Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 311/ШШ2026/00187

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн  сумын багт оршин суух ******* овгийн *******ын ******* /*******/-ын хүсэлттэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь 1965 онд төрсөн, суманд оршин суудаг. Би 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06-р сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1987 оны 06-р сарын 30-ны өдөр халагдаж ирсан. 1987 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 11-р сарын 30-ны өдөр хүртал Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар, 1987 оны 12-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 03-р сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын Майн нэгэн нэгдлийн ******* бригададд хэвлэл түгээгчээр, 1991 оны 03-р сарын 15-ны өдрөөс 1992 онын 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар тус тус ажилласан. Миний ажиллаж байсан байдлын талаарх хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06-р сарын 24-ний едер хүртэл, 1987 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 11-р сарын 30-ны өдөр хүртал Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар, 1987 оны 12-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 03-р сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын Майн нэгэн нэгдлийн ******* бригададд хэвлэл түгээгчээр, 1991 оны 03-р сарын 15-ны өдрөөс 1992 онын 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Иймд намайг 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын Майн нэгэн нэгдлийн ******* бригададд хэвлэл түгээгчээр, 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 онын 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа, ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн сумын Майн нэгэн нэгдлийн 1989 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нээж олгосон 307549 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08/3809 тоот Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.  

Нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.Бямбасүрэн, гэрч Ц. нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.  

Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахдаа бүрдүүлж өгсөн материал зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.            

Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.    

Нэхэмжлэгч Д.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Д.******* нь 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын Майн нэгэн нэгдлийн ******* бригададд хэвлэл түгээгчээр, 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 онын 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/2323 дугаартай Архивын тодорхойлолт,

Завхан аймгийн сумын Майн нэгэн нэгдлээс нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх “1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн сумын ******* бригадад малчнаар томилов” гэх хэсэг,

Завхан аймгийн сумын Майн нэгэн нэгдлээс 1989 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нээж, олгосон №307549 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх “1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татав, 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хугацаат цэргийн алба хааж дуусган халагдав, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сумын ******* нэгдлийн ******* бригадад хэвлэл түгээгчээр, 1991 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Орон тоогоор цомхогдсон учраас аж ахуйн эрхлэгч хэвлэл түгээгчийн ажлаас чөлөөлж, МАА-д шилүүлэв” гэх бичилтээр,

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Майн нэгэн нэгдлээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж, олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх “1991, 1992 оны ажилласан сар, олгосон цалин хөлсний жагсаалт” хэсэг,

Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай баталгаажилтын хуудас,

Тагнуулын ерөнхий газар тусгай архивын нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан тухай лавлагаа,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т “ сум, Майн нэгэн нэгдлийн ******* бригад, Хэвлэл түгээгч, 1987 он” гэх бичилт,  

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын  19-ний өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т “Боловсрол-бүрэн дунд” гэх бичилт,

Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ирсэн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаартай тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахдаа бүрдүүлж өгсөн баримтуудын хуулбар,

Нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:    

Гэрч Д.ийн өгсөн мэдүүлгийн: Д.******* 1983 оноос 1984 оны хооронд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байгаад 1984 оноос цэрэгт татагдаж 3 жилийн цэргийн алба хаагаад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* нэгдлийн ******* бригаддаа хэвлэл түгээгч гэж ажил хийдэг байсан. Шинээр гарсан сонин мэдээг шуудангаас авч бригадуудаа түгээдэг ажил байсан. 1991-1992 оны хоорондоо дахин нэгдэлдээ малчнаараа ажилласан гэх хэсэг,

Гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлгийн: Д.******* нь 1983 оноос Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* нэгдлийн ******* бригадад аавтайгаа маллаж байсан. 1984 оноос цэрэгт татагдаж 3 жилийн цэргийн алба хаагаад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* нэгдлийн ******* бригаддаа хэвлэл түгээгчээр ажиллаж байсан. 1991-1992 оны хоорондоо дахин нэгдэлдээ малчнаараа ажилласан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.*******ын Завхан аймгийн сумын ******* нэгдэлд малчнаар ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.     

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.  Нэхэмжлэгч Д.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* /*******/-ыг

- Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл малчнаар,

- Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл малчнаар,  

- Завхан аймгийн сумын Майн нэгэн нэгдлийн ******* бригадад 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хэвлэл түгээгчээр,  

- Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 онын 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.            

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ОЮУН-ЭРДЭНЭ