдэг байсан. Хөдөөний айлууд хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу хүүхдүүд нь сургуульд орохоор сумын төв рүү ордог. Малчин өрхөд сумын Тамгын газраас тусламж үйлчилгээнд хамрагдахын тулд малчин өрхөөр бүртгүүлэх сонирхолтой байдаг. Малчин өрх гэдэг нь жилийн дөрвөн улиралд малаа дагадаг, амьжиргааны эх үүсвэр нь мал байдаг. Хөдөө байж байгаад сум руу ороод ирэхээр мал бүхий өрх болдог. Эхний ээлжинд Б.Сайхнаа нь хүүхдүүдийн хамт сумын төвд орж ирсэн. Дараа нь нөхөр нь сумын төвд орж ирсэн. Ер нь бол нөхөр нь хөдөө мал малаа малладаг байсан. Зундаа гэр бүлээрээ хөдөө гарч мал малладаг байсан. Хөдөөний айл өрх, сум төв рүү орж ирэхээрээ мал бүхий өрх болно. Байгалийн гамшигт үзэгдэл, өвөлжилтийн нөхцөл байдлаас шалтгаалан Засаг даргын тамгын газраас малчин өрхүүд тусламж өгдөг. Энэ шалтгааны улмаас мал бүхий өрх гэж бүртгэсэн. Статистик тоо мэдээгээр амьжиргааны эх үүсвэрийг нь хардаг. Я.Сайхнаа нь хөдөө мал маллаж байсан нь үнэн. Хөдөө малаа маллаж цагаан идээ боловсруулах бүхий л ажлыг хийдэг. 2003 оны баримт бичгийг мэдэхгүй байна. Тухайн үед би ажиллаж байгаагүй. 2003 онд хөдөө мал маллаж байсан. 2019, 2021 онуудад мал бүхий өрх гэж тэмдэглэсэн. Дээрх шалтгааны улмаас мал бүхий өрх гэж тэмдэглэсэн. Ер нь бол хөдөө мал малладаг малчин өрх байсан. Хөдөөнөөс сум руу төв рүү орж ирэхээр нь мал бүхий өрхөөр бүртгэдэг. Хөдөөний айлууд сумын төв рүү орохдоо том гэртэйгээ орж ирдэг. Нөхөр нь хөдөө үлдэж, эхнэр, хүүхдүүд нь сумын төвд орж ирдэг. Нэг ёсондоо хоёр тусдаа айл болж байна гэсэн үг. Тэгэхээр малчин өрхийг мал бүхий өрх гэж тэмдэглэж байгаа” гэх,

 

гэрчийн “Б.Сайхнаа нь онд гэр бүл болж ******* Холбоо нуур гэх газарт мал маллан амьдрахаар ирж байсан. -2003 он хүртэл манайхтай айл саахалт байсан. Би ******* 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Дараа нь багийн хурлын нарийн бичгийн дарга болсон. Би үхэр, эм хонь маллаж байсан. аав нь нь эм хонин суурь маллаж байсан. Аав нь насаараа мал маллаж амьдарч байсан. Би орон тооны бус хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Хурал болохоор намайг дууддаг байсан.ын нэгдлийн скалад байсан гэж хүмүүсээс сонсож байсан. Тэрэнд нэгдлийн баримт бичгүүд байсан. 2003 онд хүүхдүүд нь сургуульд орж гэр бүл сумын төв рүү орсон. Бид хамт маллаж байсан учраас мал маллаж байсан талаар сайн мэднэ” гэх,

 

гэрчын “ Б.Сайхнаа нь Сүхбаатар аймгийнанд бага наснаасаа эхлэн мал маллаж амьдарч байсан. онд гэр бүл болж гэх газарт мал маллан амьдрахаар ирж байсан. Өвөлдөө гэх газар, зундаа Холбоо нуур гэх газар, намартаа Өлгий гэх газруудад мал маллан амьдардаг. Хонин суурь малладаг байсан. -2003 он хүртэл манайхтай айл саахалт байсан. 2003 онд хүүхэд нь сургуульд орсон учраас сумын төв рүү орсон. Манайх хөдөө мал маллаж үлдсэн. Бид нэг нутаг усанд хамт маллаж байсан учраас мал маллаж байсан талаар сайн мэднэ” гэх,

 

гэрчы “ Б.Сайхнаа нь хаана ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан талаар мэдэхгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүгийн дэмжлэг олгодог. Аймаг, сум, багийн засаг дарга нарын малчин гэх тодорхойлолтыг үндэслэн төсөлд хамруулдаг. Малчин гэвэл малжуулах арга хэмжээнд хамрагдана. Мал бүхий өрх гэвэл малжуулах арга хэмжээнд хамрагддаггүй. Анхан шатны баримт бичигт: төсөл, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, (гэр бүлийн гишүүний хамт) өргөдөл зэрэг бичиг баримтууд байдаг. Эдгээр баримт бичгийг үндэслэн санхүүгийн дэмжлэг олгох ажлын хэсгийн хурлаар хэлэлцдэг. Тус ажлын хэсэг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тухайн үед төсөл өгч байгаа иргэнээр төслийг нь хамгаалуулдаг байсан. Дараа нь манай байгууллагаа нэгдсэн хяналт шалгалтыг хийхэд төсөлд дурдагдсан сүүний чиглэлийн үнээгээ авсан байсан. Эргэн төлөлтийг хугацаандаа төлсөн” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

5. Үндэсний архивын сан хөмрөгийн 2026.01.08-ны өдрийн 03-02/161 тоот архивын лавлагаанд “ 1989 он, ,, Рэнчин /өрхийн тэргүүлэгч, 50 настай, эрэгтэй/, охин Сайханаа /15 настай эмэгтэй/ ” гэж тус тус тэмдэглэгдсэн хийгээд эдгээр нотлох баримтаар дээрх хүмүүс нь тухайн цаг хугацаанд нэг ам бүлийн гишүүд, төрсөн эцэг, охин болох нь нотлогдоно.

 

6. Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаартай лавлагаанд ******* 1988-1989 онуудад малчнаар ажиллаж байсан цалинг тусагдсан хийгээд нэхэмжлэгч Б.Сайхнаа нь тухайн цаг хугацаанд аав суурьт туслах малчнаар ажиллаж байсан нь ******* Дарьганга нэгдлийн 1988 оны 09 дүгээр сарын Цалингийн тооцооны хүснэгт / 57,99 төгрөг/-ээр тогтоогдоно. 

 

Иймд шүүх хэргийн үйл баримтын нотолгоонд хамааралтай буюу Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаартай лавлагаа, гэрч   нарын мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Уул Монгол овогт******* 1988 оны 7 сараас 1989 оныг дуустал ******* Дарьганга нэгдлийн 2 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ

 

7. Харин нэхэмжлэлээс ,, 2024 он хүртэл ******* 2 дугаар багт малчнаар ажиллаж байсан, мөн тэрээр “ малчин”, тэдний өрх “ малчин өрх” байсан нь хэргийн баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзсэн болно. Үүнд:

 

7.1. 1990 оноос Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор Хөдөө аж ахуй нэгдэл нь аж ахуй нэгж болон өөрчлөгдсөн бөгөөд нэхэмжлэгч ажиллаж байсан ******* Дарьганга нэгдэл нь 1989 оноос хойш ямар бүтэцтэй байсан, хэдэн онд ямар аж ахуй нэгж болон өөрчлөгдсөн, тэрээр ямар аж ахуй нэгжид ямар ажил эрхэлж байсан талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй буюу тэрээр үүнийг шүүхэд тодорхой баримтаар нотлоогүй болно.

 

  7.2. оноос Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээр хүний ажиллаж байсан байдал нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох болсон ба нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаанд ямар аж ахуй нэгжид ажиллаж цалин, хөлс авч байсан, мөн тухайн байгууллага  нь үйл ажиллагаа явуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх баримтыг нэхэмжлэгчээс гаргаагүй, энэ нь хэрэгт тодорхойгүй байна.

7.3. Нэхэмжлэгч нь ,, 2024 он хүртэл ******* 2 дугаар багт малчнаар ажиллаж байсан, мөн “ малчин” болохоо тогтоолгох шаардлага гаргаж, өөрийн буюу өрхийн Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019- 2023 оны тооллогын баримт, 2003 оны жилийн эцсийн мал тооллогын “А” данс, ******* 2 дугаар багийн Засаг даргын 2025.11.04-ний өдрийн 10/126 дугаар тодорхойлолт, Мах, сүүний чиглэлийн үхэр өсгөн үржүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнес төсөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019.11.08-ны өдрийн 1/60 дугаар тушаалын хавсралт, Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ зэргийг үндэслэжээ.

 

7.4. Нэхэмжлэгч Б.Сайхнаа нь “ оноос хойш Сүхбаатар аймгийн ******* малчнаар ажилласан,  мөн “малчин” гэж тайлбарлах боловч энэ нь түүний шүүхэд нотлох баримтаар гаргасан дээрх баримтаар үгүйсгэгдэж байна.

 

2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9."малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг; ойлгоно гэж,

Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/152 тоот тушаалын хавсралтаар “мал бүхий өрх” гэж малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг хэлнэ...гэж тодорхойлжээ.

 

Статистикийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга эрхлэн гаргана”, 6 дугаар зүйлийн 3/үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн үзүүлэлт: а/ мал, тэжээвэр амьтдын тоо; б/ малын хашаа худаг, уст цэгийн тоо;

7 дугаар зүйлийн 1.Үндэсний статистикийн хороо дараах тооллого, судалгааг явуулна: в/ мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд;...гэжээ.

 

******* Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019- 2023 оны тооллогын баримтуудад нэхэмжлэгч буюу өрхийг “ мал бүхий өрх” гэж, 2003 оны жилийн эцсийн мал тоологын “А” дансанд г “ малчин өрх 1, ам бүл 5, малчдын тоо 1, малчин эмэгтэй байхгүй ” гэж тус тус бүртгэгдсэн хийгээд эдгээр нотлох баримтыг  үндэслэвэл тэдний өрх нь дээрх хууль, журамд зааснаар “ мал бүхий өрх”-д хамаарах ба мөн түүнийг “ малчин” гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Учир нь 2003 оны жилийн эцсийн мал тоологын “А” дансанд г  “ малчин өрх ” гэж бүртгэгдсэн боловч тэрээр зөвхөн өөрөө мал малладаг ба тухайн өрхөд өөр мал малладаг хүн, мөн эмэгтэй малчин байхгүй талаар тодорхой тусгагдсан хийгээд энэ хуульд зааснаар хэрэгжин гарсан статситикийн үзүүлэлт, тоо бүртгэлийг үгүйсгэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй болно.

 

7.5. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс Малчны тухай хууль, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиуд мөрдөгдөж эхэлсэн. 

 

Малчны тухай хуулийн  3.1.3."малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг; 3.1.4."туслах малчин" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 71.2-т заасныг; 3.1.5."малчин өрх" гэж Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.2-т заасныг;

Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1."малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг; 4.1.2."малчин өрх" гэж жилийн дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг; ойлгоно гэж тус тус хуульчилжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “ нэхэмжлэгчийн гэр бүл 2019 онд “ Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж ажилласан. Энэ гэрээ нь зөвхөн малчин өрхөд олгогддог байсан тул малчин өрх гэж үзэх боломжтой ” гэж мэдүүлэх боловч үүнийг шүүхэд нотлох баримтаар нотлоогүй, хэргийн дараах баримтаар няцаагдаж байна.

 

Тодруулбал, нь 2019 онд Мах, сүүний чиглэлийн үхэр өсгөн үржүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх” бизнес төсөл хэрэгжүүлж 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан ажилласан байх ба уг гэрээнд / ЛГ70021614/-г  “ төсөл хэрэгүүлэгч иргэн” гэж тодорхойлсон, мөн гэрээний үндэслэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7 “мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын суралцагч, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн зохицуулалтыг баримталсан нь малчинд хамааралгүй зохицуулалт байгааг дурдах нь зүйтэй.

 

Хэдийгээр гэрч ,,, нараас г нэхэмжлэлд дурдсан цаг хугацаанд Сүхбаатар аймгийн ******* нөхрийн хамт мал маллаж байсан, малчин гэж гэрчлэх боловч энэ бусад баримтаар тогтоогдоогүй буюу дан ганц эдгээр гэрчийн мэдүүлэгт үндэслэн түүний тухайн хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна.

 

8. Иймд нэхэмжлэгч гийн ,, 2024 он хүртэл Сүхбаатар аймгийн ******* малчнаар, мөн малчин мэргэжлээр ажиллаж байдлыг байдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Тэрээр дээрх ажилласан хугацааны байдлыг нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдъя.

 

            9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Уул Монгол овогт******* 1988 оны 7 сараас 1989 оныг дуустал ******* Дарьганга нэгдлийн 2 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Нэхэмжлэгч нь гийн ,-2024 онуудад Сүхбаатар аймгийн ******* малчнаар, мөн малчин мэргэжлээр ажиллаж байдлыг байдлыг нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН