| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2026/00515/И |
| Дугаар | 317/ШШ2026/00451 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2026/00451
2026 03 02 317/ШШ2026/00451
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: “Х Б ” ХК
/Улаанбаатар хот, С дүүрэг, 00 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Х Б ны төв байр/
Хариуцагч: Б овогт Б.Ц
/Төв аймаг, З сум, 00 дугаар баг, 00 дүгээр гудамж 00 тоотод/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,729,528.01 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х Б ” ХК нь хариуцагч Б.Ц холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,729,528.01 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Х Б нь харилцагч Б Ц -н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн үндэслэн 2024 оны 9 дугаар сарын 13-ний өдөр 00 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 12,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2,410,663.55 төгрөгийг төлсөн. Х Б зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 2 сарын 17-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 352 хоног хугацаа хэтрүүлэн 7,015,243.30 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010116936 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2026 оны 2 дугаар сарын 4-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээл 10,400,000 төгрөг, зээлийн хүү 2,229,133.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,394.86 төгрөг, нийт 12,729,528.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б овогтой Ц нь Х Б ХК-ийн нэхэмжилсэн 12,729,528.01 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийн 12 сарын хугацаанд буюу 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,429,582.01 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,729,528.01 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн төлбөрийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,622 төгрөгийн тал хувь болох 109,311 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 109,311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х Б ” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 12,729,528.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ц нь 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214, 218,622 төгрөгийн тал хувь болох 109,311 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид 109,311 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х Б ” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ