2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2026/04185

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 20 191/ШШ2026/04185

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч :  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,

 

204,251,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч М.*******ы нэхэмжлэлийн үндэслэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******гийн тайлбарын агуулга:

М.******* би 2023.08.04 өдөр "******* *******" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн маркын том оврын хүнд даацын чиргүүлтэй авто машинаар аймагт хил орчмын нүүрс тээвэр, Таван толгой төмөр замын ажилд ачаа тээврийн ажил хийж гүйцэтгэсэн.

Дээрх ажлын хөлс, тээврийн зардлыг ******* *******" ХХК нь өгөхгүй удааж, янз бүрийн шалтаг тоочсоор өдийг хүрлээ.

"******* *******" ХХК-ийн захирал Ж. болон менежер Ж. нартай байнга утсаар ярьж оффис дээр нь очиж уулздаг, мөнгөө шаардаж байсан, тэгэхэд удахгүй мөнгө орж ирэхээр өгнө, манайх мөнгөгүй байна гэсээр өгөхгүй өдий хүрсэн.

Анх 2023 оны 08 сарын 04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан, цаашид 2 жилийн хугацаатай сунгаж явахаар тохирч , , улсын дугаартай машиныг шилжүүлэхээр тохирсон.

******* Транспорт ХХК нь 2025.01.02-ны өдөр намайг түрээсийн гэрээ байгуулахыг шаардсан, энэ нь хувь хүн рүү мөнгө шилжүүлж болохгүй байгаа учир хамтран ажиллах гэрээгээ түрээсийн гэрээ болгоод, машиныг өөрийнхөө компанийн нэр дээр шилжүүлж өгөх шаардлага тавьсны үндсэн дээр түрээсийн гэрээг өөрийн 100 хувь хувьцааг эзэмшдэг ХХК-ийн нэрээр байгуулсан.

Ингээд талууд 2023.08.04-ний өдрийн гэрээ, 2025.01.02-ны өдрийн гэрээг дүгнээд 2024.04.01-2025.06.30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн бичилтээр тулгаж үзсэн. Уг тооцооны үлдэгдлийн баталгаагаар ******* Транспорт ХХК нь автомашин түрээсийн төлбөрт чиглэлд 86,271,803.63 төгрөг, чиглэлд 122,980,099.95 төгрөг, нийт 209,251,903.58 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулсан. Уг 209,251,903.58 төгрөгийг ******* Транспорт ХХК нь 2025 оны 8-12 сарын хооронд хувааж төлөхөөр тохиролцсон. Гэвч тэрээр энэ хугацаанд 5,000,000 төгрөгийг М.*******ы дансанд шилжүүлсэн, үлдэх төлбөрийг төлөөгүй өдий хүрсэн.

Уг тооцооны үлдэгдлийн баталгаанд ******* Транспорт ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан, нягтлан бодогч Б. гарын үсэг зурсан, ХХК М.******* гарын үсэг зурсан. Уг компани нь М.*******ы өөрийн үүсгэн байгуулсан компани, тэрээр өөрөө гүйцэтгэх захирлаар ажилладаг.

******* Транспорт ХХК нь түрээсийн гэрээг заавал компанитай байгуулна гэсэн шаардлага тавьсан болохоор ХХК-ийн нэр дээр дахин гэрээгээ шинэчлэн байгуулсан.

Дээрх тооцоо нийлсэн актаар 209,251,903 төгрөг гэсэн акт үйлдсэнээс хойш 2025 оны 8 сард 5,000,000 төгрөгийг М.*******ы дансанд төлсөн, үүнээс хойш дахин төлбөр төлөөгүй бөгөөд шилжүүлсэн гэх төлбөр нь тооцоо нийлэхээс өмнөх хугацааны төлбөр байдаг. Эдгээр шилжүүлсэн гэх төлбөрийг тооцооноос хасч тооцсон.

Хариуцагч компанийн зүгээс түрээсийн гэрээ байгуулахдаа машинуудаа манай компанийн нэр дээр шилжүүлж өг гэсний дагуу шилжүүлсэн, тээврийн хэрэгслийг М.******* өөрөө жолооддог байсан. Ингээд нэг тээврийн хэрэгслийг ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн, нөгөө тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан болохоор шилжүүлж өгөх боломжгүй байсан.

Тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэний дараа тээврийн хэрэгслийг буцаагаад М.******* өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авсан.

Иймд авто машинаар тээвэр хийсэн зардал, төлбөр болох нийт 204,251,903 төгрөгийг ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн татгалзлын үндэслэл, түүний агуулга:

М.******* нэхэмжлэлтэй, иргэний хэрэг дээр ******* ******* ХХК нь хариуцагчаар оролцож буй бөгөөд дараах шалтгаануудын улмаас тооцоог дахин сайтар нягталж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч талын нотлох баримт болгон өгсөн " Тооцоо нийлсэн акт" нь 2025 оны 06-р сарын 30-ны байдлаар хийгдсэн байх бөгөөд тооцоо нийлсэн ня-бо Б. нь 2025 оны 03-р сарын 9-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Мөн уг тооцоо нийлсэн актад дурдагдсан мөнгөн дүнгийн задаргааг бүрэн ирүүлээгүй.

2. М.******* нь өөрийн эзэмшлийн " " ХХК-аар 2024 оны 01-р сарын 02-ны өдөр тоот гэрээг хийснээр өмнөх буюу иргэн М.*******тай хийсэн 2023 оны 08-р сарын 04-ний өдрийн № тоот хамтран ажиллах гэрээ нь хүчингүй болсон.

3. Мөн манай компанийн зүгээс 2023 оны 9-р сарын 27-ноос эхлэн гэрээнд дурдагдсан суутгалуудыг тооцож, доорх байдлаар нийт 164,681,866.24 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн байна.

9/27/2023 М.******* 16,980,092.50 Хаан банк

10/16/2023 М. ******* 23,344,971.20 Хаан банк

1/20/2024 М. ******* 39,255,810.00 Хаан банк

4/11/2024 20,000,000.00 Хаан банк

4/18/2024 4,721,786.70 Хаан банк

5/22/2024 19,165,565.84 Голомт банк

6/25/2024 10,000,000.00 Голомт банк

6/11/2024 3,152,055.00 Голомт банк

11/14/2024 13,061,585.00 ХХБ Төгрөг

2/27/2025 М.******* 10,000,000.00 Хаан банк Захирал хувь данс/ Үүнийг нэхэмжлэгч тал нотлох баримтад дурдсан/

2025-8 сард М.******* 5,000,000.00

4. Талуудын хооронд 2024, 2025 онд хийгдсэн Гэрээний 3-р бүлэг түрээслэгчийн эрх, үүрэг/-ийн 3.2.7-д Түрээслүүлэгч тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажаагүй тохиолдолд гэрээний төлбөрийг шилжүүлэхгүй байх эрхтэй гэж заасан байгаа хэдий ч нотлох баримтад хавсаргасан тооцоо нийлсэн актаас өөр тооцоо нийлсэн баримт байхгүй байна.

Иймээс хоёр тал сууж тооцоо нийлэх шаардлагатай гэж үзэж байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэжээ. /хх 66-67/

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.*******аас 2025.07.04-ний өдөр А.*******д олгосон итгэмжлэл, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн № дугаар Хамтран ажиллах гэрээний хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № дугаартай Түрээсийн гэрээний хуулбар, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, техникийн тодорхойлолт, тооцооны үлдэгдлийн баталгаа, авах авлагын хүснэгт, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 1-14, 75-79/,

5б. Хариуцагчаас ирүүлсэн: ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-иас 2025.10.09-ний өдөр Ж.т олгосон итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн 2025.11.12-ны өдрийн Тайлбар хүргүүлэх нь гэх албан бичиг, түүнд хавсаргасан хариу тайлбарын хуулбар /хх 17-18, 24, 66-67/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 204,251,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч нь ... талуудын хооронд анх 2023.08.04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан, төлбөрийг хувь хүний дансанд шилжүүлэх боломжгүй учир компанийн нэрээр түрээсийн гэрээ байгуулахыг шаардсан учир өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг ХХК-ийн нэрээр 2025.01.02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн, талууд гэрээг 2025.06.30-ны өдөр дүгнэж, 209,251,903.58 төгрөгийн үлдэгдэлтэй болох талаар баримт үйлдсэн, ийнхүү тооцоо нийлснээс хойш нэхэмжлэгчийн дансанд 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй тул шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

4. Хариуцагч нь ... тооцоо нийлсэн актад дурдагдсан мөнгөн дүнгийн задаргааг бүрэн ирүүлээгүй, " " ХХК-тай гэрээ байгуулснаар өмнөх гэрээ дуусгавар болсон, тооцоо нийлснээс өөр баримтгүй гэж маргажээ.

 

5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5а. Нэхэмжлэгч М.******* болон хариуцагч ******* Транспорт ХХК-ийн хооронд 2023 оны 08 сарын 04-ний өдөр № тоот хамтран ажиллах гэрээ байгуулагдсан,

Уг гэрээгээр М.******* нь /чирэгч толгой/, , улсын дугаартай 1 тээврийн хэрэгслийг шилжүүлэх,

******* Транспорт ХХК нь нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийг ажлаар хангах, нүүрс ачуулах, зөөх, буулгах, тээвэрлэлтийн ажлыг хариуцах, гэрээнд заасны дагуу орлогоо хуваахаар харилцан тохиролцсон байна./хх 4-5/

 

Үүний дараа 2025 оны 01 сарын 02-ны өдөр ХХК болон ******* Транспорт ХХК-ийн хооронд № тоот түрээсийн гэрээ байгуулж, ХХК нь М.*******ы өмчлөлийн, улсын дугаартай чирэгч, 0674 улсын дугаартай чиргүүл, чиргүүл, Ашид капитал ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, улсын дугаартай чирэгч, чиргүүлийг түрээслүүлэх, эдгээр тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх,

******* ******* ХХК нь түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцож, гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн. /хх 6-8, 10-12/

 

5б. Талууд 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзээд ******* ******* ХХК нь авто тээврийн түрээсийн төлбөр / чиглэлд 86,271,803.63, Цагаан хад чиглэлд 122,980,099.95/ болох нийт 209,251,903.58 төгрөг өртэй гарсныг харилцан баталсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдсэн. /хх 13/

 

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан.

 

6а. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэх хийж гүйцэтгэхийн тулд хариуцагчид түрээслүүлсэн, ингэхдээ тухайн тээврийн хэрэгслийг түүний өмчлөлд шилжүүлэн бүртгүүлж тээвэрлэлтийг гүйцэтгэсэн, хариуцагч нь түрээсийн зүйлийг нүүрс тээвэрлэх ажлаар хангах, ингэснээр төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна.

 

7. Хэрэгт, нэхэмжлэгчээс ирүүлсэн, ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас авагдсан, тухайн хуулийн этгээдийн хувьцааг М.******* дангаар эзэмшдэг, тэрээр тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг болох нь тогтоогдож байна. /хх 75-76/

 

7а. Талууд 2025.06.30-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, тооцоо нийлснээс хойших хугацаанд ******* ******* ХХК нь 2025 оны 08 сарын 29-ний өдөр М.*******д 5,000,000 төгрөг шилжүүлсэн байх ба хариуцагчийн хариу тайлбарт дурдсан төлбөрийг тооцоо нийлэхээс өмнөх хугацаанд төлсөн, ийнхүү талууд тооцоо нийлснээр М.******* нь түрээсийн зүйл болох тээврийн хэрэгслийг буцааж өөрийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлжээ.

 

7б. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, талууд гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн, ийнхүү тооцоо нийлснээр хариуцагч нь 209,251,903,58 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан, уг баримтад талууд гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан байх ба ийнхүү тооцоо нийлснээс хойш хариуцагч нь 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөр болох 204,251,903 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

7в. Хариуцагч нь тооцоо нийлснээс өөр баримт байхгүй гэх боловч өөрийн татгалзлыг баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

8. Иймд хариуцагч ******* ******* ХХК-иас 204,251,903 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгох нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,179,210 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,179,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд ******* ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав. /хх 66-67/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 204,251,903 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,179,210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,179,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ