| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2026/00089/И |
| Дугаар | 317/ШШ2026/00449 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2026/00449
| 20 2026 03 02 | 317/ШШ2026/00449 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Ц.Д
/Улаанбаатар хот, Б дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хэсэг, У гудамж, 00 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүсч нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үйлчлэгчээр 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичилттэй боловч баталгаажихгүй, тухайн үеийн Нэгдлийн холбооны зөвлөлийн баримт бичгүүд төрийн архивт шилжихгүй устаж үгүй болсон учир өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа юм. Иймд Ц.Д Аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн Төрийн архивын тэсгийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 309 дугаар албан тоот, Архивын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 391 дугаартай албан бичиг, Ц.Д 000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ц.Д Ц.О олгосон итгэмжлэл зэргийг хавсаргаж өгсөн.
2. Шүүхээс 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 317/ШЗ2026/01188 дугаар шүүгчийн захирамжаар Төв аймгийн Төрийн архивын хэлтсээс Ц.Дашдолгорт холбогдох нотлох баримтыг шүүлгэх ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Д ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Ц.Д нь Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа хөдөлмөрийн дэвтрийн бичилт баталгаажихгүй улмаас тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Д ажилласан үйл баримт тогтоогдохгүй байна.
4. Шүүхээс тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 317/ШЗ2026/01188 дугаар шүүгчийн захирамжаар Төв аймгийн Төрийн архивын хэлтсээс Ц.Дашдолгорт холбогдох нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Төв аймгийн Төрийн архивын хэлтсээс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101 дугаар “Иргэн Цэнддаваагийн Цэрэндолгор нь Бүрэн сумын Худалдаа бэлтгэлийн анги, Нэгдлийн зөвлөлд 1986-1989, 1990-1994 он хүртэл үйлчлэгчээр ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх, захиалга ирүүлснээс Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986-1987, 1989 оны тушаал, цалингийн баримт, нэгдлийн зөвлөлийн даргын 1990-1994 оны тушаал, цалингийн баримт тус архивын хэлтэст шилжиж ирээгүй. Ангийн даргын 1988 оны тушаалд тус иргэнд холбогдох нотлох баримт гараагүй” гэх тодорхойлолтыг ирүүлсэн.
5. Гэрч Л.Баатар-Эрдэнийн шүүхэд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг нь баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.
6. Ажиллаж байсан байдал нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал, мөн ээлжийн амралт, цалингийн баримтуудаар баталгааждаг бөгөөд мөн гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдох ёстой.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гэж тайлбарлаж байх хэдий боловч Төв аймгийн Төрийн архивын хэлтэст хадгалагдаж буй Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны Ц.Д холбогдох нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Ц.Д /РД:00/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ