Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2026/00671

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  П****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  Б**** овогт А********** гийн А********** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 6,863,295.95 төгрөг, зээлийн хүү 901,517.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,791.19 төгрөг, бусад 34,107.50 төгрөг, нийт 7,830,712.55 (долоон сая найман зуун гучин мянга долоон зуун арван хоёр) төгрөг (тавин тав) мөнгө гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 320/2026/00410/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.А********** нь манай компанитай 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр L100041678 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2025 оны 07 дугаар сарын 01-ний 7827258785 зээлийн дансны дугаартай, 1,227,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5085791789 банкны тоот дансанд,

2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 7100483176 зээлийн дугаартай гэрээтэй, 4,330,000 төгрөгийн урт хугацааны зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5085791789 банкны тоот дансанд,

2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7100870045 зээлийн дансны дугаартай, 1,850,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5085791789 банкны тоот дансанд,

2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 7200023689 зээлийн дансны дугаартай, 3,679,000 төгрөгийг лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 4203928586 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь:

-Үндсэн зээл: 1,104,299.99 төгрөг,

-Шимтгэл: 27,607.50 төгрөг,

-Үндсэн хүү: 98,751.64 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү: 11,036.95 төгрөг,

-Нийт: 1,241,696.08 төгрөг,

2025 оны 07 дугаар сарын 01-ний зээлийн үлдэгдэл:

-Үндсэн зээл: 3,594,183.16 төгрөг,

-Шимтгэл: 0,

-Үндсэн хүү: 393,383.37 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү: 3,904.72 төгрөг,

-Нийт: 3,991,471.25 төгрөг,

2025 оны 02 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь:

-Үндсэн зээл: 1,456,273.60 төгрөг,

-Шимтгэл: 0,

-Үндсэн хүү: 308,561.07 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү: 9,512.91 төгрөг,

-Нийт: 1,774,347.58 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 05-ны зээлийн үлдэгдэл нь:

-Үндсэн зээл: 708,539.20 төгрөг,

-Шимтгэл: 0,

-Үндсэн хүү: 100,821.83 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү: 7,336.61 төгрөг,

-Нийт: 816,697.64 төгрөг.

Иймд зээлдэгч А.А********** эс үндсэн зээлийн төлбөрт 6,863,295.95 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 901,517.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,791.19 төгрөг, шимтгэл 27,607.50 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 7,830,712.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А.А********** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.А********** нь П****** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,830,712.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. П****** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 7,830,712.55 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч А.А********** д холбогдуулан үндсэн зээл 6,863,295.95 төгрөг, зээлийн хүү 901,517.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,791.19 төгрөг, бусад 34,107.50 төгрөг, нийт 7,830,712.55 (долоон сая найман зуун гучин мянга долоон зуун арван хоёр) төгрөг (тавин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А********** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие А.А********** нь П****** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,830,712.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. П****** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 7,830,712.55 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,241 (нэг зуун дөчин мянга хоёр зуун дөчин нэг) төгрөгийн тал хувь 70,120.5 (далан мянга нэг зуун хорь) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.А********** эс 70,120.5 (далан мянга нэг зуун хорь) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч П****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 6,863,295.95 төгрөг, зээлийн хүү 901,517.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,791.19 төгрөг, бусад 34,107.50 төгрөг, нийт 7,830,712.55 (долоон сая найман зуун гучин мянга долоон зуун арван хоёр) төгрөг (тавин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.А********** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 140,241 (нэг зуун дөчин мянга хоёр зуун дөчин нэг) төгрөгийн тал хувь 70,120.5 (далан мянга нэг зуун хорь) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.А********** эс 70,120.5 (далан мянга нэг зуун хорь) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч П****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН