| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2026/00495/И |
| Дугаар | 317/ШШ2026/00565 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 317/ШШ2026/00565
2026 03 19 317/ШШ2026/00565
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин байх ХББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****тоот хаягт оришн суух, М овогт Нн Мд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,284,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ХББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь нэхэмжлэгчийн SIGN гэх нэртэй цахим зээлийн аппликейшнд зээл авах хүсэлт ирүүлснийг хянан үзэж 2025-09-29-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээг талууд цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдсон, хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025-10-03-ны өдөр 1,000,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож, олгосон. Ингээд тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн байх тул шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.М би нэхэмжлэлийн шаардлага 1,284,449 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 642,224.5 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 642,224.5 төгрөгийг төлөх болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ХББСБ ХХК нь хариуцагч Н.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,284,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан 1,284,449 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 642,224.5 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 642,224.5 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,377 төгрөгийн тал хувь болох 17,688.5 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 17,688.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17,688.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ХББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Мд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,284,449 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 642,224.5 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 642,224.5 төгрөгийг барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,377 төгрөгийн тал хувь 17,688.5 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 17,688.5 төгрөгийг, хариуцагч Н.Мөөс улсын тэмдэгтийн хураамжид 17,688.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.М нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ