Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 157/ШШ2026/00198

 

 

 

 

 

 

 

 

2026 04 07 157/ШШ2026/00198

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 2 дугаар баг, ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 2 дугаар баг Холбоо ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ад холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 3,244,452.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.*******аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 235,834.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,618.30 төгрөг, нийт 3,244,452.34 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 3,244,452 төгрөгийг хүнд зээлсэн мөнгөө авахаар ойрын хугацаанд төлнө. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Д.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,244,452.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Хариуцагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ..3,244,452 төгрөгийг хүнд зээлсэн мөнгөө авахаар ойрын хугацаанд төлнө. гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,244,452.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,861 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 66,861 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Д.******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 33,430.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,244,452.34 (гурван сая хоёр зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг, гучин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,861 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******аас 33,430.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 33,430.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ