| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 311/2026/00099/И |
| Дугаар | 311/ШШ2026/00184 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 311/ШШ2026/00184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Урт цагаан арын хэсгийн 1-1 тоотод оршин суух ******* овгийн Намсрайн ******* /*******/-ын хүсэлттэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 26 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 26 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Н.******* 1969 онд төрсөн 1989 онд төрсөн 1989 оны 6 сар ******* төгсөөд 1989 оны 12 сараас ******* сумын ******* тооцооны нягтлан бодогчоор ажилласан.1990 оны 09 сарын -ноос Завхан аймгийн -р баазад нягтлан бодогчоор үргэлжлүүлж ажилласан бөгөөд 1990 онд Тээврийг удирдах газар шинээр байгуулагдсанаар тус газарт тооцооны нягтлан бодогчоор томилогдсон. Энэ хугацаа хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байгаа боловч Нийгмийн даатгалын газар нь шүүхээр заавал тогтоолгох шаардлагатай гэсэн учраас шүүхэд хандаж байна. ******* суманд ажилласан тушаалыг архивт шүүлгэсэн боловч тушаал байхгүй байна.
Иймд 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* тооцооны нягтлан бодогчоор 1990 оны 09 дүгээр сарын -ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Завхан аймгийн -р баазад нягтлан бодогчоор, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тээврийг удирдах газар тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийнын даргын тушаалын эх хувь, Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээж өгсөн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Нэхэмжлэгч Н.*******ын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.Өлзийбаяр, гэрч Ш. нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Н.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Завхан аймгийн Авто тээврийн дугаар баазад 1990 оны 9 дүгээр сарын -ны өдрөөс 1990 сарын 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, Завхан аймгийн Тээврийг удирдах газарт 1990 сарын 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор тус тус тус тус ажиллаж байсан болох нь:
Завхан аймгийнын даргын 1980 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 9 дугаартай ажилд томилох тухай тушаалд Намсрай овогт *******ыг 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тооцооны нябогоор томилон ажиллуулсугай гэх хэсэг, ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээж өгсөн дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Завхан аймгийн ХБУгазрын томилолтын дагуу ******* сумын ******* тооцооны нягтлан бодогчоор түр хугацаагаар томилон ажиллуулав гэх хэсэг, 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Худалдаа бэлтгэлийн ангийн тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх хэсэг, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн аймгийн тээврийг удирдах газар тооцооны нябогоор томилон ажиллуулав гэх хэсэг,
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж байгаагүй тухай Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ирсэн 26 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дугаартай нөхөн даатгалд хамрагдаагүй талаар тодорхойлолт зэргийг бүрдүүлсэн байна.
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 26 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т “Худалдааны техниккум, оюунтан 1986 он” гэх бичилт,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 26 оны 01 дүгээр сарын -ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 12-т “Бүрэн дунд” гэх бичилт,
Нэхэмжлэгч Н.*******ын хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч Д.Өлзийбаярын өгсөн мэдүүлгийн: Н.******* нь 1990 оноос Завхан аймгийн дугаар баазад нягтлан бодогчоор ажилд орж байсан. 1990 оны 12 сараас Завхан аймгийн дугаар бааз 4 салж байсан. Н.******* нь Завхан аймгийнын тооцооны нягтлан бодогчоор орж би дугаар баазад кондуктороо ажиллаж байсан гэх хэсэг,
Гэрч Ш.ын өгсөн мэдүүлгийн: Н.******* нь 1990 оноос Завхан аймгийнын тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. ... Одоо Завхан аймгийн авто тээврийн үндэсний төвд нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Ер нь Тээврийг удирдах газар чинь л авто тээврийн үндэсний төв нэртэй болж нэрээ солигдоод байгаа болохоос биш 1 л байгууллага гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.******* Завхан аймгийн ******* сумын ******* тооцооны нягтлан бодогчоор, Завхан аймгийн -р баазад нягтлан бодогчийн ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Нэхэмжлэгч Н.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.0 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн Намсрайн ******* /*******/-ыг
- Завхан аймгийн ******* сумын ******* 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор,
- Завхан аймгийн Авто тээврийн дугаар баазад 1990 оны 9 дүгээр сарын -ны өдрөөс 1990 сарын 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор,
- Завхан аймгийн Тээврийг удирдах газарт 1990 сарын 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.0 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ