Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 315/ШШ2026/00281

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: ******* 1 дүгээр баг, Ихбулаг гэх газарт оршин суух, Лутбаярын Хулангийн нэхэмжлэлтэй,

 

            *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгч *******,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Нэхэмжлэгч ******* нь “*******ийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* бид хоёр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* Төрийн банкнаас 24,350,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Ингэж авахдаа миний ээж ******* хамтран зээлдэгчээр авсан. Зээлээ төлөхгүй алга болсон. Миний аав ******* уг зээлийг малчны зээл рүү хөрвүүлэн одоог хүртэл төлж байна. Мөн ******* нь хоёр хүүхдээ хаяад одоог хүртэл сураггүй байна. Одоо миний бие ******* албан ёсоор гэрлэлт цуцлуулахаар хандах гэтэл түүний оршин суух хаяг тодорхой бус, хаана нь амьдарч байгааг нь мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах шаардлагатай байна. Иймд *******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

           2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******, ******* нарын дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, , нарын төрсний гэрчилгээний хуулбар, Төрийн банкны 2024.03.11-ний өдрийн MN830034270601860272 дугаар барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь “*******ийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

******* бид хоёр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* Төрийн банкнаас 24,350,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Ингэж авахдаа миний ээж ******* хамтран зээлдэгчээр авсан. Зээлээ төлөхгүй алга болсон. Миний аав ******* уг зээлийг малчны зээл рүү хөрвүүлэн одоог хүртэл төлж байна. Мөн ******* нь хоёр хүүхдээ хаяад одоог хүртэл сураггүй байна. Одоо миний бие ******* албан ёсоор гэрлэлт цуцлуулахаар хандах гэтэл түүний оршин суух хаяг тодорхой бус, хаана нь амьдарч байгааг нь мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах шаардлагатай байна. Иймд *******ийг эрэн сурвалжилж өгнө үү ” гэв.

 

           4. Нэхэмжлэгч ******* нь *******ийг хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч *******ийн оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан *******, ******* нарын дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, , нарын төрсний гэрчилгээний хуулбар, Төрийн банкны 2024.03.11-ний өдрийн MN830034270601860272 дугаар барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

          5. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцох ******* нь хаана оршин суугаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч *******гийн  “*******ийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан эрэн сурвалжилсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН