2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2026/04332

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 2

 

 

191/ШШ2026/04332

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:У*******/-д холбогдох,

 

Эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн дугаар хороо /одоо дүгээр хороо/, дүгээр гудамж, тоот хаягт байршилтай, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 40, мкв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 202 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 202 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Д.******* нь Баянзүрх дүүргийн -р хороо ын -р гудамжны 4А тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай газар, мен тус газар дээрх улсын бүртгэлийн Ү- дугаартай 40. м.кв талбайтай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч билээ. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаан дээр хороо нь гэж байгаа боловч сүүлд хуваагдаж одоо дүгээр хороо болсон. Дээрх хөрөнгийг бид тухайн үед 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан юм.

Дээрх хашаа байшинд нөхөр болон гурван хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг байсан бөгөөд нөхөр Э. 201 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан. Ингээд 2019 онд Б. танилцан жирэмсэн болж 2020 онд бага хүү Ц. төрсөн юм.

Энэ газар болон байшиндаа 2023 оны 4 сар хүртэл амьдарч байгаад Солонгос улс руу ажил хийхээр яваад 202 оны 02 сард буцаж ирэхэд талийгаач нөхрийн дүү Б.******* нүүн орж амьдарч байхад нь түүнд өөрийн хашаа байшинд өөрийн хүүхдүүдийн хамт амьдрах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлж, хашаа байшинг чөлөөлж өгөхийг шаардсан.

Гэвч Б.******* нь манай ахын хөрөнгө бол бид нарын хөрөнгө, төрсөн ахынхаа гэрт байгаа, энэ хөрөнгө чамд хамаагүй гээд чөлөөлж өгөхгүй өдий хүрсэн. Ингээд аргагүй хүүхдүүдээ сургуульд суралцуулахын тулд Сонгинохайрхан дүүргийн -р сургуульд оруулсан бөгөөд одоогийн байдлаар хүүхдүүдтэйгээ хамт төрсөн ахынхаа гэрт айлд амьдарцгааж байна.

Д.*******г Солонгос улсад ажиллахаар 2023 оны 04 сард явснаас хойш 2 сарын дараа буюу 2023 оны 06 дугаар сард нас барсан нөхрийнх нь ээж болон дүү нар нөхөр, хүүхдүүдийг хөөж гаргаад амьдрах болсон.

Хадам ээж Д. нь "энэ хөрөнгө миний нас барсан хүүгийн хөрөнгө байсан учраас бидний өмч хөрөнгө, чамд хамаагүй, чи юутай ирсэн гуйлгачин бэ, янхан" гэх мэтээр хэл амаар доромжилж гэрийн босго алхаад үзээрэй гэх мэтээр айлган сүрдүүлж дарамталсаар өдийг хүрсэн билээ.

Аргагүйн эрхэнд ахындаа Сонгинохайрхан дүүрэгт амьдрах болсон учраас хүүхдүүдээ сургуульд нь холоос хүргэж өгөх боломжгүйд хүрч сургууль завсардуулахгүйн тулд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо руу хаягаа шилжүүлж, хүүхдүүдээ дугаар сургуульд оруулсан. Хаяг шилжүүлэх болсон шалтгаан нь хүүхдүүдийг сургуульд хамруулахын тулд эцэг эх нь заавал тус сургуулийн харъяа хорооны оршин суугч байх ёстой гэсэн шаардлагын дагуу шилжүүлсэн юм.

Цаашид хэдийгээр төрсөн ахынх ч гэсэн айлд дөрвөн хүүхдийнхээ хамт удаан амьдрах боломжгүй тул Б.*******ыг хашаа байшин суллаж өгөхийг шаардахад "бидний хөрөнгө тул өмчлөх эрхийг шилжүүлэн өг гэсэн хууль бус шаардлага тавьж, орон гэрт минь амьдарсаар байна.

Түүнийг тухайн хашаа байшин, газарт амьдруулах талаар огт ярилцаж тохиролцоогүй, тэрээр Д.*******г Монгол улсад байхгүй, эзгүй байх үед нь тухайн газар, байшинд орж амьдарсан мөртлөө одоо суллаж өгөхгүй байна.

Хариуцагч Б.******* нь тухайн хашаа байшинг өмчлөх эрхтэй гэдгийг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй, түүнтэй уг хашаа байшинг өмчлөх, эзэмших ашиглах талаар хийсэн гэрээ хэлцэл байхгүй, өөрөөр хэлбэл түүний эзэмшил хууль ёсны гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд  тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 40. мкв талбайтай хувийн сууцыг ******* *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн Д.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах" хэргийн оролцогчийн үүргээ огт биелүүлээгүй, үнэнд үндэслэгдээгүй болохыг дараах байдлаар тайлбарлая.

Уг хөрөнгө нь хуулийн дагуу Д.*******гийн өмчлөлийн хөрөнгө мэтээр харагдаж байгаа боловч анх хашаа байшин худалдаж авах төлбөрийг Б.*******ын гэр бүлээс гаргасан.

Үүнд: 1...дээрх хөрөнгийг бид тухайн үед 2,000,000 төгрөгөөр худалдан авч байсан юм хэмээн бичжээ. Үнэндээ бол миний төрсөн эгч ******* нь Д.*******гийн 3 хүүхдийн эцэг болох талийгаач т 28,000,000 /хорин найман сая/ төгрөг зээлдүүлсэн бөгөөд энэ мөнгөөр өмнөх өмчлөгч н. худалдан авсан. Одоогоор зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл талийгаач Э. болон түүний эхнэр Д.******* нар нь зээлж авсан 28,000,000 /хорин найман сая/ төгрөг, түүний хүүг огт төлөөгүй өнөөдрийг хүрч байна.

Зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн.

2....миний бие үр хүүхдүүдээ тэжээхийн тулд БНСУ-д ажил хийж мөнгө олохын тулд 2023 оны 04 дүгээр сард явсан ба 202 оны 02 дугаар сард буцаж ирсэн, БНСУ-д ажиллахаар явахад Б.Лхасүрэн нь дөрвөн хүүхдийн хамт үлдсэн юм хэмээн бичжээ. Энэ нь огт худал бөгөөд нэхэмжлэгч Д.*******г БНСУ явсан хойно 3., 3., З. нарыг талийгаач Э.ын ээж Д. асран хамгаалж, харгалзан дэмжиж, сургуульд суралцуулж, хүүгийн минь мах цусны тасархай хэмээн хайр, халамж, эд зүйл, хувцас хунар зэрэг юугаар ч дутаахгүйгээр өсгөн хүмүүжүүлж байсан. Үүнийг маш олон үндэслэлээр нотолж болно.

3... гэтэл намайг явснаас хойш 2 сарын дараа буюу 2023 оны 06 дугаар сард нас барсан нөхрийн маань ээж болон дүү зэрэг хүмүүс гэрт очиж нөхөр хүүхдүүдийг минь хөөж гаргасан хэмээн бичжээ. Бид хэн нэгний амьдарч байсан гэр оронд хууль бусаар нэвтрэн орж тэнд үргэлжлүүлэн амьдрах ёс зүйгүй хүмүүс биш бөгөөд ийм зүйл болоогүй болохыг хажуу хашааны хүн бүр гэрчлэх болно.

4....хадам ээж Д. нь "энэ хөрөнгө миний нас барсан хүүгийн хөрөнгө байсан учраас бидний өмч хөрөнгө, чамд хамаагүй, чи юутай ирсэн гуйлгачин бэ, янхан" гэх мэтээр хэл амаар доромжилж гэрийн босго алхаад үзээрэй гэсэн гэж бичжээ. Энэ мөн худал зүйл бөгөөд тэрээр хүүтэй минь гэр бүл болсон цагаас нь эхлэн Д.*******г өөрийн охин мэт хайрлаж, бусдаас хамгаалж өдий хүрсэн болно.

Гэтэл тэрээр хүүхдүүдийг хөөсөн, хууль бусаар эзэмшиж байгаа гэх боловч Д.******* нь 4 дөх нөхөртэйгөө хамт амьдарч байсан бөгөөд талийгаач нь гэр бүлийн гадуурх харилцаа, үүнээс үүссэн маргаанаас болж бусдад зодуулан амь насаа алдсан байдаг. Д.******* нь талийгаачийн ээж, өөрийн хүүхдүүд, Б.*******, н. нартай хамт амьдарч байсан, тэгээд Солонгосоос ирчихээд та нарын мөнгөөр худалдаж авсан хашаа байшин учраас шилжүүлж өгнө гэж хэлсэн.

Хүүхдүүдийг гадуурхсан, дарамтанд амьдруулж байсан гэж байгаа боловч Д.*******гийн төрсөн эцэг нь хамт хашаа байшинд амьдарч байсан, тэрээр ял эдэлж байсан хүн гэсэн болохоор хүүхдүүдийг харин ч асар их дарамтанд байлгадаг байсан, хүүхдүүд түүнээс их айдаг байсан гэж Б.******* хэлж байсан.

Хашаа байшин худалдаж авахаар 28,000,000 төгрөгийг н.Отгонболд гэдэг хүн өгсөн байдгийг нотлох зорилгоор хүсэлт гаргасныг шүүх хангаагүй гэдгийг хэлмээр байна. Үнэн хэрэгтээ Д.*******гээс хашаа байшинг худалдаж авахад нэг ч төгрөг гаргаагүй байтал хашаа байшин түүний өмчлөлд шилжиж очсон байгаа юм. Үүнээс үзэхэд тэрээр ямар ч хөрөнгө гаргаагүй байхад түүний өмчлөлд хашаа байшин шилжиж очсоноор үндэслэлгүй хөрөнгөжиж байна.

Иймд Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, З., З., З. нарын төрсний гэрчилгээний хуулбар, Э., Д.******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.ыг 201 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар, Д.*******гээс 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ч.д олгосон итгэмжлэл /хх 1-10, 22/,

3б.Хариуцагчаас ирүүлсэн: Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, Б.*******аас 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Э.д олгосон итгэмжлэл/ хх 13, 21, 83/,

3в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн тоот хаягт байрлах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газрын зориулалттай эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа болон хувийн хэргийн хуулбар /хх 43-81/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан

Эрхийн улсын бүртгэлийн тоот хаягт байшилтай, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 40, мкв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... нөхөр болон гурван хүүхдийн хамт 2,000,000 төгрөгөөр худалдан авсан, нөхөр нас барсан тул 3 хүүхдийн хамт өмчлөх болсон, 2023 оны 4 сард гадаадад ажиллахаар явснаас хойш хариуцагч нь өөрийн хөрөнгө хэмээн хууль бусаар эзэмшиж байгаа тул шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... төрсөн эгч Б.ас зээлдүүлсэн 28,000,000 төгрөгөөр өмнөх өмчлөгчөөс худалдан авсан, зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч ах Э. болон түүний эхнэр Д.******* нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй мөртлөө нэхэмжлэгч нь эдгээр хөрөнгөний өмчлөгчөөр бүртгүүлж, хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж маргажээ.

 

. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болгож, Эрхийн улсын бүртгэлийн тоот хаягт байршилтай, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 40, мкв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд бүртгэлтэй талаарх лавлагааг ирүүлсэн. /хх 4/

 

а. Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаанд дээрх газрын тухайд 2018 оны 03 сарын 14-ний өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн, үндэслэл өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх, өмчлөгчийн тоо 4, хувийн сууцны тухайд 2018 оны 03 сарын 21-ний өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн, үндэслэл-Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх, өмчлөгчийн тоо 4 гэж бүртгэгдсэн болох нь тусгагдсан.

 

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6а. 2014 оны 04 сарын 14-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн  тоот хаягт байршилтай, 186474093333 нэгж талбарын дугаартай, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Дагвын Отгонболдыг бүртгэж, түүнд тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон,

2014 оны 0 сарын 0-ны өдөр Д.Отгонболд нь дээрх газрыг ,000,000 төгрөгөөр худалдах, Э. нь төлбөр төлөхөөр тохиролцсон Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний 2-т төлбөрийг 2014 оны 0 сарын 0-ны өдөр төлж барагдуулсан байх, 3-т тооцоогүй гэж тусгагдсан,

Дээрх гэрээний үндсэн дээр газрын өмчлөгчөөр Э.ыг бүртгэж, түүнд тоот гэрчилгээ олгогдсон, Э. болон Д.******* нар 2008.12.17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба Э. 201 оны 09 сарын 10-ны өдөр нас барсан учир уг газрыг өвлөх эрхийн №07 тоот гэрчилгээг 2018 оны 03 сарын 14-ний өдөр Д.*******д олгогдсон,

Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 2018 оны 03 сарын 14-ний өдөр газрын өмчлөгчөөр Д.*******, З., З., З. нарыг бүртгэж, 00001427 тоот эрхийн гэрчилгээ олгогдсон,

Дээрх газрын хаяг давхацсан гэх Д.*******гийн хүсэлтийн дагуу 2018 оны 03 сарын 20-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн,  мкв газрын өмчлөгчөөр Д.*******, З., З., З. нарыг бүртгэж, 000014 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /хх 3-81/

 

Үүнээс үзэхэд маргаж буй газрын өмчлөгч нь 2014.04.14-ний өдөр Д.Отгонболд байсан, тэрээр 2014.0.0-ны өдөр Э.тай байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр ,000,000 төгрөгөөр өмчлөх эрхээ шилжүүлсэн, газрыг өмчлөгч Э. 201.09.10-ны өдөр нас барсан, Э. болон Д.******* нар гэрлэлтээ бүртгүүлсэн хууль 2018.03.14-ний өдөр Д.*******д өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, үүний үндсэн дээр тэрээр 3 хүүхдийн хамт газар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, үүнээс хойших хугацаанд хаягийн өөрчлөлт хийгдсэн, өмчлөгч өөрчлөгдөөгүй болох нь тогтоогдож байна.

 

6б. Мөн хаягт байрлах, 40, мкв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.******* нь хүү З., хүү З., охин З. нарын хамт өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх хүсэлтийг гаргасан, үүний үндсэн дээр тэдэнд Эрхийн улсын бүртгэлийн  мкв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000647819 тоот гэрчилгээг 2018 оны 03 сарын 16-ны өдөр олгожээ. /хх 44-2/

 

6в. Дээр дурдсан өмчлөх эрх бүртгэсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.******* болон З., З., З. нарыг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.1-т тус тус зааснаар Нийслэлийн тоот хаягт байршилтай, 700 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, уг хаягт байршилтай, 40, мкв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ.

 

7. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус заасан.

 

7а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.******* нь маргаж буй газар, хувийн сууцыг өөрийн болон бусдын хөрөнгөөр, тодруулбал 28,000,000 төгрөгөөр худалдан авсан гэдэг нь, эсхүл өв залгамжлалын үндсэн дээр өмчлөх эрхтэй гэдэг нь тус тус тогтоогдсонгүй гэж үзэв.

 

7б. Тодруулбал, хариуцагч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүй олж авч хөрөнгөжсөн гэх татгалзлаа баримтаар нотлоогүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Энэхүү зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь шаардах эрх бүхий этгээд нь хөрөнгийн өмчлөгч байх, тухайн хөрөнгийг эзэмшиж буй этгээд нь эзэмших эрхгүй байх явдал юм.

 

8а. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.******* нь Эрхийн улсын бүртгэлийн  тоот хаягт байршилтай, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 40, мкв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хүүхдүүд болох З., З., З. нарын хамт өмчилдөг болох нь тогтоогдож байх ба хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу тухайн хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй байх тул уг эзэмшил хуульд заасны дагуу үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

 

9. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасан.

 

9а. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.*******, З., З., З. нар болох нь тогтоогдож байх тул тэдний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн тоот хаягт байршилтай, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 40, мкв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

10. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг, улсын орлогоос 142,0 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,90 төгрөгөөс үлдэх 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******, З., З., З. нарын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн тоот хаягт байршилтай, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 40, мкв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг, улсын орлогоос 142,0 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,90 төгрөгөөс үлдэх 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119., 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ