Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 311/ШШ2026/00182

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр баг******* 1-3 тоотод оршин суух овгийн ы ******* //-ын хүсэлттэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой ******* нь 1968 онд төрсөн. Айлын 4 дэх хүүхэд болж төрсөн. Төрсөн цагаасаа одоог хүртэл аав ы хамт амьдарч байгаа. 1983 онд хуу *******ийг төрүүлсэн. 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сар хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн******* бригадад аав ы хамт мал маллаж байсан. Одоо миний бие 58 нас хүрсэн бөгөөд хувь тэнцүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн******* бригадад л ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилттэй боловч тамга тэмдгийн зөрүүтэй байгаа учраас шүүхээр тогтоолгох шаардлагатай байна гэсэн хариуг өгсөн.

Иймд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн******* бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1985 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/721 дугаартай архивын лавлагаа, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.  

Нэхэмжлэгч Ч.*******ын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ц.*******, Д.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.  

Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.    

Нэхэмжлэгч Ч.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ч.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн******* бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Архивын тасгийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/721 дугаартай архивын лавлагаа, уг лавлагаанд “******* бригадын гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон 70 дугаар дансанд Ч.*******д тусгагдсан хөлсийг жагсаавал 1984-1988, 1991, 1993 оны хооронд ажилласан сар, олгосон цалин хөлсний жагсаалт” хэсэг,

Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлээс 1985 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх “1981-1990 оны хооронд ажилласан жил, олгосон цалин хөлсний жагсаалт” хэсэг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т “******* сум, ******* нэгдэл, хоньчин, 1986 он” гэх бичилт,  

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 12-т “Боловсрол-бага” гэх бичилт,

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудас, хавсаргасан баримтуудын хуулбарууд,

Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Хуулийн этгээдийн лавлагаа,

Нэхэмжлэгч Ч.*******ын хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:  

Гэрч Ц.*******гийн өгсөн мэдүүлгийн: Б.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн******* бригадад 1984-1989 оны хооронд хоньчноор ажиллаж байсан гэх хэсэг,

Гэрч Д.*******ын өгсөн мэдүүлгийн: Б.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн******* бригадад 1984-1989 оны хооронд аав, ээж нарынхаа хамт маллаж байсан. Гэр бүл болж байгаагүй одоо хүртэл аавтай хамт мал маллаж байгаа гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч Ч.*******ын Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.    

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно. 

Нэхэмжлэгч Ч.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******д шүүх хуралдааны товыг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч овгийн ы ******* /РД:/-ын Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн******* бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ