Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1364

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ч.Батбаяр

шүүгдэгчий өмгөөлөгч : С.Энх-Эрдэнэ 

шүүгдэгч: Я.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  О  овогт Я Э  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806054781554  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О  овогт Я Э, 19  оны 10 дугаар сарын 30-ны өдөр  аймгийн  суманд  төрсөн,  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 1, Төв аймгийн Баянчандмань суманд суудаг гэх боловч Улаанбаатар хотод  дүүргийн  дугаар хороо  тоотод  түр оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,      

Холбогдсон хэргийн талаар:

          Я:Э нь 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн  2070 тоотод оршин суудаг Я.Бн гэрээс Л.Дын эзэмшилийн Самсунг галахси эс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Я.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүгдэгч  Я.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 2070 тоотод оршин суух найз Бямбанямтай уулзахаар очсон. Тэдний хашааны гадаа очиход Б 2 дүү нь сагсны шийдэн дээр тоглоод байж байсан. Намайг хараад Д нь мэндэлж байсан. Би шууд гэрт нь явж орсон. Гэрт нь орход найз Б ээж  ганцаараа байж байсан. Би ороод Б эгчээс Б асуусан. Батмөнх гуай хариулахдаа “Б байхгүй гараад явсан, найз  Саруулындаа байна гэж ярьж байсан” гэж хэлсэн. Б эгч үргэлжлүүлэн надад хэлэхдээ “чиний өчигдрийн 10,000 төгрөгөөр надад зарсан энэ утас чинь эвдэрчихсэн юм шиг байна, цэнэгээ шахахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б гуайд хандаж “тэгвэл наад утсаа надад өгчих” гэж хэлээд урьд орой нь 10,000 төгрөгөөр зарсан байсан nokia гар утсаа эргүүлэн авсан. Тэгээд Б гуайн хийж өгсөн аяга цайг уучихаад гарсан. Тэдний гэрээс гараад нэг хашаанд байдаг Шонхоо гэдэг эгчийн гэрлүү орсон. Тэдний гэрт орход хүнгүй байсан ба гал тогооны өрөөнд нь ширээн дээр нэг хар өнгийн утас дуугарч байсан. Тэгэхээр нь би тэр утсыг нь аваад гарсан. Тэднийхээс хулгайлж авсан самсунг маркийн хар өнгийн корпустай утсыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг нэр хүнсний дэлгүүрлүү орж зарсан. Би нэг шил 0.5 литрийн хараа архи, бэлэн 40.000 төгрөг авсан. Тэгээд авсан архиа уухаар Офицеруудын ордны хажууд орон сууцны үүдэнд манаач хийдэг С гэх найзын пүткэнд очсон. С эхнэртэйгээ хоёулаа байсан. Би авсан хараа Архиа задлаж С хувааж уусан. Нэг шил архи дуусаад утас зарсан 40.000 төгрөг байсан тул дахин архи авч С уусан. Тэгээд тэндээ хоносон. Мөнгө ч дууссан. Тэгэхдээ би С хулгай хийж мөнгө олсон гэж хэлээгүй. Хөдөөнөөс ирээд гэж хэлсэн. Тэр утас самсунг маркийн утас байсан. Самсунг хэд гэдгийг нь би мэдэхгүй. Тухайн үед архи уумаар санагдаад мөнгө байхгүй болхоор нь тэр утсыг хулгайлсан юм. ” гэжээ /хх-ийн 37, 38/

          Хохирогч Я.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 06 сарын 24 өдөр гэртээ байж байхад манай тэндхийн Э гэх залуу манай гэрт орж ирээд миний нокиа гар утас, манай ач хүү Д самсунг галакси эс-7 гар утсыг хулгайлаад явсан байсан тул би цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байна. Манай охин тэр үед манайхруу машинтайгаа ирж байхад замд нь эрдэнэхүү тааралдаад юуч ярилгүй зугтаагаад явсан байна. Миний нокиа гар утас 50000 төгрөгний үнтэй харин манай ач хүүгийн утасны үнийг би сайн мэдэхгүй байна. Манай ач хүү одоогоор ямар нэгэн холбоо барих утасгүй байгаа. Тэр хүүхэд уул нь манай нутагын хүү байгаа юм манайхаар урьд өмнө нь нэг удаа ирж байсан гэр нь төв аймагт байдаг гэж хэлж байсан.” гэжээ / хх-н 7-10/ 

          Хохирогч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”Манай эмээ Б гэр Баянзүрх дүүргийн  дугаар хороо Улаанхуаран  тоотод байдаг. 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эмээгийн гэрээс миний эзэмшлийн самсунг галакси Эс-7 гар утас, эмээгийн эзэмшлийн Nokia
маркийн гар утас нийт 2 гар утас алдагдсан. Тухайн үед манай нутгийн ах Янсан гуайн хүү Э ах манай эмээ, бид хоёрыг байхад гэрээр орж ирээд гарсан юм. Э ахыг гэрлүү орох үед би гадаа хашааны үүдэнд сагсны шийдэн дээр тоглож байсан юм. Э ах манай гэрээр байнга орж гардаг учир эд зүйл хулгайлаад аваад явчихна гэж бодоогүй. Дараа нь цагдаад өргөдөл бичиж өгхөд Э гар утаснуудыг хулгайлсан болох нь тогтоогдсон. Би хулгайд алдсан самсунг галакси Эс-7 гар утсаа одоогийн үнэ ханшаар үнэлнэ. Уг нь анх 2017 онд 1сая 200 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Одоо хямдарчихсан байна лээ. Яг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Үнэлгээний газрын үнэлгээгээр үнэлж болно. Би 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Тод үнэлгээ” ХХК-с гаргасан №8/34 дугаартай үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Э ахыг би сайн мэднэ. Илүү дутуу зан ааш байхгүй, төлөв даруухан хүн байдаг ш дээ. Манай нутгийн хүн байгаа юм. Бид нар олон жил нэг нутаг усанд ойролцоо амьдарч байсан. Э ах мал дээр л байсан. Э ахын эцэг, эх малчин хүмүүс байсан. Одоо мал дээр нь ахынх нь айл байдаг. Э ахад өөрт нь мал хунар гээд байх зүйл байхгүй байх. Э ах эхнэр хүүхэд, өөрийн тогтсон гэр орон гэж байхгүй. Э ах архи ууж, тамхи татдаг. Өөр муу зуршилтай үгүйг нь сайн мэдэхгүй. Эмээ бид хоёрын гар утасны хохирол 390,000 төгрөгийг барагдуулчихвал Эрдэнэхүү ахад гомдол, санал, хүсэлт байхгүй ” /хх-н 46-47/

          Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 06 сарын 24 өдөр би гэртээ өөрийн Samsung Galaxy S7 маркийн гар утсаа ширээн дээрээ тавьж орхичихоод гэрийн гадаа байрлах сагсны  шийдэн дээр тоглож байгаад гэртээ буцааж орход миний гар утас алдагдсан байсан. Манай гэрийн хаалга ч онгорхой байсан. Би гар утсаа 2018 оны 05 сард Tedy худалдааны төвөөс 1,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо ямар үнэтэй байгааг мэдэхгүй байгаа тул зах зээлийн ханшаар үнэлж байна.” гэжээ /хх-н 16-17/

          Гэрч Я.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Я.Э миний төрсөн дүү байгаа юм. Э одоогоос нэг сарын өмнө надад хэлэхдээ цагдаа дээр шалгагдаж байгаа гэж байсан. Юу болсон юм, яасан юм гэхэд “нэг нутаг усны найз С хүүхдийнх нь гар утсыг хулгайлж авсан” гэсэн.Сйг Э танина. Гэрээр нь орж гардаг юм. С орход С ээж Б, С хүүхэд хоёр байсан гэсэн.Тэгэхээр нь хүүхдийн гар утсыг нь хэлэхгүй аваад гарсан гэж байсан. Э зан ааш гайгүй. Нээх эвдэрчихээгүй хүн дээ. Хүнд тусаруу, ажилсаг хүн байдаг юм. Эхээс 12-уулаа. Айлын хамгийн бага нь байгаа юм. Бага насандаа цэцэрлэг, яслид явж байгаагүй. 8 настай  аймгийн т суманд ерөнхий боловсролын сургуульд орж сурсан. 8-р ангийг төгсөөд сургуулиас гарч хөдөө мал маллах болсон. Тэгж байж байгаад буцаад  аймагруу явчихсан. Тэгээд мал маллаж байгаад буцаад энэ жил хотод ирсэн. Э эхнэртэй. Хүүхэд байхгүй. Эхнэр нь тортны үйлдвэрт ажилладаг. Гэр бүл болоогүй. Одоо Эүү Төв аймгийн  суманд байдаг. Хотод онц ажилгүй ирдэг. Одоо манайд түр амьдарч байгаа ” гэжээ /хх-н 18-19/

          Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Болсон хэргийн талаар сая эгчээс нь сонссон, тэрнээс өмнө мэдэхгүй байсан. Би Ээй танилцаад 1 жил гаран болж байна. Э ааш зан хэвийн. Нээх муухай ааш араншин байхгүй. Архи хааяа уудаг юм билээ. Архи уусан ч гэсэн элдэвийн муухай зан ааш гаргаж байгаагүй. Тамхи татдаг. Э надтай танилцахаас өмнө юу хийж байсныг нь би мэдэхгүй. Хөдөө мал маллаж байсан л гэсэн. Хөдөөний малчин залуу л гэж мэдэхээс өөр сайн зүйлийг мэдэхгүй. Би гэрт нь очиж байгаагүй. Э дахин гэмт хэрэг үйлдэхгүй, томоотой байж чадах байх гэж бодож байна.” гэжээ /хх-н 20-21/    

          Гэрч Р.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуарангийн  тоотод байрлах гэрт маань манай нутгийн Э гэх залуу ирээд гарахдаа манай хүү Д самсунг эс-7 маркийн гар утсыг хулгайлж авч явсан байсан. Мөн манай ээж Б NOKIA  маркийн гар утсыг аваад явчихсан байсан. Ээжийн хэлж байгаагаар урьд өдөр нь тэр утсыг ээжид Б 10,000 төгрөгөөр зарсан гэсэн. Маргааш нь ирэхээр нь энэ утас чинь эвдэрчихсэн утас байна гэхэд тэгвэл өгчих гэж аваад мөнгийг нь эргүүлж өгөхгүй яваад өгсөн гэсэн. Харин хүүгийн утас манай гэрт гал тогооны өрөөнд ширээн дээр байсан гэсэн. Манайд хүн байгаагүй. Хүн байхгүй болохоор гэрт ороод аваад явчихсан байсан. Яг булааж аваагүй гэсэн. Ээж өөрөө энэ утас чинь эвдэрчихсэн байна лээ, май гээд буцааж өгсөн гэсэн. Д байхгүй учир би ээжийн хамт ирж, хохирлын 390,000 төгрөгөөр хүлээж авлаа. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Я.Э зан характорийг мэднэ. Бид нар муухан ах дүү нараас илүү. Нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Олон жил хамт нэг газарт нутаглаж, багаасаа айл байж тоглож, нэг нэгнийхээрээ орж гарч байдаг байсан. Ааш зангийн хувьд хүүхэд байхдаа их хөөрхөн гэмгүй ааш араншинтай байдаг байсан. Дуу цөөтэй, томоотой хүн шиг байдаг. Манай дүү Б найз нөхөд гээд манай гэрээр орж гараад явж байдаг байсан. Сүүлийн үед архинд нилээн орсон. Архи уучихсан согтуу л үзэгдэх болсон. Э эхнэр хүүхэд байхгүй, өөрийн тогтсон гэр орон байхгүй. Хөдөө ахынх нь мал дээр байдаг. Ахынхаа хажууд монгол эсгий гэрт амьдардаг. Мал маллаж амьдардаг ба мал маллахаас өөр онц ажил хийж байгаагүй. Цэргийн алба хаагаагүй. Ээж нь бага байхад нь өнгөрчихсөн. Аав, эгч, ах нар дээрээ эрхэлж өссөн хүн байгаа юм. Айлын хамгийн бага учир их эрх юм шиг санагддаг.” Гэжээ. /хх-н 48-49/

          Гэрч Ч.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Я.Эүг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би Э эгчтэй нь найз. Би Э хүүхэд байхаасаа мэднэ. Бид хоёр нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Э бид хоёр нас чацуу. Эрдэнэхүү одоо болтол эхнэр хүүхэд байхгүй. Бүрэг ичэмхий хүн дээ. Багаасаа сургууль соёлд дургүй гээд 3-р ангиа төгсөж уншиж, бичдэг болоод л сургуулиас гарчихсан. Ихэвчлэн хөдөө мал маллаж ахтайгаа хамт амьдардаг байсан. Өөр тодорхой ажил хөдөлмөр эрхлэж байгаагүй. Сүүлд Төв аймгийн үүж ирсэн. Уг нь суманд байдаг хэрнээ хааяа Улаанбаатар хотруу хувийн ажилаар орж ирдэг юм. Э хувьд цэргийн алба хаасан үгүйг нь мэдэхгүй байна. Хаагаагүй шиг санаж байна. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Уг нь хорхойд хоргүй амьтан гэж боддог юм.  Дуу шуу цөөтэй, их л томоотой хүн байдаг ш дээ. Сүүлийн жилүүдэд архи уугаад байдаг болсон байна лээ. Тамхи татна. Э эхээс олуулаа. 7, 8-уулаа шиг санаж байна. Айлын хамгийн бага учир аав нь эрхлүүлчихсэн. Ээж нь бага байхад нь өнгөрчихсөн юм. Багаасаа эрх дураараа өсчихсөн болохоор одоо өөрийн гэсэн зорилого, ухаан байхгүй, эгчийгээ л зовоож байна даа. Ямар хэрэгт шалгагдаж байгааг мэдэж байгаа, Э эгч надад хэлсэн” гэжээ / хх-н 50-51/

          Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22/

          Тод үнэлгээ ХХК-ны хийсэн үнэлгээ /хх-н 23/: Самсунг галахси эс-7- 350.000 төгрөгөөр, нокиа -40.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 24-25/

          Эд зүйл хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 41-/, эд  зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 42/: Хохирогч Я.Б 390.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна.

          Я.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/, эрэн сурвалжилсан баримтууд /хх-н 28-33/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 53/

          Я.Э  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 39-40/

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал / хх-н 34/, прокурорын тогтоол /хх-н 35-36, 60/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 37-38/ зэрэг болно.

           Я:Э нь 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн  2070 тоотод оршин суудаг Я.Б гэрээс Л.Дн эзэмшилийн Самсунг галахси эс- маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Я.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Э гэх залуу манай гэрт орж ирээд миний нокиа гар утас, манай ач хүү Д самсунг галакси эс-7 гар утсыг хулгайлаад явсан байсан гэсэн мэдүүлэг / хх-н 7-10/ 

          Хохирогч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... эмээгийн гэрээс миний эзэмшлийн самсунг галакси Эс-7 гар утас, эмээгийн эзэмшлийн Nokia маркийн гар утас нийт 2 гар утас алдагдсан. Тухайн үед манай нутгийн ах Я гуайн хүү Э ах манай эмээ, бид хоёрыг байхад гэрээр орж ирээд гарсан юм. ...цагдаад өргөдөл бичиж өгөхөд Э гар утаснуудыг хулгайлсан болох нь тогтоогдсон. Би хулгайд алдсан самсунг галакси Эс-7 гар утсаа одоогийн үнэ ханшаар үнэлнэ  гэсэн мэдүүлэг

          Шүүгдэгч  Я.Э    мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ..... Тэдний гэрт орход хүнгүй байсан ба гал тогооны өрөөнд нь ширээн дээр нэг хар өнгийн утас дуугарч байсан. Тэгэхээр нь би тэр утсыг нь аваад гарсан. Тэднийхээс хулгайлж авсан самсунг маркийн хар өнгийн корпустай утсыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг нэр хүнсний дэлгүүрлүү орж зарсан. Би нэг шил 0.5 литрийн хараа архи, бэлэн 40.000 төгрөг авсан. Тухайн үед архи уумаар санагдаад мөнгө байхгүй болхоор нь тэр утсыг хулгайлсан юм  гэсэн мэдүүлэг  /хх-н 38/ зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

          Я.Э нь архи  уух мөнгө олох зорилгоор нутгийн таньдаг айлдаа ороод гарахдаа хүүхдийнх нь  гар утсыг хулгайлан авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Иймд Я.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

          Хохирогч нарт гар утасны үнэ болох 390.000 төгрөгөөр төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

         Я.Э нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Шүүх шүүгдэгч Я.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг  нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

        Шүүх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, 2.3-д заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, 2.5-д заасан оршин суух газараа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. О  овогт Я Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7,1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Э хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7,3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, 2.3-д заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, 2.5-д заасан оршин суух газараа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг Я.Э хүлээлгэсүгэй.

4. Я.Э нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5..Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Я,Э   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Я.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Я.Э авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН