Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2026/00591

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  М***** ББСБ ХХК,

Хариуцагч:  М****** ын Д******** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 930,000 төгрөг, зээлийн хүү 531,611 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,186 төгрөг, нийт 1,558,797 (нэг сая таван зуун тавин найман мянга долоон зуун ерэн долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 320/2026/00459/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч М***** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "М***** ББСБ" ХХК болон М.Д******** нарын хооронд 2021.08.06-ны өдөр 140000651867 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ" байгуулагдсан. М.Д******** нь "М***** ББСБ" ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн холбооны 99560093 дугаарын Монпэй аппликейшнийг ашиглаж, 2024.05.14-ны өдрөөс 2024.06.03-ны өдрийг хүртлэх хүртэлх хугацаанд 4 удаагийн хүсэлтээр нийт 930,000 төгрөгийг зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна.

"М***** ББСБ" ХХК нь ээзэлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход "холбогдох боломжгүй", "орох ярианы эрх хаалттай" гэж холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно 2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар М.Д******** гийн зээлийн гэрээний үүргийг тооцвол:

Зээлийн огноо

Авсан зээл

Зээлийн үлдэгдэл

Ашигласан хоног

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт дүн

5/14/2024

400,000

400,000

521

223,443

40,001

663,444

5/14/2024

370,000

370,000

521

213,561

40,117

623,678

6/1/2024

80,000

80,000

503

47,348

8,551

135,899

6/3/2024

80,000

80,000

501

47,259

8,517

135,776

 

930,000

930,000

 

531,611

97,186

1,558,797

Иймд М.Д******** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М***** ББСБ ХХК нь гэрээний үүрэгт 1,558,797 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч М.Д******** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М****** овогтой Д******** РЮ01282063 М***** ББСБ-аас авсан 1,558,797 төгрөгийн зээлийг 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэсэн хуваан төлөх хуваарийн дагуу сард 519,599 төгрөг төлөхөөр М***** ББСБ ярилцан тохиролцож төлөхөөр босон тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М***** ББСБ ХХК нь хариуцагч М.Д******** д холбогдуулан үндсэн зээл 930,000 төгрөг, зээлийн хүү 531,611 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,186 төгрөг, нийт 1,558,797 (нэг сая таван зуун тавин найман мянга долоон зуун ерэн долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Д******** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие М****** овогтой Д******** РЮ01282063 М***** ББСБ-аас авсан 1,558,797 төгрөгийн зээлийг 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэсэн хуваан төлөх хуваарийн дагуу сард 519,599 төгрөг төлөхөөр М***** ББСБ ярилцан тохиролцож төлөхөөр босон тул шийдвэрлэж өгнө үү ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,891 (гучин есөн мянга найман зуун ерэн нэг) төгрөгийн тал хувь болох 19,945.5 (арван есөн мянга есөн зуун дөчин тав) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Д******** гөөс 19,945.5 (арван есөн мянга есөн зуун дөчин тав) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М***** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 930,000 төгрөг, зээлийн хүү 531,611 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,186 төгрөг, нийт 1,558,797 (нэг сая таван зуун тавин найман мянга долоон зуун ерэн долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Д******** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,891 (гучин есөн мянга найман зуун ерэн нэг) төгрөгийн тал хувь болох 19,945.5 (арван есөн мянга есөн зуун дөчин тав) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Д******** гөөс 19,945.5 (арван есөн мянга есөн зуун дөчин тав) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч М***** ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН