| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 155/2024/00755/И |
| Дугаар | 320/ШШ2026/00580 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 320/ШШ2026/00580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар л***** овогт Т******* ын Б****** , Ш******** овогт З***** ын Н********** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.В******* эх З.Н********** ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.В******* г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Т.Б****** гээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлд тус тус зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч З.Н********** болон хүү Б.В******* нарт Хөвсгөл аймгийн Б****** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дээр байрлах 5х5 харьцаатай дүнзэн өвлийн байшин, ХӨМ **-*** улсын дугаартай суудлын автомашин, дундын өмчлөлийн мал хөрөнгөөс ногдох хэсгийн үнэ болон талуудын өр төлбөрийг суутган тооцсон үлдэгдэл болох 45,973,333 төгрөгийг хариуцагч Т.Б****** гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч З.Н********** , хүү Б.В******* нарт олгож, хариуцагч Т.Б****** д Хөвсгөл аймгийн Б****** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дээр байрлалтай өвөлжөөний хашаа, иж бүрэн 5 ханатай гэр, мотоцикль, ХӨҮ **-** улсын дугаартай пронтер загварын тээврийн хэрэгсэл, 2,700,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны азарга, 6,120,000 төгрөгийн үнэлгээ бүхий 9 тооны 2023 оны төл буюу даага, 4,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 тооны шүдлэн насны үрээ, 6,840,000 төгрөгийн үнэлгээ бүхий 6 тооны нас гүйцсэн морь, 7,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 тооны гүү, 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны бух, 2,500,000 төгрөгийн үнэлгээ 5 тооны бяруу, 7,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий 6 тооны шүдлэн насны үхэр, 5,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 тооны үнээ, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны тугал, 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны хуц, 3,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 15 тооны эр хонь , 10,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 70 тооны эм хонь, 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 20 тооны хурга, 250,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны ухна, 7,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 70 тооны эм ямаа, 12,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 80 тооны эр ямаа зэргийг хариуцагч Т.Б****** д тус тус үлдээж, хариуцагч Т.Б****** гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч З.Н********** т холбогдох 5,193,544.5 төгрөгийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн төлбөрөөс суутган тооцсон тул сөрөг нэхэмжлэлийн үлдэх 5,193,544.5 төгрөгийг, нэхэмжлэгч З.Н********** ийн нэхэмжлэлийн шаардлагаас Б.Н****** , Б.И****** нарт ногдох хэсэг болон Пронтер загварын автомашиныг гаргуулах тухай үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 320/ШЗ2025/04369 дугаар шүүгчийн захирамжаар авсан урьдчилсан арга хэмжээг дуусгавар болсонд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Н********** ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Т.Б****** гийн төлсөн 251,343 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Н********** аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 534,630 төгрөгийг (хүүхдийн тэтгэлэгт 115,980 төгрөг, эд хөрөнгийн шаардлагад 418,650 төгрөг) нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Т.Б****** гээс үндсэн нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид нийт 604,830 төгрөгийг (гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд төлөх 70,200 төгрөг, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 115,980 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд төлөх 418,650 төгрөг) гаргуулж нэхэмжлэгч З.Н********** т, нэхэмжлэгч З.Н********** аас сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 98,047 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Б****** д тус тус олгож, талуудаас харилцан гаргуулах төлбөрийг суутган тооцож, хариуцагч Т.Б****** гээс нийт 506,783 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Н********** т олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баяржаргалд даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Т.Б****** д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх З.Н********** нарт тус тус даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН