Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 311/ШШ2026/00188

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын , -р багт оршин суух овгийн *******гийн ******* /РД:/-ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Даваагомбын нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.******* нь Завхан аймгийн ******* сумын багт 1966 оны 05 сарын 17-нд төрсөн. Миний бие 1985 оны 06 сарын 20-ны хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186/209/ дугаар ангид алба хааж мөн сайдын 1988 оны 06 сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 06 сарын 18-ны өдөр 1037 дугаарын цэргийн батлахтай халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1989 оны 02 сарын 15-наас эхлэн Завхан аймгийн ******* сумын*******ийн даргын 1989 оны 02 сарын 25-ны өдрийн 21-р тушаалаар малчнаар ажилд орж ажиллаж эхэлсэн. Малчинаар ажиллаж байгаад 1989 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Эрчим хүчний даргын ******* сумын эрчим хүчний салбарт уурын зуухны машинистаар ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш Завхан аймгийн ******* сумын 2-р баг, таа мал, маллаж амьдарч байна. Миний нийгмийн даатгалын дэвтэр дээрээ 1990 оны 5 сарын 01-нээс эхлэн 2000 оны 12 сарын 31-нийг хүртэл нөхөн даатгалд орж хамрагдсан. Иймд 1989 оны 02 сарын 15-наас эхлэн 1989 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ахуй үйлчилгээний төвд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох, 1989 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ны машинистаар ажиллаж байснаа тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан тодруулсан шаардлагадаа: 2026 оны 02 дугаар сарын 27 Миний бие *******гийн ******* нь Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Тус нэхэмжлэлдээ 1989 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвд малчинаар ажиллаж байснаа тогтоолгох, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ны машинистаар ажиллаж байснаа тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч техникийн шинжтэй алдаа гарсан байна.

Мөн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргахдаа БХЯ-н сайдын 1985 оны 6 сарын 08-ний өдрийн н/235 дугаар тушаалаар цэргийн албанд татагдан 1985 оны 6 сарын 08-ний өдрөөс 1988 оны 6 сарын 18-ний өдөр 1037 дугаартай цэргийн батлахтай халагдсан. Гэвч хугцаат цэргийн алба хаасны архивын лавлагааг авахад миний овог ийн ******* гэж зөрсөн.

Ингээд ******* сумын нийгмийн даатгалын байцаагчаас энэ тухайгаа асуухад нэрийн зөрүүтэй байгаа учраас тогтоох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Ийм учраас шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 1985 оны 06 сарын 08-ний өдрөөс 1988 оны 06 сарын 18-ний өдрийн хүртэл цэргийн алба хаасныг лавлагааг ийн ******* бус *******гийн ******* гэх нэрийн зөрүүтэй байдлыг тогтоож өгнө үү.

Мөн л нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодорхойгүй олйгомжгүй бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.

Иймд намайг 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******,*******д уурын зуухны машинистаар ажиллаж байсан болохыг тогтоолгох, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******,*******ийн т уурын зуухны машинистаар ажиллаж байсныг тогтоолгох,

1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Ардийн армын 186/209/ дугаар цэргийн ангид цэргийн алба хааж байсанаа тогтоолгох,

БНМАУ-403258 дугаартай Завхан аймгийн ******* сумын *******,*******ийн ногоон өнгийн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоолгох шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн архивын лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08/485 дугаартай хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.   

Нэхэмжлэгч Ц.Даваагомбын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч В., гэрч Ж.*******э, гэрч Т.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.  

Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахдаа бүрдүүлж өгсөн материалууд, Батлан хамгаалах яамны лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Ц.Даваагомбын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6, 135.2.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.    

Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох, цэргийн алба хаасан болохоо тогтоолгох, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Нэг. Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Ц.******* нь 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******,*******д уурын зуухны машинистаар, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******,*******ийн т уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болох нь:   

Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/260 дугаартай архивын тодорхойлолт,

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн хуулбар,

Завхан аймгийн ******* сумын *******н үйлчилгээний төвөөс нээж, олгосон №403258 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх “1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр машинистаар авч ажиллуулав, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Уурын зуух цахилгаан станц эрчим хүчний үйлдвэрт шилжих болсонтой холбогдуулан машинестийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ******* эрчим хүчний салбарын уурын зуухны машинестаар авч ажиллуулав” гэх хэсэг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т “******* сум, Энхтайван нэгдэл, нормчин, 1988 он” гэх бичилт,   

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын  15-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 10, 12-т “Энхтайван нэгдэл, нормчин, мал аж ахуй 3 дугаар хэсэг” гэх бичилт,

Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн нэхэмжлэгчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай өргөдөл гаргагчийн мэдүүлэг болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахдаа хавсаргаж өгсөн баримтуудын хуулбарууд,

Нэхэмжлэгч Ц.Даваагомбын хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:   

Гэрч Ж.*******ийн өгсөн мэдүүлгийн: Ц.Даваагомбын эхнэр бид нар нэг үе байсан учраас би сайн мэдэж байна. Ц.******* нь 1989 оноос 1990 оны хооронд Завхан аймгийн ******* сумын ын уур зуухны машинистаар ажиллаж байсан. Би тэр үед би цэргийн албанаас орон нутгийн чөлөөгөөр сумдаа ирж байсан гэх хэсэг,

Гэрч В.гийн өгсөн мэдүүлгийн: Ц.******* нь 1989 онд Завхан аймгийн ******* сумын ахуй үйлчилгээний төвд малчнаар ажиллаж байсан. 1989 оны 4 сараас 1990 оны хооронд Завхан аймгийн ******* сумын ын уур зуухны машинистаар ажиллаж байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Даваагомбын ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.   

Нэхэмжлэгч Ц.Даваагомбыг Завхан аймгийн ******* сумын ахуй үйлчилгээний төв, Завхан аймгийн ******* сумын *******анд ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.     

Хоёр. Цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай шаардлагын талаар:

Нэхэмжлэгч *******гийн Даваагомбыг ийн ******* гэсэн нэрээр Ардийн армийн 186/209/ дугаар цэргийн ангид 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болох нь:

Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн цэргийн алба хаасан тухай лавлагаа,

Завхан аймгийн ******* сумын *******н үйлчилгээний төвөөс нээж, олгосон №403258 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх “1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ардийн армийн албанд нас бие тэнцсэн тул татагдав, 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Цэргийн албыг ардийн армийн 209 дүгээр ангид цэргийн алба гурван жилийн хугацаагаар хааж халагдав” гэх хэсэг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын       15-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 16-д “Цэргийн алба-хаасан”, 17-д “эх ийн *******” гэх бичилт,  

Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Завхан аймгийн ******* сумаас 1985 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, уг баримтад “цэргийн батлахын дугаар №592310, ийн *******, 1967.5.18 төрсөн, Завхан аймгийн ******* сумын харъяат, 1985 онд Цэцэн-Уул сумын 10 жилд 10 анги төгссөн, ам бүл 4, эцэг үгүй, эх *******, малчин, ах Ганболд жолооч, дүү нэг” гэх хэсэг,

Нэхэмжлэгч Ц.Даваагомбын хүсэлтээр нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:  

Гэрч Ж.*******ийн өгсөн мэдүүлгийн: Ц.Даваагомбын 1985 онд цэрэгт явахдаа надтай зөрч явсан санагдаад байна Даваагомбын ээжийг ******* гэдэг, өвөөгийнхөө нэрээр буруу бичигдсэн байх гэх хэсэг,

Гэрч Т.*******ын өгсөн мэдүүлгийн: Даваагомбыг ийн гал зээ гэдэг байсан, ээжийг нь ******* гэдэг гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч *******гийн Даваагомбыг ийн ******* гэсэн нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.  

Гурав. Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Ц.******* нь Завхан аймгийн ******* сумын *******,*******өөс нээж олгосон, №403258 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь:

Завхан аймгийн ******* сумын *******н үйлчилгээний төвөөс нээж, олгосон №403258 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх “1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр машинистаар авч ажиллуулав, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Уурын зуух цахилгаан станц эрчим хүчний үйлдвэрт шилжих болсонтой холбогдуулан машинестийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ******* эрчим хүчний салбарын уурын зуухны машинестаар авч ажиллуулав” гэх хэсэг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын       15-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 17-т “эх-ийн *******” гэх бичилт,  

Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Завхан аймгийн ******* сумаас 1985 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, уг баримтад “цэргийн батлахын дугаар №592310, ийн *******” гэх хэсэг,

Нэхэмжлэгч Ц.Даваагомбын хүсэлтээр нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:  

Гэрч Ж.*******ийн өгсөн мэдүүлгийн: Тухайн үеийн дарга нар өвөөгийнх нь нэрээр овоглон буруу бичсэн байх гэх хэсэг,

Гэрч Т.*******ын өгсөн мэдүүлгийн: Даваагомбыг ийн галын зээ гэдэг байсан, ээжийг нь ******* гэдэг гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар нэхэмжлэгч ийн ******* гэсэн нэрээр Завхан аймгийн ******* сумын *******,*******өөс нээж олгосон, №403258 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч *******гийн ******* мөн болохыг болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.  

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.  

Нэхэмжлэгч Ц.Даваагомбын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч овгийн *******гийн Даваагомбыг

- Завхан аймгийн ******* сумын *******,*******д 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны машинистаар,

- Завхан аймгийн ******* сумын *******,*******ийн т 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч овгийн *******гийн Даваагомбыг ийн ******* гэсэн нэрээр Ардийн армийн 186/209/ дугаар цэргийн ангид 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар ийн ******* гэсэн нэрээр Завхан аймгийн ******* сумын *******,*******өөс нээж олгосон, №403258 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч овгийн *******гийн ******* мөн болохыг болохыг тогтоосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

,

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ