Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/326

 

2026             03             24                                                                     2026/ДШМ/326

 

 

 А.Д-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

өсвөр насны шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/2798 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч А.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2506056802358 дугаар эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

Ш- овгийн А-ын Д-, ......., урьд ял шийтгэлгүй, /РД: ЛА-/;

Өсвөр насны шүүгдэгч А.Д- нь 2025 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ............

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/2798 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч А.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Д-ын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл 105 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.БОЛОРТУЯА

 

                            ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

                             ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР