Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 317/ШШ2026/00479

 

 

 

 

 

2026 03 06 317/ШШ2026/00479

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ********** оршин байрлах, М * ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** хаягт оршин суух Х овогт Бгийн Эт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 11,485,511.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М * ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000472910 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 11,460,511.38 төгрөг, нотариатын төлбрт 25,000 төгрөг нийт 11,485,511.38 төгрөгийг хариуцагч Бгийн Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Б.Э миний бие нэхэмжлэгч М * ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 11,485,511.38 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 10 сарын хугацаанд хуваан төлөх болно.2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,144,511.38 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч М * ХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,485,511.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэгчийн шаардсан 11,485,511.38 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,144,511.38 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,718 төгрөгийн тал хувь 99,359 төгрөгийг улсын орлого болгож, 99,359 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 99,359 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М * ХК-ийн, хариуцагч Б.Эаас 11,485,511.38 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,149,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,144,511.38 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М * ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,718 төгрөгийн тал хувь 99,359 төгрөгийг улсын орлого болгож, 99,359 төгрөгийг Төрийн санийн 100140000941 тоот данснаас, хариуцагчаас 99,359 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М * ХК-д олгсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ