Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2026/00585

 

 

 

 

 

 

 

  2026       03        23                                             317/ШШ2026/00585

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: “А К Б ” ХХК

/Улаанбаатар хот, С дүүрэг, 00 дугаар хороо, Сэнтрал тауэр, 00 дугаар давхар, 00 тоот/

 

Хариуцагч: Н овогт О Э

/Төв аймаг, С сум, 00 дүгээр баг, 00 дугаар гудамж, 00/  

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,790,856.44 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А К Б ” ХХК нь хариуцагч  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,790,856.44 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч О овогтой Э  нь зээлийн гэрээний үүргийг 254 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 00 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 6,775,856.44 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 6,790,856.44 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч О.Э  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие О овогтой Э  нь А К Б  ХХК-ийн нэхэмжилсэн 6,790,856.44 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийн 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 720,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 720,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 720,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 720,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 720,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 720,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 720,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 720,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,030,856 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

 2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Э  нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,790,856.44 төгрөгийг 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.    

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,540 төгрөгийн тал хувь болох 61,770 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 61,770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А К Б ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 6,790,856.44 төгрөгийг хариуцагч О.Э  хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,540 төгрөгийн тал хувь болох 61,770 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 61,770 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А К Б ” ХХК-д олгосугай.      

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ