Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 311/ШШ2026/00186

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөр толгойн 2-223 тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /*******/-ын хүсэлттэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1974 онд төрсөн, Алдархаан сумын дунд сургуульд 1983 оноос 1988 он хүртэл сурч байгаад Завхан аймгийн Алдархаан сумын чойбалсан нэгдэл хөдөө гарч аав, ээжтэйгээ хамт мал малласан нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мал малласан.

Миний бие Өндөр насны тэтгэвэрт орох болсон тул мал маллах хугацаанд нь аавын нэр дээр байсан тул миний бие нь хамт мал маллаж байсан хугацааг надад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын чойбалсан нэгдэл ******* малчнаар ажилласан учир надад ажилласан жил тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1381 дугаартай лавлагаа,Завхан аймгийн ******* нэгдлийн Богдын гол бригадын 70 дугаар дансны хуулбарууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.  

Нэхэмжлэгч Б.Чимэддагвын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ж.*******, гэрч Б.*******э нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.  

Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Б.Чимэддагвын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.    

Нэхэмжлэгч Б.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн ******* нэгдлийн ******* 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар,  Завхан аймгийн ******* ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1381 дугаартай “1990-1993 онд ******* нэгдлийн ******* мал маллаж байсан гэх Б.*******, суурийн ахлагч Н.******* нарын цалингийн тодорхойлолтыг олгов.  1993 онд 677,0 төг, 2-3 сар Хуу №28 /Б.*******/” гэх бичилт,

Завхан аймгийн ******* нэгдлийн Богдын гол бригадын 1990, 1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 14-т “Партизан Чойбалсан, малчин, 1990.12.12” гэх бичилт,  

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 13-т “Боловсрол-Бага” гэх бичилт,

Завхан аймгийн Алдархаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай “Б.******* нь Завхан аймгийн Алдархаан сумын дунд сургуульд 1983 оноос 1988 оны хооронд суралцаж байсан материал олдохгүй байгааг тодорхойлов” гэх хэсэг,

Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ирсэн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дугаартай нөхөн даатгалд хамрагдаагүй талаар тодорхойлолт,

Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Хуулийн этгээдийн лавлагаа,

Нэхэмжлэгч Б.Чимэддагвын хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:    

Гэрч Ж.*******гийн өгсөн мэдүүлгийн: Б.******* нь 1990-1993 оны хооронд Завхан аймгийн ******* нэгдлийн ******* аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан. Нэгдэл тарснаас хойш хувийн малаа малласан. Хэдэн онд цэрэгт явсныг мэдэхгүй байна. 2 жилийн цэргийн алба хаасан санагдаж байна гэх хэсэг,

Гэрч Б.*******ийн өгсөн мэдүүлгийн: Б.******* нь 1990-1993 оны хооронд Завхан аймгийн ******* нэгдлийн ******* аав, ээжийнхээ хамт малчнаар ажиллаж байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Чимэддагвын ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Чимэддагвын Завхан аймгийн ******* нэгдлийн ******* малчнаар ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.     

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.  

Нэхэмжлэгч Б.Чимэддагвын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* /*******/-ыг

- Завхан аймгийн ******* нэгдлийн ******* 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар,  

- Завхан аймгийн ******* ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.          

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУН-ЭРДЭНЭ