| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2026/00431/И |
| Дугаар | 317/ШШ2026/00474 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 317/ШШ2026/00474
2026 03 05 317/ШШ2026/00474
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: ********* байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** тоот хаягт оршин суух Ц овогт Сын Сд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,367,527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М ББСБ" ХХК болон С.С нарын хооронд 2023 оны 01 сарын 23-ны өдөр 140000855411 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. С. С нь "М ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94530652 дугаарын Монпэй аппликейшнийг ашиглаж, 2025 оны 01 сарын 21-ний өдөр 80,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэйгээр, 2025 оны 01 сарын 23-ны өдөр 1,060,000 төгрөгийг сарын 2,2%-ийн хүүтэйгээр тус тус зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. "М ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход "холбогдох боломжгүй", "тийм хүн байхгүй" зэргээр холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. С.С зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул гэрээний үүрэгт 1,367,527 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч С.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.С миний бие М ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 1,367,527 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2026 оны 03 дугаар сард 456,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 456,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 455,527 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч С.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,367,527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч С.С нь нэхэмжлэлийн шаардлага 1,367,527 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сард 456,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 456,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 455,527 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.С бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байдал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,830 төгрөгийн тал хувь 18,415 төгрөгийг улсын орлого болгож, 16,143.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,415 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Сд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага 1,367,527 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сард 456,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 456,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 455,527 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,830 төгрөгийн тал хувь 18,415 төгрөгийг улсын орлого болгож, 18,415 төгрөгийг улсын орлогоос, 18,415 төгрөгийг хариуцагч С.Сос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ