Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2026/00635

 

                                                  

 

 

 

 

 

 

2026         03       26

                    

                

 

 

                    

 

 

                         317/ШШ2026/00635

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц  овогт Х Т

/Төв аймаг, З  сум, 00 дугаар баг, 00 дүгээр гудамж, 00 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Т  нь цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байна.

 

2. Нэхэмжлэлийн үндэслэлээ: Миний бие Х  Т  тэтгэвэр тогтоолгох нас болоход Батлан хамгаалах яамны сайдын 1995 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 00 дугаар тушаалаар Хэнтий аймгаас Ардын армийн 162 дугаар ангид алба хааж, 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/00 дүгээр тушаалаар 1988 оны 06 дугаар сарын 18-ны 00 дугаартай цэргийн батлахтай халагдсан боловч эдгээр баримт бичигт миний овгийг "Х  " "Х " гэж бичсэнээс эдгээр баримт бичиг зөрчилтэй гэх. Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дахь Зэвсэгт хүчний 00 дугаар ангийн захирагчийн 1997 оны0 9 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаар тушаалаар тус цэргийн ангид малчнаар томилогдон 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилласан боловч тухайн ажилд томилсон тухайн тушаал болон дээрх хугацааны цалингийн баримтуудад миний овгийг "Х " "Х " гэж бичсэнээс эдгээр баримт бичиг зөрчилтэй, мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй гэсэн үндэслэлүүдээр тэтгэвэр тогтоолгохоос нийгмийн даатгалын байгууллага бичиг баримтын зөрчил арилгуулах шаардлага тавьсан учраас энэхүү ажилласан байдлаа тогтоолгохоор Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын архиваас тухайн хугацаанд ажилласан баримтуудыг авч ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Дээрх хугацаанд 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 162 дугаар ангид намайг алба хаасан болон Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дахь Зэвсэгт хүчний 00 дугаар ангид 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 50-ны өдрийг хүртэл малчнаар ажилласан болохыг Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат А Б, Х  Т нар сайн мэдэх тул гэрчлэх болно. Иймд миний 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 00 дугаар ангид намайг алба хаасан болон Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дахь Зэвсэгт хүчний 00 дугаар ангид 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 00 дугаар зөвлөмжийн хуудас, Х.Т ын орших суух хаягийн бүртгэлийн лавлагаа, Х.Т ын иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 00 дугаартай Х.Т ын 1997 оноос 2007 оныг хүртэл хугацааны цалингийн тодорхойлолтын хуулбар, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 00 дугаартай Х.Т ын “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-ны хуулбар, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаартай Х.Т ын “Ажилласан жилийн архивын лавлагаа”-ны хуулбар, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн Захирагчийн 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай “Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт, гэрч Х.Т тодорхойлолт, Х.Т иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 081436 дугаартай Х.Т “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”, гэрч Р.Б тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар хуулбар гаргаж ирүүлсэн.

 

Шүүхээс тус шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 317/ШЗ2026/01641 дугаар “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт баримт гаргуулан. Гэрч Р.Р, Х.Т нарын мэдүүлгийг авах ажиллагааг хийсэн болно. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Х.Т ын нь “цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдал” тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            2. Х.Т  нь Миний овог Х гэдэг бөгөөд цэргийн баталгах болон бусад баримтад овог буруу бичигдсэн учраас зөрчилтэй болсон тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна гэж тайлбарлаж байна.   

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар Х.Т  нь 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 162 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь нотлогдон тогтоогдож байна. 

 

4. Харин 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийг хүртэл хугацаанд Зэвсэгт хүчний 232 дугаар ангид малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал”, 135 дугаар зүйлийн 135.3.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
 

6. Д.Мэндбаярын ажилласан хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зааснаар Монгол Улсын Батлах хамгаалахын төв архивын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 00 дугаар “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-нд бичигдсэн байдлыг үндэслэн түүний цэргийн албанд татагдсан болон халагдсан он, сар, өдрийг тооцож тогтоов.

 

7. Х.Т ын цэргийн алба хаасан болохыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх эрх зүйн ач холбогдолтой байна. 

 

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц зоригт овогт Х Т  /РД:00/-ыг Ардын армийн 162 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож, тогтоогдохгүй байгаа Зэвсэгт хүчний 00 дугаар ангид малчнаар 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц зоригт Х  Х Т  /РД:00/-ыг Ардын армийн 00 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож, тогтоогдохгүй байгаа Зэвсэгт хүчний 232 дугаар ангид малчнаар 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ