Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 311/ШШ2026/00185

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: , тоотод оршин суух овгийн *******гийн ******* /РД:*******/-ын хүсэлттэй ажиллаж байсан байлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965 онд Завхан аймгийн *******д төрсөн. 1972-1980 онд *******ын дунд сургуульд суралцаж төгсөөд 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл *******ын ******* нэгдэлд илгээлтийн эзнээр хөдөө гарч малчин аав *******гийн хамтаар мал маллаж байгаад 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хугацаат цэргийн албанд явж 1987 онд цэргийн албаас ирээд 1987 оны 09 дүгээр сарын 30-нд Завхан аймгийн 20-р баазад засварчнаар орж ажиллаж байгаад 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ачаа тээврийн жолоочоор томилогдоод 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цистерийн жолоочоор ажиллаж эхэлсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон бөгөөд миний ажиллаж байсан үеийн ажил орсон гарсан зарим тушаал шийдвэр олдохгүй байгаа. 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цистерийн жолоочоор ажилласан тушаал шийдвэр байхгүй, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт байхгүй байгаа. 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл *******ын ******* нэгдэлд мал маллаж байсан үеийн тушаал шийдвэр олдохгүй байгаа.

Иймд намайг 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 20-р баазад цистерийн жолоочоор, 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******ын ******* нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн архивын лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн тээврийг удирдах газрын даргын тушаалуудын хуулбарууд, 1988-1990 оны кразын жолооч хийж байсан гэх үеийн гэрэл зураг, Завхан аймгийн *******ын Алдар нэгдлийн Хэц Улаан бригадын 70 дугаар дансны хуулбарууд, хамт ажиллаж байсан гэх Л.*******,*******,******* нарын Г.*******тай хамт ажиллаж байсан талаараа шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.  

Нэхэмжлэгч Г.*******ын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч П., гэрч******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.  

Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архиваас цэргийн алба хааж байсан тухай лавлагаа болон цэрэг татагдагчийн /зурагтай/ анкет, Завхан аймгийн *******ын ерөнхий боловсролын сургуулиас суралцаж төгссөн эсэх талаарх лавлагааг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.    

 Нэхэмжлэгч Г.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.       

Нэхэмжлэгч Г.******* нь 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******ын ******* нэгдэлд малчнаар, 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Авто тээврийн 20 дугаар баазын ачаа тээврийн хэсгийн жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:   

Завхан аймгийн ын даргын 1988 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №83 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, уг тушаалын 1-т “*******т краз 65-30 улсын номертой автомашиныг эзэмшүүлсүгэй” гэх хэсэг,

Завхан аймгийн ын даргын 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №210 дугаартай “Цалинтай чөлөө өгч суралцуулах тухай” тушаалын хуулбар, уг тушаалын 1-т “жолооч ******* нарыг эчнээ 10 дугаар ангид суралцуулсугай” гэх хэсэг,

ын даргын 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №120 дугаартай “Ажилчин албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралтын 8-д “*******” гэх хэсэг,

Завхан ТУГазрын захиргаанаас нээж олгосон №211034 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх “1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үйлдвэр техникийн хэлтэст засварчнаар авч ажиллуулав, 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр автомашины засварчны ажлаас чөлөөлөн ачаа тээврийн хэсэгт жолоочоор томилон ажилуулав, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20 дугаар баазад цистрийн жолоочноор ажиллуулав, 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Нийгмийн даатгалын дэвтэр олгох болсон тул хөдөлмөрийн дэвтрийг хаав” гэх хэсэг,

Нэхэмжлэгчийн 1988-1990 оны кразны жолооч байсан үеийн гэх гэрэл зураг,

Нэхэмжлэгчид олгосон Монгол Улсын онц тээвэрчин тэмдэгийн үнэмлэхийн хуулбар,

1989 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нээж, олгосон №268603 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэлийн хуулбар,

Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/504 дугаартай Архивын лавлагаа, уг лавлагаанд “1980-1984 оны хооронд *******ын ******* нэгдлийн бригадад мал маллаж байсан гэх Г.*******ын нэрээр тооцсон хөлс үгүй, суурийн ахлагч Б.*******гийн тодорхойлолтыг олгов” гэх архивын лавлагаа,

Завхан аймгийн *******ын Яруу алдар нэгдлийн 1980-1984 оны 70 дугаар дансны хуулбарууд,

Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дугаартай албан бичигт Г.******* нь нөхөн даатгалд хамрагдаж байгаагүй талаарх тодорхойлолт,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т “Тээврийг Удирдах газар, хүнд механнизм кразын жолооч, Улиастай, 1987 он” гэх бичилт,   

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын       15-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 9-д “Завхан, *******” гэх бичилт,

Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, уг лавлагаанд “*******гийн ******* нь 1984 оны дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Ардийн армийн 126 /205/ дугаар ангид алба хаасан” гэх тодорхойлолт,

Завхан аймгаас 1984 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, уг баримтад “цэргийн батлахын дугаар-№560634 дугаартай, Цэрэгт татагдахаас өмнө-*******анд малчин, 1982 он, боловсрол-бүрэн бус дунд” гэх хэсэг,

Нэхэмжлэгч Г.*******ын хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох: 

Гэрч П.ын өгсөн мэдүүлгийн: Г.******* нь 1988 онд Завхан аймгийн Тээврийг удирдах газарт засварчнаар орж байсан. Бид нар ажилд орохдоо эхлээд засварчнаар ордог байсан. 1989 оноос байхаа 20 дугаар баазын ачаа тээврийн жолоочоор ажиллаж байсан гэх хэсэг,

Гэрч*******ын өгсөн мэдүүлгийн: 1980-1984 оны хооронд Завхан аймгийн *******ын ******* нэгдлийн бригадад аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан. 1981 онд цэрэгт яваад 3 жилийн цэргийн алба хааж ирээд 1988 оноос 20 дугаар баазад ачаа тээврийн жолоочоор ажиллаж байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Харин нэхэмжлэгч Г.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******ын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь: Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Завхан аймгаас 1984 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, уг баримтад “цэргийн батлахын дугаар-№560634 дугаартай, Цэрэгт татагдахаас өмнө-*******анд малчин, 1982 он, боловсрол-бүрэн бус дунд” гэх хэсэг,

Завхан аймгийн *******ын ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай “тус сургуулийн архивын баримтыг шүүн үзэхэд ******* овогтой ******* нь тус сургуульд 1981-1982 оны хичээлийн жилд суралцаж төгссөн болох нь төгсөгчдийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн байна” гэх хэсэг,

Завхан аймгийн *******ын ерөнхий боловсролын сургуулиас ирүүлсэн 1982 онд өдрийн 8 анги төгсөгчид гэсний 21-т “******* *******, 16 настай, эрэгтэй, дүн-3, гэрчилгээний номер-107797, илгээлтээр” гэх хэсэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.******* нь 1980, 1981, 1982 онуудад  Завхан аймгийн *******ын сургуулийн 6, 7, 8 дугар ангид суралцаж байсан болох нь нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь сургуульд сурч байсан хугацаагаа малчнаар ажиллаж байсан гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхийн илтэд үл хүндэтгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэлгүй хандсан гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

 Нэхэмжлэгч Г.*******ын Завхан аймгийн *******ын ******* нэгдэл, 20 дугаар баазад ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.     

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу нэхэмжлэгч Г.*******т шүүх хуралдааны товыг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн байна.  

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “******* овогтой ******* би тоотод оршин суудаг ажилласан жил тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч амьдралын аргагүй байдлаас шалтгаалан шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул миний энэ байдлыг харгалзан үзэж шүүх хуралд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Нэхэмжлэгч Г.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч овгийн *******гийн  ******* /РД:*******/-ыг

- Завхан аймгийн *******ын ******* нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малчнаар,

- Завхан аймгийн Авто тээврийн 20 дугаар баазын ачаа тээврийн хэсэгт 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,

нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******ын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ