Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 317/ШШ2026/00690

 

 

 

 

 

 

2026 04 01 317/ШШ2026/00690

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ************ оршин суух, Б овогт Чгийн Г

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Ч.Г нь Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд бойны ажилчнаар 1980.10.16-наас 1983.01.02 хүртэл, мөн ХБТрестэд манаач, ажилчнаар 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тус тус ажилласан юм байна. Гэтэл бойны газрын нядлагч, гэдэс арилгагч, манаач зэрэг туслах ажлуудыг тасралтгүй гүйцэтгэж байсан боловч тухайн онуудад шилжүүлэн томилсон, чөлөөлсөн тушаалууд нь архиваас гараагүй учир ажиллаж байсан хугацаа нь баталгаажихгүй, хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн зэрэг шалтгаанаар өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд Ч.Гыг Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд бойны ажилчинаар 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 02-ныг хүртэл, мөн Трестэд манаач, бойны ажилчнаар 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө γγ гэв.

2.Хэрэгт дараах нотлох баримт цугларсан. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 25/11 дугаартай зөвлөмжийн хуудас /хх-3/, Төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-4/, Батлан хамгаалах яамны 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/521 тоот Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа /хх-5/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-6/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр Улирлын түр ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-7/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 107 дугаар Бойны ажилд түр томилох тухай тушаал /хх-8/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 140 дугаар Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, хавсралтын хамт /хх 9-11/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 89 дугаар Ажилд түр томилох тухай тушаал /хх-12/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны 153 дугаартай Бой нядалгааны газарт түр ажилчид авч ажиллуулах тухай тушаал /хх-13/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 178 дугаар Ажлаас чөлөөлөх тушаал /хх-14/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаар Бой нядалгааны ажилд түр ажилчид түр томилох тухай тушаал /хх 15/, Төв аймгийн аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 144 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралтын хамт /хх 16-17/, Төв аймгийн аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

2.2.Шүүхээс гэрч Ц.Мын иргэний үнэмлэхийн болон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Зуунмод сумын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар 1982 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, хавсралт, Төв аймгийн Зуунмод сумын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар Худалдааны байгууллага газрын ажилчдад мэргэжлийн ур чадварын болон хөдөлмөрийн өндөр амжилтаар нэмэгдэл олгох тухай тушаал, гэрчээр асуусан тэмдэглэл /хх 27-34/, Төв аймгийн архивын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар албан бичгээр ирүүлсэн Ч.Гын цалингийн түүвэр /хх 35-36/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-37/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр Улирлын түр ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-38/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 107 дугаар Бойны ажилд түр томилох тухай тушаал /хх107/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 140 дугаар Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, хавсралтын хамт /хх 40-42/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 89 дугаар Ажилд түр томилох тухай тушаал /хх-43/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны 153 дугаартай Бой нядалгааны газарт түр ажилчид авч ажиллуулах тухай тушаал /хх 44/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 27-ны 178 дугаар Ажлаас чөлөөлөх тушаал /хх 45/, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаар Бой нядалгааны ажилд түр ажилчид түр томилох тухай тушаал /хх 46/, Төв аймгийн аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 144 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралтын хамт /хх 47-48/, Төв аймгийн аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-49/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Ч.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасанд нийцсэн байна.

3.Нэхэмжлэгч Ч.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй гэж үзэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.14 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ч.Гын нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

4.Хэрэгт ач холбогдолтой дараах баримтууд авагдсан. Үүнд:

4.1. Төв аймгийн Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалд 1...Чгийн Гыг 10-р сарын 16-наас баас зөөгчөөр.. ажилуулсугай гэх /хх 6/

4.2. Төв аймгийн Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1981 оны 02 дугар сарын 1-ний өдрийн 11 дүгээр Улирлын түр ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд 1...Ч.Г нарыг 1-р сарын 1-ээр тасалбар болгон тус тус ажлаас чөлөөлсүгэй гэх /хх 7/,

4.3. Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 107 дугаар Бойны ажилд түр томилох тухай тушаалд 1...Г нарыг 11-р сарын 12-ноос эхлэн эвэр авагчаар... тус тус түр ажиллуулсугай гэх /хх 8/,

4.4. Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 140 дугаар Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалд: 1.Зуунмод хотын хөдөлмөрчдийн хэрэгцээний мал нядалгааны ажил дууссан тул түр ажиллаж байсан хүмүүсийг 12 сарын 16-наар тасалбар болгон хавсралт нэрсээр тус тусын ажлаас чөлөөлж, аймгийн хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй. Хавсралтын...45.Г...гэх /хх 9-11/,

4.5. Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 89 дугаар Ажилд түр томилох тухай тушаалд 1. Горихын пионерын зусланд түр хугацагаар бой хийх болсон тул бойны манаач Сундуйг 8-р сарын 07-ноос тоо бүртгэгчээр, манаач Сундуйн оронд 8-р сарын 07-ноос Гыг манаачаар тус тус ажиллуулсугай... гэх /хх 12/,

4.6. Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай Бой нядалгааны газарт түр ажилчид авч ажиллуулах тухай тушаалд 1.Зуунмод хотын хөдөлмөрчдийн хэрэгцээнд бэлтгэх мал нядалгааны ажилд 1987-09-23-аас дараах нэр бүхий хүмүүсийг түр авч ажиллуулсугай...4. Г нядлагчаар...гэх /хх 13/,

4.7. Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 178 дугаар Ажлаас чөлөөлөх тушаалд: 1.Зуунмод хотын хөдөлмөрчдийн хэрэгцээнд бэлтгэх мал нядалгааны ажилд ажиллаж байсан дараах нэр бүхий хүмүүсийн гэрээт хугацаа дууссан тул 12-20-оос чөлөөлсүгэй. Үүнд:...17.Г...гэх /хх 14/

4.8. Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаар Бой нядалгааны ажилд түр ажилчид түр томилох тухай тушаалд: 1. Зуунмод хотын хөдөлмөрчдийн хэрэгцээнд бэлтгэх мал нядалгааны ажилд дараах хүмүүсийг түр авч ажиллуулсугай ...27. Г мах зөөгч...гэх /хх 15/,

4.9. Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 144 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалд: 1.Зуунмод хотын хөдөлмөрчдийн хүнсний хэрэгцээнд бэлтгэх мал нядалгааны ажилд авч ажиллуулсан дараах нэр бүхий хүмүүсийг 1988-12-31-р тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй, ...144-р тушаалын хавсралтын ...26.Г...гэх /хх 16-17/,

4.10. Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалд: 1...Ч.Гыг 1990-10-15 наас ...үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж тус тус бичигдсэн байна./хх 18/

5. Гэрч Ц.Мын өгсөн мэдүүлэгт: Би 1969 онд Төв аймгийн Зуунмод сумын Худалдаа бэлтгэлийн ангид ногоо ялгагчаар ажилд орж байсан. 1979 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Худалдаа бэлтгэлийн ангийн трестэд бойны ажилтнаар тасралтгүй ажиллаж, мах зөөж 1992 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл ажилласан. Ч.Г нь 1980 онд Худалдаа бэлтгэлийн ангийн трестэд бойн дээр ажиллаад нойтон мах, хөлдүү мөх зөөж байгаад 1983 оны 06 дугаар сард цэрэгт явсан. 1986 онд цэргээс халагдаж ирээд эргээд Худалдаа бэлтгэлийн ангийн бойн дээр нядалгаан дээр ажиллаад 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл мал нядалгаан дээр ажиллаж байсан. Г гэдэг нэртэй нэг л хүн ажиллаж байсан. гэжээ. /хх 28-34/

6. Шүүх, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, хэргийн үйл баримтыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлээд, нэхэмжлэгч **** регистрийн дугаартай, Б овогт Чгийн Гыг Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бойны газрын баас зөөгчөөр, мөн 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1983 оны 10, 11 дүгээр саруудад тус тус бойны газарт эвэр авагчаар, мөн Худалдаа бэлтгэлийн трестэд 1986 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд манаач, мал нядлагч, мах зөөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь хуульд заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **** регистрийн дугаартай, Б овогт Чгийн Гыг Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бойны газрын баас зөөгчөөр, мөн 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1983 оны 10, 11 дүгээр саруудад тус тус бойны газарт эвэр авагчаар, мөн Худалдаа бэлтгэлийн трестэд 1986 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд манаач, мал нядлагч, мах зөөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлйн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ