Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 317/ШШ2026/00536

 

 

 

 

 

2026 03 16 317/ШШ2026/00536

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: *********** байрлах, МХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************** тоот хаягт оршин суух Б овогт Б  Зд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 570,031.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч МХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41598968 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан ***** дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ZTE Blade A75, Diamond Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 31,647.94 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 508,606.24 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон 29,777.75 торгууль төгрөг нийт 570,031.93 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.З би нэхэмжлэгч МХХК-ийн шаардсан 570,031.93 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийн 2026 оны 03 дугаар сарын 25-нд 285,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 285,31.93 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Б.Зд холбогдуулан гэрээний үүрэгт 570,031.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Б.З нь нэхэмжлэлийн шаардлага 570,031.93 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 285,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 285,31.93 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.З бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,751 төгрөгийн тал хувь 8,875.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, 8,875.5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагчаас 8,875.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.МХХК-ийн хариуцагч Б.Зд холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох 570,031.93 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 285,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 285,31.93 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,751 төгрөгийн тал хувь 8,875.5 төгрөгийг улсын орлого болгож, 8,875.5 төгрөгийг улсын орлогоос, 8,875.5 төгрөгийг хариуцагч Б.Згаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ