| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2026/00464/И |
| Дугаар | 317/ШШ2026/00541 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 317/ШШ2026/00541
2026 03 17 317/ШШ2026/00541
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: ХААКТӨХХК
/Д аймаг, Д сум, 00 дүгээр баг, 00/
Хариуцагч: У овогт Б Д
/Төв аймаг, З сум, 00 дугаар баг, 00/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХААКТӨХХК нь хариуцагч Б.Д холбогдуулан гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч Б.Даваацэрэн нь ХААКТӨХХК хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 00 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг байгуулан 5.000.000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн Бага оврын тракторыг дагалдах хэрэгслийн хамт урьдчилгаа төлбөр төлөн хүлээн авсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дууссан боловч зээлээ бүрэн төлж дуусгалгүй өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3.3-т зааснаар алданги тооцоход үндсэн зээлийн үлдэгдлээс их гарч байх тул Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т зааснаар 50 хувиар алданги тооцоход 1,500,000 төгрөг болж байна. Иймээс нийт 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан манай байгууллагад олгож хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь хариу тайлбартаа: Миний бие Д овогтой Б нь Б.Д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ХААКТӨХХК-ийн нэхэмжилсэн 4,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Д 4,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийн тал хувь болох 43,475 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 0 тоот дансанд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХААКТӨХХК нь гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Д 43,475 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ