| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00464/И |
| Дугаар | 320/ШШ2026/00639 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2026/00639
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: М***** Ю***** К***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Г***** овогт О*** ийн Ц******** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 126,000 төгрөг, зээлийн хүү 123,590.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,605.44 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 277,195.91 (хоёр зуун далан долоон мянга нэг зуун ерэн тав) төгрөг (ерэн нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 320/2026/00464/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М***** Ю***** К***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч О.Ц******** нь 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 11243 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5897************* тоот дансанд 140.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч О.Ц******** д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 99461087 дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ.
2. Хариуцагч О.Ц******** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие О.Ц******** нь М***** Ю***** К***** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 277,195.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. М***** Ю***** К***** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 277,195.91 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М***** Ю***** К***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь О.Ц******** д холбогдуулан үндсэн зээл 126,000 төгрөг, зээлийн хүү 123,590.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,605.44 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 277,195.91 (хоёр зуун далан долоон мянга нэг зуун ерэн тав) төгрөг (ерэн нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ц******** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие О.Ц******** нь М***** Ю***** К***** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 277,195.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. М***** Ю***** К***** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 277,195.91 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,965.88 (найман мянга есөн зуун жаран тав) төгрөг (наян найм) мөнгийн тал хувь буюу 4,482.94 (дөрвөн мянга дөрвөн зуун наян хоёр) төгрөг (ерэн дөрөв) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Ц******** гээс 4,482.94 (дөрвөн мянга дөрвөн зуун наян хоёр) төгрөг (ерэн дөрөв) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М***** Ю***** К***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 126,000 төгрөг, зээлийн хүү 123,590.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,605.44 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 277,195.91 (хоёр зуун далан долоон мянга нэг зуун ерэн тав) төгрөг (ерэн нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Ц******** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,965.88 (найман мянга есөн зуун жаран тав) төгрөг (наян найм) мөнгийн тал хувь буюу 4,482.94 (дөрвөн мянга дөрвөн зуун наян хоёр) төгрөг (ерэн дөрөв) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Ц******** гээс 4,482.94 (дөрвөн мянга дөрвөн зуун наян хоёр) төгрөг (ерэн дөрөв) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч М***** Ю***** К***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН