Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1356

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга:Д.Амуундарь

улсын яллагч: Д.Уянга

шүүгдэгч нар  өөрсдийгөө өмгөөлж оролцов   

шүүгдэгч: О.О, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт  Т овогт О О, Б овогт Б Б нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806064321611  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт О О, 19  оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой,  мэргэжилгүй, Клуб караокед бармен ажилтай, ам  бүл 4, эцэг, эх, дүү нарын  хамт  Б дүүрэг  дугаар хороо  дугаар байр подвол 00 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: , 

         2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Б, 19  оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам  бүл 3,  эх, дүү нарын  хамт  Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  байрны   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:        

    

Холбогдсон хэргийн талаар:

          О.О, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Г зодож биед нь  хөнгөн  зэргийн гэмтэл  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч   Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед О,ТЭ ах бид 4 уулзаад нэг шил архи хувааж уучаад Сансар явж бааранд орж суугаад дахиад 0.75 граммын хэмжээтэй нэг шил архи хувааж уучаад баарнаас гарсан. Тэгээд Т бид 2 тэр баарны ойролцоо байдаг “Банана” гэдэг бааранд орчоод гараад ирсэн чинь Э ах байхгүй байсан. Тэгээд хайгаад явж байсан чинь “Пицца хат”-ын доохон талд хэдэн хүмүүстэй муудалцаад зогсож байсан. Тэнд олон хүмүүс дунд хохирогч нэг найзтайгаа байсан. Тэгээд явж очиход маргалдаж байсан. Очоод сонссон чинь мөрөлсөн гэж маргалдаж байсан. Тэгээд би хохирогч Г цохьчих гэж О хэлсэн. Тэгээд О хохирогч Г нүүрэнд гараараа нэг удаа цохьсон, дараа нь би нэг удаа гараараа нэг удаа шанаанд цохьсон.Тэгээд Т бид 2 дээр ирээд салгаад аваад явсан. Тэгээд бүгд гэр гэртээ харьсан гэв.

          Шүүгдэгч О.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Т төрсөн өдөр болсон. Тэгээд ажил амарсан байсан чинь Т хүрээд ир гээд намайг дуудхаар нь очоод нэг шил архи авч өгсөн. Тэгээд Т, Б, Э ах бид 4 хувааж уусан. Гэтэл Эрдэнэбаясгалан ах бааранд оръё ах нь утсаа ломбарданд тавья гээд бад 4 хамт яваад утсыг нь 60.000 төгрөгөөр тавиад Сансарын бааранд ороод 50.000 төгрөгний сэт авсан. Гэтэл Э ах хүмүүстэй муудалцаад байсан болхоор тэндээс гарсан. Тэндээс гараад ойролцоох “Банана” бааранд орсон. Э ах дахиад  хүнтэй муудалцаад байсан болхоор барнаас гарсан. Тэгээд  гараад харьцгаая гэсэн чинь Э ах алга болсон байсан. Тэгээд эргээд харсан чинь хэдэн хүмүүстэй муудалцаад зогсож байсан. Э ах Б очсон чинь шанаадсан.Тэгээд би наад хүнээ хая явъя гэсэн чинь нөгөө хүмүүс нь хажуугаар нь мөрлөөд гарсан чинь Б хохирогч Г  бариад аваач гэж орилсон. Тэгээд өрөө араас гүйгээд барьж аваад намайг цохь гэхээр би нэг удаа гараараа нүүрэнд нь цохьсон. Дараа нь Б нүүрээд нь нэг цохьсон. Т бөөлжиж байгаад ирээд бид 2-ыг боль гээд салгаад аваад автобусны буудал алхсан. Эхлээд Б гэртээ ороод, би Тг гэрт нь хүргэж өгөөд, өөрөө гэртээ орсон гэв.

          Шүүгдэгч  Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 30-нд найз Т төрсөн өдөр болоод бид нар найзуудаараа тэмдэглэх гээд гудамж сууж байхад О.О орой 17 цагийн орчим ажлаа тараад ирлээ гээд 0,75 шилтэй Хараа архи 1-ийг авчирхаар нь гудамжинд хувааж уугаад ахиж дэлгүүр орж Хараа архи аваад түүнийг гудамжинд Э хувааж уусан чинь Эн өөрийнхөө гар утсыг ломбарданд тавиад бүгд хамт шоудъя гээд Сансарт очиж гар утсыг нь 60,000 төгрөгөөр барьцаанд тавиад тэндээ бид “WHITE NIGHT” нэртэй бааранд ороод 0,75 литерийн шилтэй сүүн Чингис архи, 5 устай 50,000 төгрөгний сэтнээс нь 1-ийг аваад хувааж дууссан чинь Б ах бааранд танихгүй хүмүүстэй муудалцаад зодоон хийгээд байхаар нь бид нар Б ахыг салгаад баарнаасаа аваад гартал Б гэртээ харилаа гээд түрүүлээд явсан. Тэгээд Т бид хоёр Банана бааранд орж танидаг хүн байна уу гэж хараад удалгүй гарч иртэл Б ах алга болсон байхаар нь Т, О бид 3 хайгаад Баянцээлээс дээш өгсөөд алхаад явж байтал Баясаа ах үл таних 2 залуутай муудалцаад, хэрэлдээд зогсож байхаар нь би О хандаж наад залуугаа цохиод ав гэж хэлтэл О нүүрэн тус газар нь 1 удаа цохитол тэр залуу газар унахаар нь би нэг удаа өшиглөсөн тухайн үед хаана нь өшиглөснөө санахгүй байна. Тэгтэл Баясаа биднийг салгахаар нь боль боль гэж хэлэхээр нь бид нар болиод хохирогч залуу босоод хэрэлдээд байхаар нь Онон, Т бид гурав гэртээ харихаар явсан. Тухайн үед би согтуу байсан учраас яг хаана нь өшиглөсөн санахгүй байна. Тухайн үед 5-лаа 0,75 литерийн Хараа 2, сүүн Чингис 1 шилийг хувааж уусан учир их согтуу байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ” гэжээ /хх-ийн 83-85/

          Шүүгдэгч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018.07.30-нд манай найз Тэмүүжингийн төрсөн өдөр болоод, би орой 17 цагийн орчим ажлаасаа гараад 32 тойрогийн тэнд байдаг гэрт нь очихдоо 1 шил 0,75 литерийн Хараа архи авч өгөөд гудамжинд сагсны шийдэн дээр Т, Б, Б бид 4 хувааж уусан чинь Т ахиж архи авна гээд дэлгүүр явж байгаад гудамжинд Баясаа ах тааралдаад бид нар Т төрсөн өдөр болоод ганц шил архи уух гэж байна гэж хэлээд дэлгүүр ороод Т бид хоёр 0,75 литерийн шилтэй /нэрийг нь санахгүй байна/ архи аваад бүгдээрээ хувааж уусан, уг архи ууж дуусхад Б ах намайг гар утсаа ломбарданд тавьчих гэж шалаад байхаар нь би зөвшөөрөөгүй, тэгтэл Баясаа ах “за за тэгвэл ах нь өөрийнхөө утсыг тавиад бөөндөө шоудъя” гэж хэлсэн. Тэгээд тэндээ байж байтал Т машинтай найз /нэгрийг нь санахгүй байна/ нь ирээд биднийг сансарт хүргэж өгөөд шөнө сансарт байдаг ломбарданд Б Iphone-5 загварын гар утсаа 60,000 /сүүлд санахад/ төгрөгөөр барьцаанд тавиад Б Б, Т, Б ах бид 5 “WHITE NIGHT” нэртэй бааранд ороод 0,75 литерийн шилтэй сүүн Чингис архи, 5 устай 50,000 төгрөний сэтнээс нь 1-ийг аваад хувааж уусан чинь Б ах бааранд хүмүүстэй муудалцаад бид нар салгаад баарнаасаа гарсан чинь Б гэртээ харилаа гээд түрүүлээд явсаны дараа бид 4 хамт “Банана” бааранд ороод би найзтайгаа тааралдаад уулзаж байтал Б ах танихгүй хүнтэй муудалцаад /тэр хүмүүс нь бараг хохирогч Г найзууд байх гэж бодож байна/ байхаар нь шоудалт бүтэхгүй юм байна гэр, гэртээ харьцгаая гээд бүгд баарнаас гараад Б ахыг явъя гэж хэлсэн чинь “Б ах манай найз Б та нар надад заах болсон уу гэж хэлээд нэг удаа шанаадсан” тэгхээр нь за за наадахаа хая гээд бид нар Баянцээлээр дээш өгсөөд гэртээ харих гээд явж байтал Б ах бидний ардаас “хөөе наадахаа бариад ав гэж орилхоор нь хартал” үл таних 20-25 орчим насны залуу /хохирогч Ц.Г/ бидний хажуугаар зөрөөд гүйхээр нь бид гурав ардаас нь хөөгөөд Пицца хатын доохон талд барьж аваад Б наадахаа цохиоч гэж надад хэлэхээр нь би баруун шанаан тус газар нэг удаа шанаадтал Г хойшоо машин нуруугаараа налаад унасан тэр үед Тн бөөлжиж байгаад намайг салгаж аваад Б хандан наадахаа босгож бай /хохирогч Ц.Г/ гэж Т хэлсэн чинь Б өөрөө босгох гээд цамцныхан захны хойд талаас нь татсан чинь хүзүүнд нь байсан мөнгөн гинж тасархаар нь халаасандаа хийсэн тэгсэн бидний ардаас хүмүүс орилоод наана байж гэхээр нь бид нар зугтаасан. Тэр үед Баясаа ах хаана байсныг анзаараагүй. Тэгээд би Банана бааранд нүдний шилээ үлдээсэн байсан учир орж нүдний шилээ олоод замаараа Баясаа ахыг хайгаад олохгүй болохоор бид нар гэр гэртээ харих замдаа Б түрүүний залуугийн гинжийг гаргаад ир харъя гэж  хэлээд харсан чинь төмөр гинж байхаар нь Бгэртээ харихдаа аваад явсан. Ийм л зүйл болсон. Би Г танихгүй, сүүлд нэрийг нь мэдсэн. Би түрүүлж Ц.Г нүүрэн тус газар нь 1 удаа цохисон чинь Б бас тэр залууг цохисон гэхдээ хаана нь цохисныг хараагүй бид хоёр л цохисон өөр хүн цохиогүй.  Тухайд үед бид 3 шил архи аваад би 2 шил архинаас нь хувааж уусан болсон явдалыг бүгдийг санаж байна. ” гэжээ /88-90/

          Хохирогч Ц.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 30 өдөр 22 цагийн үед би найз О уулзаад БЗД-ийн 08 дугаар хороонд ба очиход П найз О гэх залуу тэр хоёр байсан. Бид 4 дэлгүүр орж 0,75 л хэмжээтэй Хараа архи 2,5 л хэмжээтэй Нийслэл пиво аваад П хашаанд байх эвдэрхий машин дотор Нийслэл пиво ууж дуусаад, 0,75-ийн Хараа архиа ууж байхад найз Ээн ирээд архи хувааж уугаад дуусгасан. Э, П хоёр дэлгүүр явж 0,75 Хараа архи, 2,5 л хэмжээтэй хоёр Нийслэл пиво авч ирсэн бид 5 хувааж ууж дуусаад П, О хоёр гэртээ орсон. Э, О бид гурав мөнгөгүй болоод миний Samsung S4 маркийн гар утсыг Ломбарданд тавихаар явсан. БЗД-ийн 07 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Пицца хат”-ын хажуугаар Ломбард хайгаад явж байхад үл таних хүмүүс ирээд О бид хоёрыг мөрөлсөн. О “та нар яаж яваад байгаа юм” гэж хэлхэд нэг залуу нь “юу гэнээ та нар намайг сансарт мэдэх үү?” гэж хэлхэд баахан залуучууд гараад ирсэн. Нэг залуу нь намайг цохиход бусад нь дайрч намайг газар унагаад дээрээс бүгд зодсон. Зодуулж байхад нэг нь “наад пиздаагийн хаа гинжийг нь ав гэж хэлээд миний хүзүүнд зүүлттэй байсан мөнгөн гинжийг дээрэмдээд аваад явсан. Намайг зодуулж байхад манай найзуудыг хэсэг залуус хөөж байсан. Тэр хүмүүс миний 125,000 төгрөгний үнэтэй мөнгөн гэнжийг дээрэмдээд аваад явсан. Миний гинж 925 сорьцтой эрэгтэй загвартай мөнгөн гинж бөгөөд 2018.07.13-нд манай ах Гантөмөр надад бэлэглэж байсан учир уг гинжийг 120,000 төгрөгөөр үнэлнэ. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэхдээ эмчилгээний зардалд шаардагдах мөнгөн дүнг дараа баримтаар өгнө. ” гэжээ / хх-н 7-11/ 

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 30-нд 22 цагийн үед ЧД-ийн 11 дүгээр  хороо Судалтын автобусны буудал дээр Б, Т,  Т найз гэх залуу бид 5 тэнд уулзаад 00 цаг өнгөрч байхад таксигаар  БЗД-ийн 7 дугаар хороонд байрлах “WHIT” баарны хажууд байх /нэрийг нь сайн санахгүй байна/ бааранд ороод 50,000 төгрөгний багц авсан. Багц дотор 0,75-ийн Сархад архи, 2 цэвэр ус, нэг сэнгүр пиво 0,5-ийн самар байсан.  Тэндээс авсан багцаа хэрэглэж дуусаад зааланд бүжиглэж байхад надтай цуг явсан дөрвөн залуу хүмүүстэй муудалцах гээд байхаар нь би тэд нарыг болиулаад баарнаас аваад гарсан. Тэндээс гараад БЗД-ийн 07 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “пицца хатын” хажуугаар явж байхад 02 цагийн үед өөдөөс гурван залуу ирж байсан учир тэр залуучуудтай надтай цуг явсан 4 залуу мөрлөлцөөд маргалдаж байснаа зодоон эхэлсэн. Хэн байсныг санахгүй байна надтай явсан 4 залуугийн 2 нь нэг залууг газар унагаад зодож байхаар нь би очиж салгахад зодож байсан 2 залуу зугтаагаад явсан. Зодуулж байсан залууг би босгож ирээд хамраас нь цус гарсан байсанын цэвэрлэж өгөөд тэр залууд “манай дүү нарыг уучлаарай архи уугаад согтсон юм шиг байна” гэхэд тэр 3 залуу чамайг явуулахгүй цагдаагийн газар очий гэхэд би эсэргүйцэл үзүүлэлгүй дагаад цагдаагийн газар очисон.” гэжээ / хх-н 12-13/ 

        Гэрч Н.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 07 сарын 30 өдөр 21 цагийн үед  бид дөрөв ЧД-ийн 11 дүгээр хороо нуурын 22-515 тоотод байх манай гэрээс гараад гудамжинд явж байгаад Э ахтай таарсан. Ах өнөөдөр миний төрсөн өдөр гэж Э ахад би хэлсэн. Э ах ”за баяр хүргэе” гэж хэлсэн. Өнөөдөр архи уухуу гэж  бид дөрөв асуусан. Ахад нь “мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Зүгээрээ ахаа гэж хэлээд Онон 10,000 төгрөг гаргаж ирсэн. Бид нар дэлгүүр орж 5500 төгрөний “Хандгай” нэртэй 0,75 –ийн цагаан архи аваад гудамжинд хувааж уусан. Тэр архийг ууж дуусаад би өөрийн мөнгөөрөө дахин нэг шил “Хандгай” нэртэй 0,75-ийн цагаан архи аваад хувааж уусан. Бид тав ярилцаж байгаад Э ахын гар утсыг БЗД-ийн 07 дугаар хороонд байрлах Ломбарданд тавиад БЗД-ийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “WHITE” бааранд орж 50 мянган төгрөгний багц /2ширхэг ус, 1 сүүн Чингис архи/ авсан. Уг багцаа ууж дуусгаад баарнаас бүгд гарсан. Хажуугийн “Банана” бааранд Онон, Баярбаясгалан бид 3 орж найзтайгаа уулзаад удалгүй буцаад гарч ирсэн. Бид 3 Эрдэнэбаясгалан ахыг хайсан. Эрдэнэбаясгалан ах баарны дээхэн талд нэг залуутай маргаад зогсож байсан. Бид гурав очоод миний бөөлжис хүрээд би бөөлжихөөр явсан. Бөөлжөөд буцаад ирхэд нэг залуу газар суучихсан  тэр 3 ар талд нь зогсож байсан.  Б газар явган суусан байсан залууг босгох гээд цамцны захнаас нь дээш нь татахад тэр залуугийн гинж нь хамт татагдаад тасарсан. Би очиж Бсалгаад, О цуг аваад явсан. Тэгээд бид нар гэртээ харьсан. Ба ранд орхоос өмнө бид нараас салаад явсан. Энэ хэргийн талаар мэдээгүй. Хэрэг гарсны дараа Онон бид нартай байхдаа “би түрүүлж тэр хүний шанаа хэсэг рүү цохисон” гэж өөрөө хэлсэн.” гэжээ / хх-н 16-17/              

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 27/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 9386 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1,Ц.Г баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамар, баруун тохой, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2,Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3,Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4,Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. / хх-н 28/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 29-31/

           Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас / хх-н 33/

          О.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 37/

          Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах  тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 82

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 79/, прокурорын тогтоол /хх-н 80-81/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 83-85/

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 86/, прокурорын тогтоол /хх-н 87/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 88-90/ зэрэг болно.

          О.О нар нь 2018 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Г Э маргалдаад зогсож байхад нь очоод О.О Ц.Г нүүрэн тус газар нь гараараа цохиж газар унасан хойно нь нийлээд зодсоноос  биед нь  хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Ц.Г баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамар, баруун тохой, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 9386 дугаартай шинжээчийн дүгнэлт       

          Хохирогч Ц.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... үл таних хүмүүс ирээд Оргил бид хоёрыг мөрлөсөн. Оргил “та нар яаж яваад байгаа юм” гэж хэлхэд нэг залуу нь “юу гэнээ та нар намайг сансарт мэдэх үү?” гэж хэлхэд баахан залуучууд гараад ирсэн. Нэг залуу нь намайг цохиход бусад нь дайрч намайг газар унагаад дээрээс бүгд зодсон. Зодуулж байхад нэг нь “наад пиздаагийн хаа гинжийг нь ав гэж хэлээд миний хүзүүнд зүүлттэй байсан мөнгөн гинжийг дээрэмдээд аваад явсан гэсэн мэдүүлэг

        Гэрч Н.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Б газар явган суусан байсан залууг босгох гээд цамцны захнаас нь дээш нь татахад тэр залуугийн гинж нь хамт татагдаад тасарсан. Би очиж Б салгаад, О цуг аваад явсан. О бид нартай байхдаа “би түрүүлж тэр хүний шанаа хэсэг рүү цохисон” гэж өөрөө хэлсэн гэсэн мэдүүлэг  /хх-н 16-17/ 

         Шүүгдэгч  Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны өгсөн ... Б ах үл таних 2 залуутай муудалцаад, хэрэлдээд зогсож байхаар нь би О хандаж наад залуугаа цохиод ав гэж хэлтэл О нүүрэн тус газар нь 1 удаа цохитол тэр залуу газар унахаар нь би нэг удаа өшиглөсөн тухайн үед хаана нь өшиглөснөө санахгүй байна гэсэн мэдүүлэг  /хх-ийн 83-85/

          Шүүгдэгч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн .. Бан наадахаа цохиоч гэж надад хэлэхээр нь би баруун шанаан тус газар нэг удаа шанаадтал Г хойшоо машин нуруугаараа налаад унасан тэр үед Т бөөлжиж байгаад намайг салгаж аваад Б хандан наадахаа босгож бай /хохирогч Г/ гэж Тд хэлсэн чинь Б өөрөө босгох гээд цамцных нь захны хойд талаас нь татсан чинь хүзүүнд нь байсан мөнгөн гинж тасархаар нь халаасандаа хийсэн гэсэн мэдүүлэг /88-90/ зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          Б.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байлтайгаар буюуу бүлэглэн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

           Б.Б  нар  нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Ганболдод 500.000 төгрөг өгсөн ба хохирогч нэмж нэхэмжлэл гаргаагүй  тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Б.Б  нар  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгч  нарт  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг   хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  нарыг тус бүр  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4-д зааснаар         О  нар нь тус бүр торгох ялыг гурван сарын дотор нэг сард 166.666 төгрөг  хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5-д зааснаар         О., Б.Б нар нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. О.О нар нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Оан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О. нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж , О.О  нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН